tolgoi

Sunday, 20 October 2013

Толь бичиг

Сэтгэл судлалын тайлбар толь

1. Авьяас-Энэ нь амжилттай сурч,ажиллах боломж олгох ба нэг буюу хэд хэдэн үйл ажиллагааг эзэмших онцлог илрэлийг тусгагч бие хүний сэтгэл зүйн шинж юм. Авьяас нь тусгай ба ерөнхий гэж байна. Тусгай авьяас нь бие хүний сэтгэцийн зарим процесс ба чанаруудын тодорхой нэгэн үйл ажиллагаанд хөгжүүлэх боломж юм. Ерөнхий авьяас нь хүний олон үйл ажиллагааны хувьд адил чухал болох сэтгэцийн хөгжлийн онцлог хөгжих таатай боломж юм.
Өөрөөр хэлбэл хүний гүйцэтгэх үйл ажиллагааг үлэмжийн өндөр амжилтанд хүргэж түүний тодорхой нэгэн хэлбэрийг илүү түргэн үр дүнтэй бүтээлчээр гүйцэтгэхэд чиглэгддэг бие хүний сэтгэл зүйн хувийн өвөрмөц онцлог чанарыг авьяас билиг гэнэ.
2. Аналь шат- Бэлгийн энерги буюу либидо хошного, шулуун гэдэс, давсаг зэрэг ялгаруулах эрхтнүүдэд төвлөрөн байрлах учир биеийн эдгээр хэсгүүдийг энэ үеийн хөгжлийн дур тачаалын бүс гэж Фрейд үзжээ. Энэ шат нь барагцаалбал 18 сар орчимтойгоос эхэлж 3 нас хүртэл үргэлжилдэг байна. Энэ насны үед хүүхэд ялгадсаа барих болон гадагшлуулахтай холбоотой зохих таашаал эдэлдэг. Шулуун гэдсийг султган хоослох үйл явцыг хойшлуулан барих замаар таашаалаа нэмэгдүүлдэг.
3. Анстеникууд-Энэ нь Кречмерийн хүний биеийн галбир тэдний зан төлөвт нөлөөлсөний үр дүнд хувийн онцлог нь бий болдог гээд астеник, атлетик, пикник гэж ангилсаны нэг нь. Астеникууд нь нийтэч биш бусад хүмүүстэй хамтран ажиллахдаа биеэ барьсан даруу,бүлэг доторх идэвхтэй харьцаа хязгаарлагдмал, хаалттай орон зайнаас айж шаналагчид. Хавчгар толгойтой, хавтгай цээжтэй, маш туранхай хүмүүс. Шизойд гэж нэрлэсэн зан төлөвтэй сэтгэлийн хөдөлгөөний илрэл багатай өвөрмөц сэтгэлгээний зожиг ганцаардал маягийн хүмүүс. Тэд гол төлөв шизофрени өвчинд нэрвэгддэг.
4. Анкетийн арга-Олон хүнийг хамруулах боломжтой судалгааны арга. Энэ аргыг сүүлийн үед нилээд өргөн хэрэглэж байгаа. Аноетийн аргаар судлахад ил буюу далд утгатай хэд хэдэн асуулт тавих бөгөөд судлуулагчид бичгээр хариулна. Зарим үед асуултын хариуг хэд хэдэн хувилбараар өгсөн байх учир хариулж байгаа хүмүүс тэдгээрийн дотроос өөрийн зөв гэж үзсэн хариултаа сонгон авч тэмдэглэх үүрэгтэй байдаг. Асуултанд хариулсан байдалд тулгуурлан дүгнэлт гаргадаг. Олон хүнийг зэрэг хамруулах боломжтой энэ аргын гол давуу тал нь юм. Гэхдээ судалгаанд хамрагдсан бүх хүмүүсийн зан үйлд тодорхой хяналт тавих,нэг бүрчлэн ярилцах боломжгүй байдгаараа дутагдалтай.
