tolgoi

Thursday, 24 October 2013

Хүүхдийн дуу, шүлэг

Д.Наваансүрэн
“Хавар” шүлэг
Хавартай би найзлана даа
Хамт гадаа тоглоно доо
Усны шувууг угтана даа
Уран зэрэглээ харна даа
                                    Хавартай би найзлана даа
Хамт хөдөө явна даа
Тариа ногоо тарина даа
Тараг айраг ууна даа
Хавартай би найзлана даа
Хамт ажлаа хийнэ дээ
Зүлэг модоо услана даа
Шүлэг номоо уншина даа
 Хаврын тухай хүүхэдтэй ярилцаарай
Ж.Дашдондог

                                      “Тооноор муур шагайлаа”
Томоо огтоно зурлаа
Тооноор муур шагайлаа
Огтоноо би эвхээд нуулаа
Отсон муур ч эргээд буучихлаа
Мундаг зурсан болохоор
Муурын таалалд нийцэж дээ

Муур ба хулганы тухай хүүхэдтэй ярилцаад шүлгээ чээжлэхэд нь туслаарай
Хөдөлгөөнт дуу

No comments:

Post a Comment