tolgoi

Sunday, 20 October 2013

Бага насны хүүхдийн анатоми, физиологи эрүүл ахуй

Хүүхдийг чийрэгжүүлэх тухай.

Хүүхдийн бие махбодыг чийрэгжүүлнэ гэдэг нь тэдний биеийг бэхжүүлэх хатуужилтай болгох, биеийн эсэргүүцлийг дээшлүүлэх амьдралын янз бүрийн өөрчлөлтөд түргэн зохицох чадварыг хөгжүүлэхэд чиглэгдсэн системт иж бүрэн арга хэмжээг хэлнэ.

            Биеийг чийрэгжүүлэх зарчмууд:

  1. Цочрол үүсгэгчийн хэмжээг аажим ихэсгэх нь:  Эхлэн хийлгэх дасгалууд нь өөрийн нөлөөлөх хүч үргэлжлэх хугацаагаар үргэлжлэх хугацаагаар организмд хамгийн бага өөрчлөлт үзүүлэн түүнд бие аажим дассаны дараа цочрогчийн хэмжээг аажмаар нэмэгдүүлнэ.
  2. Чийрэгжүүлэх дасгалуудыг дэс дараалалтай хэрэглэх:  Хүүхдийн бие нь агаарт дасч түүний биед хамгийн бага өөрчлөлт гардаг болсон үед наран банн усан дасгалд шилжинэ.
  3. Эхэлсэн дасгалыг тогтмол явуулахгүй тасалснаас организмд бий болсон хэвшил алдагдаж цочромтгой болдог.
  4. Чийрэгжүүлэлтийн бусад дасгалуудтай нэгдмэл уялдаатай явуулах Хүүхдийн биеийг чийрэгжүүлэх дасгалыг зугаалга өглөөний дасгал өрөө тасалгааг тогтмол агааржуулах дасгалуудтай хослуулж явуулна.
  5. Чийрэгжүүлэхэд хүүхэд нэг бүрийн хувийн онцлогийг судлаж 3 хэсэг хуваана.
А. Бүх дасгалыг хийж болохоор эрүүл хүүхдийн бүлэг
Б. Дасгалыг тодорхой тогтоосон хэмжээгээр явуулах бүлэг
Үүнд: Амьсгалын дээд замын үрэвсэл, ханиад томуу, ангина тусдаг хүүхдүүд багтана.
В. Нийтийн дунд явуулж болдог чийрэгжүүлэх дасгалуудад оруулж болохгүй хүүхдийн бүлэг.
 Үүнд: Архаг өвчтэй, зүрхний гажиг, ходоод гэдэсний өвчтэй хүүхдүүд багтана.
Чийрэгжүүлэх дасгалуудаас айж эмээн дургүй оролцох нь сайн үр дүнд хүргэхгүй.
Хүүхдийн биеийн зөв өсөлт торнилт, сэргэлэн цовоо байдал нойр хоолондоо сайн байвал чийрэгжүүлэх дасгалууд зөв зохиогдсоныг гэрчилж байгаа хэрэг. Хүүхдийг нар, ус, агаараар чийрэгжүүлнэ.
Агаар:  Агаараар биеийг чийрэгжүүлэх нь бүх насны хүүхдийг ямар ч улиралд чийрэгжүүлж болох арга юм. Хүүхдийг тогтмол агаарт гаргаснаар түүний организмд темпратурын шинэ нөхцөлд амархан зохицдог чадвар бүрдэнэ. 6 - 7 сартай хүүхдэд 5 - 6 цаг агаарт байлгах шаардлагатай. 3 - 7 насны хүүхдийн зугаалгыг агаарын температур 20 - 25 хэм хүйтэн байхад хориглохгүй 30 минут орчим байж болно. Сургуулийн өмнөх насны хүүхдийн агаарын банныг хөдөлгөөнт тоглоом, ногооны талбайд ажилах ажилтай хослуулан явуулбал зохино.
Нар: Нарны цацрагийн чийрэгжүүлэх эрүүлжүүлэх нөлөө их юм. Нарны цацрагаас гадна хэт ягаан туяа хүүхдийн биед гүн гүнзгий нөлөө үзүүлнэ. Нарны хэт ягаан туяанаас витамин Д хүний биед үйлчилдэг. Нарны цацрагийн нөлөөгөөр хүний биеийн ерөнхий байдал идэвхжиж нойр хоолондоо сайжирч элдэв өвчинд тэсвэртэй болдог байна. Хүүхдийн нас биений онцлогт тохируулж өдөр бүр нэг минутаар уртасган 30 - 40 хүртэл үргэлжилнэ. Наран банны үед хүүхдэд нарны малгай өмсүүлж, нүдний хар шил зүүлгэж биеийг нь нүцгэн байлгана. Дараа нь биеийг нойтон алчуураар арчина. Мөн 11, 12, 3, 4 саруудад жилд 2 удаа кварцаар шарж болно.
Ус:  Усаар биеийг чийрэгжүүлэх үйл ажиллагааг хэсэг газрын буюу бүх биеийн гэж 2 ангилна. Усны даралт химийн найрлаганд байдаг бодисууд нь хүний биед сайн нөлөөлнө. Усан дасгалын дараа биеийг арчих нь арьсны цусан хангамжийг сайжруулж тэжээлийг нэмэгдүүлнэ. Усан дасгалыг 3 - 4 сартайгаас нь эхлэн чийгтэй нойтон арчилтаар эхлэнэ. Нойтон чийгтэй арчилтыг өглөө боссоны дараа хийх нь илүү тохиромжтой. Усны хэм нь 4-7 насны хүүхдэд 16-18 хэм хүргэнэ. Арчилтыг 5-6 минут үргэлжлүүлнэ. Чийрэгжилтийг нар ус агаараар зэрэг чийрэгжүүлбэл сайн нөлөө үзүүлнэ. Ил задгай усан сан, голд оруулахдаа 5- 7 насны хүүхдийг 8-10 минут хүртэл байлгаж болно. Мөн шүдийг өглөө, орой 2 удаа угаана. 2 наснаас эхлэн хүүхэд бүр шүдний сойз оотой байвал зохино. Хоол идсэний дараа бүлээн усаар амаа зайлж заншуулах нь чухал юм. Мөн гимнастик нь төв мэдрэлийн системд зохистой нөлөөлж ой ухаанд төвлөрч сэргэлэн цовоо, идэвхтэй байдалд ороход туслана. Гимнастик дасгалын хөдөлгөөнөөр яс булчин өсч хөгжин бодисын солилцоо сайжран гүнзгийрнэ. Чийрэгжүүлэх ажлын зорилго нь хүүхэд өдөр тутмын амьдралдаа чийрэгжилтийн элементүүдийг сурч авах улмаар организмийг бэхжүүлэх явдал үр дүн юм. Сүүлйин үед ханиад томуугаас урьдчилан сэргийлэх зорилгоор 9 цэгт массажийг хийлгэж хэвшүүлж байгаа нь материал эм шаардагдахгүй хэн бүхэн хийж чадах зүйл учир хэвшүүлэх нь зүйн хэрэг юм.
                              Бидний зөвлөмжийг уншиж танилцсан таньд баярлалаа.