5. Анхаарал-Танин мэдэх процесс нь анхаарлаас эхэлнэ. Хүний аливаа үйл ажиллагаа нь ямар нэгэн тодорхой обьектыг (зүйлийг) сонгон авч түүн дээр анхаарал төвлөрөн чиглэхийг шаардаж байдаг. Тодорхой обьект буюу тодорхой үйл ажиллагаан дээр хүний ухамсрын үйл ажиллагаа чиглэн төвлөрөх процессийг анхаарал гэнэ. Анхаарал нь олон обьектуудын дундаас ямагт нэгэн зүйлийг шилж сонгож түүн дээр чиглэн төвлөрөх онцлогтой байна. Анхаарал нь хүний сэрэл, хүртэхүй, зүй тогтоолт, сэтгэхүй, зохион бодох зэрэг сэтгэцийн процессуудтай нягт холбоотой хөгжиж тэдгээрийн үйл ажиллагааг үлэмж үр бүтээлтэй болгодог юм. Анхаарал төвлөрүүлэх чадварыг сургах хамгийн гол алхам бол огт юу уншихгүй, радио сонсохгүй, тамхи татахгүй, архи уухгүйгээр гав ганцаараа байж сурах явдал мөн. Анхаарлаа төвлөрүүлж чадна гэдэг бол гав ганцаараа байж чаддаг байна гэсэн үг юм.
6. Ассоциаци-(association)-ментал холбоо, сенсацууд, мэдрэмжүүд, идейнүүд эсвэл сэтгэлүүд хооронд орших хэлхээ холбоо. Өөрөөр хэлбэл нийлэмж юм. Сэтгэл судлалын шинжлэх ухаанд нийлэмжийн онол гэж байдаг. Нийлэмжийн онол нь XVIII зуунд үүссэн Гол төлөөлөгчид Ж.Локк, Д.Гартли,д. Юм, Спенсер, Т.Браун гэх зэрэг юм.
7. Антропофипи-хүнээс айх улигт айдас. Таних танихгүй хүмүүстэй уулзах болгонд шоолох вий, элэг доог болох вий хэмээн айх ичих эмээх мэдрэмжүүд хар аяндаа бий болж гар салганах чичрэх, шээс түргэн хүрэх илрэл бүхий вегататив мэдрэлийн хөөрлийн шинжүүд үүсэж бие сэтгэлийн зовлон эдэлнэ. Хүмүүстэй уулзахаас айна.
8. Аффект-(бачимдал) богино хугацаанд илрэх хүчтэй сэтгэлийн хөдөлгөөн сэтгэлийн тэнхээний хяналт алдагдсанаас ухамсарт ихээхэн өөрчлөлт гардаг. Бачимдлын ялгагдах онцлог.
1.Хүчтэй илрэх сэтгэлийн хөдөлгөөний догдлол
2.Богино хугацааны өвөрмөц онцлогтой сэтгэлийн догдлол
3.Сэтгэлийн догдлолын илэрхий хяналтгүй байдал
4:Сэтгэлийн догдлолын нэвтрэн шингэх шинж байдал
9. Агрессин түрэмгийлэл, түрэмгий зан-"Бусдад аюул, хохирол учруулж байгаа аливаа зан үйлийг түрэмгийлэл гэнэ" Багс."Бусдыг гомдоох ба басамжлах зориудын санаатай үйлдлийг түрэмгийлэл гэнэ" Берновиц."Бусдад бие махбодийн хохирол гэмтэл учруулж байгаа үйлдлийг түрэмгийлэл гэнэ." Зильман. Гэхдээ олонхын зөвшөөр байгаа тодорхойлолт бол "өөр ямар нэгэн амьд бие махбодид басамжлал хор хохирлыг хүсээгүй байхад нь санаатайгаар учруулахал чиглэсэн зан үйлийн хэлбэрийг түрэмгийлэл гэнэ."
10. Ариусгал-Дотоод зөрчлөө арилгах асуудлыг шийдвэрлэхийн тулд өмнө нь үл ухамсарлагдуйд түрэгдэн орж орхигдсон сэтгэгдлээ дахин мэдрэх үзэгдэл. Энэ аргыг Фрейд,Брейр нар өвчтөнийг эмчлэхэд хэрэглэж байсан. Катарис гэдэг ухагдахуун эртний эмгэнэлт жүжигтэй холбоотой юм. Эмгэнэлийн театирчилсан харуулснаар үзэгчдийг сэтгэлийн хэт догдлолоос чөлөөлдөг гэдэг эртний Грек жүжгийн зохиолчид итгэж байжээ. Сэтгэлийн хөдөлгөөний догдлол ба дотоод ариусгал хэмээн Аристотель катарсисыг тодорхойлж байсан тэр утгаар нь психодрамд энэ нэр томъёог хэрэглэсэн байдаг хэдий ч Моренл уг ухагдахууны агуулгыг өргөжүүлсэн байдаг.
11. Аксиологи-Энэ нь хүний амьдралд болон үйл ажиллагаан дахь нийгэм сэтгэл зүйн бодит ба хуурмаг үнэт зүйлсийг тодорхойлох боломж олгодог.
12. Асуулга-Асуулга нь судлаачийн тодорхой асуултанд хариулт өгөх арга. Тэр нь бичгэн буюу анкет ба цаасан дээрх асуултанд хариулах. Аман гэдэг нь амаар асуултанд хариулах, судлуулагчтай хувийн холбоо тогтоох ярилцлага интервью гэж байдаг
13. Ангийн сэтгэл зүй-Энэ нь янз бүрийн ангийн төлөөлөгчдийн харилцаа ба харилцан хандлага, харилцан хүртэхүй, харилцан үйлдлийн үйл явцад үүсэх нийгэм сэтгэл зүйн үндэс болно.
14. Ажил хэргийн харилцаа-Энэ нь хамтран үүрэг даалгавар биелүүлж буй эсвэл нэгэн адил үйл ажиллагаанд оролцогч хүмүүсийн харилцан үйлдийн үйл явц юм. Харилцаа нь шууд ба дам гэж байна.
15. Албан үүргийн харилцан хандлага-Албан үүргийн харилцан хандлага бага бүлгийн гишүүдийн мэргэжлийн хамтын үйл ажиллагааны явцад тэдний хувьд чухал зорилгод хүрэх төрөл бүрийн үүрэг даалгаврыг шийдвэрлэх үед бий болдог харилцаа хандлага юм.
16. Ардчилсан манлайлагч-Энэ нь өөрийн үзэл бодол нэгтнүүдийн идэвхийг хатуу хүрээгээр хязгаарладаггүй. Тэдэнд бүтээлч санаачлагатай илрэхийлэх боломж олгож улс төрийн үйл ажиллагааны ихээхэн чухал асуудлаар тэдэнтэй зөвлөдөг.
17. Албан үүргээс гадуурх харилцан хандлага- Албан үүргээс гадуурх харилцан хандлага бага бүлгийн мэргэжлийн ажил үүргээс гадуурх үйл ажиллагаа чөлөөт цаг хамтын амралт гэх зэрэг үед гишүүдийн хооронд бий болох харилцаа юм. Бага бүлгийн доторх харилцан хандлага нь тодорхой зарчмийн шаардлагад зохицсон байх ёстой.
18. Аттракци-Аттракци нь бусад хүнд чиглэсэн тогтвортой эерэг сэтгэл мэдрэмж төлөвшил дээр тулгуурласан, нөгөө хүнээ танин мэдэх хэлбэр юм. Энэ тохиолдолд харилцан үйлдэгч хүндээ дассан, нөхөрсөг эсвэл илүү гүн гүнзгий хувийн харилцаа хандлагынхаа хэрээр түүнийг ойлгодог хүмүүс эерэг сэтгэл хөдлөлөөр хандаж буй хүнийхээ байр суурийг ижил эн тэнцүү нөхцөлд амархан хүлээн авдаг.