Бие зассаны дараа болон хоол идэхийн өмнө гараа савантай усаар заавал угааж байснаар өвчнөөс сэргийлж чадна.
-          Гараа савантай усаар угаахад гар цэвэршинэ. Ингэснээр өвчний нян гараар дамжин хоол, ундтай хамт амны хөндийд орох боломж хаагдана. Гар угаах ус, саван зэргийг гэр бүлийн хүн бүр хэрэглэж болохуйц газар байрлуулах нь зүйтэй.
-          Бие зассаны дараа болон, хоол идэхийн өмнө, мөн түүнчлэн нялх хүүхдийг хуурайлсны дараа гараа угааж байх нь онцгой чухал.
-          Бага насны хүүхэд гол төлөв амандаа гараа хийж байдаг тул хүүхдийн гарыг угаах, ялангуяа хоол идэхийнх нь өмнө заавал угааж байх хэрэгтэй.
Бага насны хүүхдийн нүүрийг өдөрт доод тал нь 2 удаа угаах. Ингэснээр хүүхдийн нүүрэн дээр ялаа суух, нүдэнд нь янз бүрийн халдвар орохоос хамгаалдаг. Угаалга хийхэд саван хэрэгтэй боловч түүнийг байнга хэрэглэх шаардлагагүй.
Бидний зөвлөмжийг уншиж танилцсан таньд баярлалаа.
Тусгайлан байгуулсан бие засах газрыг ашиглаж байснаар өвчнөөс сэргийлж чадна.
Гэр бүл олон нийт бүгдээрээ тусгайлан байгуулсан бие засах газрыг ашиглаж байх нь нянгын тархалтаас урьдчилан сэргийлэх нэг чухал арга мөн. Учир нь олон төрлийн халдварт өвчин, тэр дундаа цусан суулга өвчний нянг хүний ялгадас агуулсан байх нь олонтаа. Эдгээр нян хүний хоол тэжээл, ундны ус тэр ч бүү хэл хоол хийдэг сав суулганы дотор, гадна талаар дамжин хүний биед ордог. Энэ байдлаас сэргийлэхийн тулд:
ü  тусгайлан бие засах газрыг ашиглаж бай
ü  нярай болон бага насны хүүхдийн ялгадас цэвэр мэт буруу ойлголт түгээмэл байдаг. Үнэн хэрэгтээ бага балчир хүүхдийн ялгадас том хүнийхээс илүү аюултайг анхаарах хэрэгтэй. Иймд бага насны хүүхэд ч мөн адил тусгайлан байгуулсан бие засах газрыг ашиглаж байх нь зөв. Хүүхэд ил задгай бие зассан тохиолдолд түүнийг даруй цэвэрлэж, бие засах газарт аваачиж хийх эсвэл булах хэрэгтэй.
ü  Тусгайлан байгуулсан бие засах газрыг тогтмол цэвэрлэж, битүүмжилсэн байх.
ü  Мал, амьтны ялгадсыг гэр болон ундны усны эх үүсвэрээс зайдуу газар хадгалж хатаах нь зүйтэй.
                                     Бидний зөвлөмжийг уншиж танилцсан таньд баярлалаа 
  
Ундны усыг ямагт цэвэр байлгаснаар өвчнөөс сэргийлж чадна.
v  Бохирдолтоос хамгаалсан усны хоолой, энгийн болон гар шахуургатай гүний худгийг хэрхэн яаж ашиглахыг сайн мэддэг гэр бүл, хүмүүсийн дунд  өвчин бага гарна.
v  Бохирдолтоос хамгаалагдсан усыг элдэв нянгаас дараах байдлаар хамгаалах юм бол өвчлөлтийг мөн багасгаж болно.
Үүнд:
-          худгийг үргэлж таглаатай байлгах
-          худгаа ойр ойрхон лайдаж цэвэрлэж байх.
-          Ус авах хувин савныхаа дотор талыг байнга цэвэрхэн байлгаж таглаж байх
-          Олон хоног хадгалсан усыг унданд хэрэглэхгүй байх.
-           Усыг үргэлж буцалгаж хэрэглэх зэрэг зүйлс орно.

Бидний зөвлөмжийг уншиж танилцсан таньд баярлалаа.

No comments:

Post a Comment