19. Атлетикууд-Энэ нь их нийтэч ба нийгмийн идэвхтэй хүмүүс бөгөөд хүмүүсийн анхаарлын төвд байхыг эрмэлздэг ба хамт олныхоо дотор ноёлох байр эзлэх гэж тэмцдэг оргилуун экспрессив байдлаараа ихэвчлэн ялгардаг. Нийгмийн эерэг болон сөрөг амжилтанд хүрэх эрмэлзэл тэдэнд илэрдэг бөгөөд бусад хмүүүс түүнийг нь эсэргүүцэлтэй хүлээн авах нь цөөнгүй. Учир нь тэдний огцом цочмог ба бусдын сонирхлоос давж гарах идэвх нь бүгдэд тэр болгон таалагддаггүй.
20. Албадлага-Энэ нь сэтгэл зүйн үйлчлэлийн обьектод өөрийн зан үйлийг засах буруугаа ухамсарлахыг хүсэхгүй байгааийн эсрэг өөрийн үүргийг биелүүлэхэд тэднийг цочроож өгөх тийм аргыг хэрэглэдэг юм. Албадлага нь үнэмшүүлэлт болон хүмүүжлийн бусад арга дээр тулгуурлаж байвал зөв хэрэглэгдэнэ. Түүнийг хэтрүүлэхгүй, шохоорхохгүй, ухаалаг хэрэглэх хэрэгтэй. Юуны өмнө үнэмүүлэх харин дараа нь албадах хэрэгтэй. Сэтгэл зүйн үйлчлэлийн субьектээс тавьж буй эрс хатуу шаардлагыг ойлгохгүй байх тохиолдолд шалтгааныг тодорхойлон учрыг гарган тайлбарлаж байх ёстой.
21. Ажилчин анги-Ажилчин анги нь өөрийн нийгмийн ба материаллаг байдалдаа сэтгэл дундуур нийгмийн төвийг сахих байдал сул,ертөнцийг үзэх үзлийг чиг баримжаа хүчтэй, мэдээллийн, соёлын, сурталчилгаа ухуулганд оромтгой, бусад анги ба ниймгийн бүлгийн төлөөлөгчидтэй ойр харилцахаас их цэрвэдэг,ангийн доторх зохион байгуулалт ба нягтралын хэмжээ өндөр.Хот,хөдөөгийн адил биш амьдралын нөхцөлөөс шалтгаалан үйлдвэрлэлийн ба хөдөө аж ахуйн ажилчдын хоорондын сэтгэл зүй мэдэгдэхүйц ялгаатай байдгыг мэдэж байх хэрэтэй хөдөө аж ахуйн ажилчид ихээхэн тэсвэртэй,шаргуу сэтгэлийн хөөрөл хөдөлгөөнд автах нь бага.
Description: http://img2.blogblog.com/img/icon18_edit_allbkg.gif
Б
22. Баримжаалах рефлекс-Шинэ цочроогчын үйлдийн эсрэг хүн ба адгуусан амьтны бие махбодын өгөх хариу үйлдлийн бүрэлдэхүүн хэсгийг баримжаалах рефлекс гэнэ. Тийм учраас баримжаалах рефлексыг судлан шинжлэх рефлекс гэж нэрлэдэг. Баримжаалах рефлексийн хариу үйлдлийн бүрэлдэхүүн хэсэгт нүд толгойн хөдөлгөөн,тархины судасны тэлэлт, нарийсалт, амьсгалын өөрчлөлт арьсны цахилгаан эсэргүүцэл, булчингийн тонуст тэрчлэн их тархины гадрын физиологийн идэвхит чанарын өгсөлт зэрэг үйлүүд багтана. Баримжаалах рефлексийн хариу үйлдлийн мэдрэмжийн бүрэлдэхүүн хэсэг нь задлан ялгагчдын мэдрэх чанар дээшлэх, сэрлүүдийн харилцан үйлдлийн ритм давталт нэмэгдэх зэрэг үйлүүд юм. Баримжаалах рефлекс шинэ цочроогчын үндсэн дээр үүсэж явагдана.
23 Балчир нас- 1-3 хүртэлхи насны хүүхдийг балчир нас гэнэ. Энэ насанд хүүхдийн бие махбодь, нервь-сэтгэцийн хөгжилд ихээхэн ахиц гарна. Хүүхэд 2 насандаа сар бүр дундажаар биеийн жин нь 200-250 грамар,өндөр нь 1 см-ээр нэмэгдэнэ.Яс булчин, мэдрэлийн тогтолцоо зэрэг мэдрэхүйн тогтолцоо зэрэг мэдрэхүйн эрхтнүүдийн үйл ажиллагаа сайжирна. Хүүхдийн их тархины гадрын бүтэц гүйцэтгэх үүрэгт чанарыг өөрчлөлт гарна. Балчир насны хүүхдийн амьдралын голлох агуулга нь хэлийг практикт хэрэглэж, харилцааны хүрээ нь өргөжих үйл явцаар тодорхойлогдоно. Мөн эд юмстай биеэр хийх үйлдэл нэмэгдэж, юмны учир шалтгааныг эрж олохыг эрмэлзэнэ. 2 насны үед хүүхэд дууриах тоглоом, дараа нь 3 насандаа сэдэвт тоглоомоор тоглож, амьдралыг дууриан дүрслэх чадвар нэмэгдэнэ. Балчир нас бол хүүхдийн хөгжлийн эрчимтэй үе бөгөөд энэ насанд хүртэхүй, анхаарал, ой, сэтгэхүй, дүрслэн бодохуй идэвхитэй хөгжинө.
24. Байнгын цочроогч-Ялгаврын заагийг тодорхойлоход туршигдагчдад үзүүлэх хоёр төрлийн цочроогчийн нэг юм. Энэхүү цочроогч нь туршилтын бүхий л үеийн турш байнгын нэг хэмжээтэйгээр цочроол үзүүлдэг бөгөөд туршигдаж байгаа хүн нь хоёр дахь цочроогчийн хүчтэй хариулж, цочроогчийн хүчний ялгааг тодорхойлдог. Ийм учраас нэг дэхь цочроогчийн хүч өөрчлөгдөхгүй учраас байнгын цочроогч гэж нэрлэнэ.
25. Бихевиоризм-Энэ бол XX зууны эхэн үед Америкт үссэн сэтгэл судлалын чухал чиглэл юм. Бихевиоризм нь сэтгэл судлалын судлах зүйл бол ухамсар биш харин зан үйл юм гэж үзжээ. Түүний гол төлөөлөгч бол Жонни Уотсон юм. Бихевиоризм үүсэх урьдач нөхцлийг Америкийн эрдэмтэн Эдвар Торндайк тавьсан бөгөөд тэрээр сэтгэл судлалын судлах асуудлууд ухамсрын хүрээнээс халин гардаг гэдгийг тогтоосон бөгөөд бие организм болон орчны харилцан нөлөөлөл сэтгэл судлалын судлах зүйлтэй холбоотой гэж үзсэн байна. Жонн Уотсон бол бихевиоризмыг үндэслэж хөгжүүлсэн бөгөөд тэрээр сэтгэл судлалын судлах зүйл нь ухамсар биш зан үйл бөгөөд тэр нь гадаад орчны түлхэц нөлөөтэй нягт холбоотой зан үйлийг ухамсар сэтгэцээр дамжиж судлах биш харин гаднаас нь ажиглаж судлах ёстой гэж үзжээ. Мөн тэрээр том хүний айдас түгшүүр сэтгэл хөдлөлийн бусад сөрөг үзэгдлүүд нь хүүхэд ахуй цагт нь нөхцөлт рефлексийн замаар бүрэлддэгийг тогтоосон юм. Бихевиоризмын гол дутагдал нь зан үйлийн үүргийг хэт үнэлж сэтгэцийн өөрийнх нь үзэгдэл үйл явц,шинжийг дутуу үнэлсэнд оршино гэж үзэж болох юм.
26. Бие хүн-Бие хүн нэдэг нэр томъёо нь хоёр үндсэн утга санааг агуулдаг. Үүнд нэгдүгээрт, харилцаа ба ухамсартай үйл ажиллагааны субьект болох хүний бодгаль биеийг, хоёрдугаарт ямар нэгэн хамтлаг, нийгмийн доторхи хүний нийгэм-түүхийн чухал шинжийн тогтвортой системийг агуулсан байдаг. Бие хүн нь зөвхөн ухамсар, өөрийн ухамсар үүссэнээр үүсэж хөгждөг. Нийгмийн дотор оршин амьдарч,нийгмийн материаллаг үйлдвэрлэлийн харилцаанд идэвхитэй оролцогч хүнийг бие хүн гэнэ. И.Кант хүн нь өөрийн ухамсрын ачаар бие хүн болдог бөгөөд бие хүний адгуусан амьтнаас ялгагдах ялгаа нь гэвэл бие хүн нь өөрийн би-ийн ёс суртахуунд чөлөөтэй захирагддаг гэж үзжээ. Онтогенез, филогенез хөгжлийн явцад хүмүүс бие биентэйгээ харилцан холбоо, харилцан үйлдэлд оршиж,нийгм-үйлдвэрлэлийн хамтын үйл ажиллагаа явуулсны дүнд бие хүн төлөвшдөг.
27. Бичил бүтцийн задлан шинжлэх арга-Энэ нь богино хугацааны танин мэдэх болон гүйцэтгэх үйлийг судлах хэрэгсэл юм. Бичил бүтцийн задлан шинжлэх аргын тусламжтайгаар судлагдаж байгаа үзэгдлийн бүтцийн хөгжил,агуулгыг судлана. Бичил бүтцийн задлан шинжлэх аргын нэг чухал зорилт бол бүхэл бүтэн бүрэлдэхүүнүүдийн шинжийг илрүүлэх болон тэдгээр бүрэлдэхүүний хоорондын харилцан холбооны хэв шинжийг тогтоох явдал юм. Бичил бүтцийн задлан шинжлэх аргын үлэмж өргөн дэлгэрсэн барил барил бол тестийн материаллыг судлагчдад тавьж олгохоос эхэлнэ. Гүйцэтгэх ажил нь хэд хэдэн завсартай байна. Хугацааны завсарлага нь цагийн завсарлага бүрд байх бөгөөд судлагсдад ямар нэгэн тодорхой үйл гүйцэтгэнэ.
28. Богино хугацааны ой-Мэдээллийг хязгаарлагдмал хугацаанд хадгалах ойн нэгэн хэлбэр (30 секунд хүртэл хугацаагаар) мэдрэмжийн ойгоос мэдээлэл дамжиж зайлшгүй нөхцөл нь субьект (хүний) анхаарлаа энэхүү мэдээлэл дээр гүнзгий чиглүүлэх явдал юм. Гаднаас ирж байгаа мэдээллийг тодорхой хугацаагаар барьж хадгалах явдал нь давталт юм. Субъектын анхаарал хүлээн авах мэдээлэл дээр гүнзгий чиглэж төвлөрөх явдал нь богино хугацааны ойд уг мэдээллийн тоо хэмжээ хугацааны ойг ухамсартай адилтгаж үздэг.Богино хугацааны ой гэдэг энэхүү нэр томъёо нь 30 секундээс дээшгүй хугацаанд явагдах сорил туршилтын нөхцөлд хэрэглэгдэж ирсэн юм.
29. Бодомж-Бодомж бол объектын тухай ямар нэгэн юм нотолж байгаа хүүрнэх өгүүлбэрийн хэлбэрээр илэрсэн санаа бөгөөд эсвэл үнэн эсвэл худал байна. Таамнал бол бас л бодомж бөгөөд няцаагдаагүй,батлагдаагүй бодомж юм. Үнэн буюу худлын үүднээс тодорхойлж болохгүй санааг(асуулт,захирамж,хүсэлт гэх мэт) бодомжийг багтааж үл болно. Бодомжийг энгийн болон нийлмэл гэж хувааж болно. Энгийн бодомж нь логикийн аль нэгэн тогтолцооны дотор өөр бодомж болгон задалж болохгүй бодомж юм.Нийлмэл бодомжийн үнэн худал болох нь энгийн бодомжийн үнэн, худал болохын функц болно. Үүнд бид энгийн бодомжийн утгыг мэдсэнээр давхар бодомжийн утгыг тодорхойлж чадна.
30. Бухимдах,цухалдах-Хүний амьдралын хэвийн нөхцөл байдалд гарсан эрс,гэнэтийн өөрчлөлт болон гаднаас хүнд үзүүлсэн хэт хүчтэй цочроогчийн үйлдлийн нөлөөгөөр харьцангуй богино хугацаанд эрс хүчтэй үүсэж явагдах сэтгэлийн хөдөлгөөний сөрөг хэлбэр. Бухимдан уурлаж, цухалдах үед хүний дотоод мэдрэлийн тогтолцоонд хүчтэй хувьсалт өөрчлөлт явагдаж тэр нь хүний биеийн гадаад цэгц намба төрхийг өөрчилнө. Бухимдан цухалдах үед хүний дотоод бодол санаа хүчтэй зөрчилд орж үг ярианы темп түргэсэх буюу удааширч, нүүр царай хувьсан өөрчлөгдөж, дотоод ухамсрын үйл ажиллагаа нь хүний үйл хөдөлгөөнийг хянан зохицуулах чадваргүй болдог. Ийм учраас бухимдан уурлаж,цухалдах байдалд орсон үед хүн өөрийгөө хянах,тэвчих, азнах, бие барих чадвараа түр алдаж хараах,цөхөх айлган сүрдүүлэх, доромжлох зэрэг сөрөг үйл хөдөлгөөнд хялбархан автагдана.
31. Бүтцийн сэтгэл судлал-Энэ нь ухамсрын бүтцийг судлах явдал юм. Гол төлөөлөгч нь В.Вундт, Эдвард Титченер юм. Вундт нь ухамсрын бүтцийг туршилтаар судлан шинжлэх гэж тодорхойлсон. Титченер Вундтай 2 жил ажилласан бөгөөд дараа нь Америкийг зорьж 1893 онд Корнелийн их сургуулийг үндэслэжээ. Тэрээр өөрийн бий болгосон шинжлэх ухааны структурализм хэмээн нэрлэж функционализмын эсрэг зогсож байсан юм. Титченер ухамсрын бүтцийг судлан авч үзэж, бүтэц гэдгийг энгийн онцлогтой өөр хоорондоо салангид элементүүдийн нэгдэл гэж үзсэн. Бүтцийн сэтгэл судлалын арга нь интроспекцийн арга юм. Титченер мэдрэхүй, дүрс, мэдрэмж зэрэг нь ухамсрын анхдагч элемент юм гэж үзсэн бөгөөд мэдрэхүй болон мэдрэмж нь идэвхийтэй тодорхой урт хугацааны гэсэн чанаруудыг агуулдаг.
32. Байр суурь-Энэ нь ниймгийн сэтгэл судлалын ухааны ухагдахуун юм.Бие хүмүүсийн хоорондын харилцааны системд тусган хүний эзлэх байр болон түүний сэтгэл санаа,үзэл бодол,бүлгийн бусад гишүүдэд нөлөөлөх тодорхойлсон ухагдахуунийг эзлэх байр суурь юм.Төрөл бүрийн хэсэг бүлэгт байдаг хүмүүс нь бие биедээ янз бүрээр нөлөөлж болдог.
33. Бие хүний чадварын түвшин-Хүн өөрийн хийж чадна гэсэн зүйлдээ хүрэхийн тулд хүч эрмэлзэлээ бас хүчин чармайлтын түвшин гэнэ.
34. Бие хүнийг судлах тест-Сэтгэцийн үйл ажллагааны сэтгэл мэдрэмж эр зоригийн бүрэлдхүүнийг үнэлхэд сэтгэц оношилгооний байдлыг бие хүнийг судлах тест гэнэ.Энэхүү тестээр бие хүний сэдэл сэтгэлийн хөдөлгөөн болон бодьгал биеийн зан байдлын онцлогийг судалдаг.
35. Баримжаа-Адгуусан амьтны үршин амьдардаг байгаа газар орноо олох орон зай цагт хөдөлгөөний чиглэлээ мэдрэхийн баримжаа гэнэ.Баримжаа нь өөрийн амьдардаг оронд зөн үндсэнд дээр зохицуулах үйлээр мэдрэнэ.
36.Бичгийн яриа-Бичгийн яриа нь хүний хүртэхүйн тусламжтайгаар ярилцхийг хэлнэ.Бичигийн яриа нь хүн төрөлхтний хөгжилийн явцад тусгай шаардлагаар үссэн ярианы хэлбэр юм. Хүмүүсийн хоорондын харьцаа улам хөгжиж хүмүүс бие биеэсээ ам,холийн зайд амьдрах болсон,мөн яриагаар болсон үйл явдал,болох зүйлийн тухай,дараа хойч үедээ дамжуулах зэргээр ярилцхийг хэлнэ.
37. Биогенетикийн хууль-Э.Тэккел Ф.Мюллер нарын боловсруулсан аргаар биогенетикийн хууль гэдэн нь дээд зэргийн хөгжилтэй бие организмын хөгжилийн зүй тогтолт тусгасан тусгалын үйл ажиллагаа юм.Энэхүү давтагтын явцад харийн бодьгал нь өөрийн түүхэн хөгжилийн явцад өмнөх үеийг туулж өнгөрүүлсэн үе шатыг түүхэн хөгжилийг хураангуйлан давталт явуулдаг байна.
38. Булчин хүчтэй агших-Энэ нь сэтгэц-физиологийн ухагдахуун юм.Мэдрэлийн төвийн өөрчлөлтөөр булчингийн хүчдэл удаан хугацаанд явагдах агшин юм.Үүний улмаас хүн ямар нэг хөдөлгөөнгүй байдалд ордог.Description: http://img2.blogblog.com/img/icon18_edit_allbkg.gif
39. Гепертим хэв шинж-Оргилуун эрчтэй,сэтгэл санаа өөдрөг ялимгүй өндөржүүлсэн байдалтай амьдралын эрч хүч сайн эцэж цуцахаа мэдэхгүй хүч энерги ихтэй тогтохын аргагүй идэвхитэй манлайлах ялангуяа албан бус байдлаар бусдыг хошуучлахыг байнга эрмэлздэг. Шинэ зүйд соргог хандах чадвартайч сонирхол нь амархан буурамтгай нилээн нийтэч. Шинэ орчин нөхцөлд амархан амархан дасдаг. Нэгэн хэвийн залхуутай ажил хийж зүгээр суухыг хүсдэггүй. Өөрийнхөө боломжийг хэтрүүлэн үнэлэх хандлагатай ирээдүйгээ хэт өөдрөгөөр төсөөлдөг,үйл явдлыг хэт хурцаар хүлээж авдаг уурлаж бухимдах тоиолдол цөөнгүй гардаг.
40. Гинеталь шат-Бэлгийн бойжилт эхэлсэнтэй холбоотойгоор бэлгийн болон түрэмгийлэлийн сэдэл дахин сэргэж эсрэг хүйстнийхээ хүнийг сонирхон энэ сонирхлоо ухамсарлах нь нэмэгдэж эхэлдэг байна. Энэ шат нь организмд гарах биохимийн болон физиологийн өөрчлөлтөөр тодорхойлогдоно. Өгүүлэхүүн эрхтнүүд хөгжин төлжиж дотоод шүүрлийн булчирхайнууд даавар ялгарах болсноор бэлгийн хоёрдогч шинж илэрнэ. Үүний үр дүнд өсвөр насныхан бэлгийн хөөрөл идэвхижил хүчтэй болдог.
41. Гомосексуаль-Фрейдийн онол ёсоор бол хувь хүн бүр өсвөр насандаа энэ үеийг дамжин өнгөрдөг байна. Бэлгийн энергийн шинэ түрлэг нь өөртэй нь ижил хүйсний хүнрүү энэ түрүүнд чиглэгддэг. Өсвөр насныхны хувьд гомосексуйль нь түгээмэл биш боловч Фрейдийн хүлээн зөвшөөрснөөр бол өсвөр үеийнхэн өөртэйгөө ижил хүйсний үе тэнгийн хүүхдүүдтэй харьцахыг илүүд үздэг байна. Гэвч либидогийн гол обьектийн үүргийг эсрэг хүйснийх нь хүн гүйцэтгэх учраас хайрлаж халамжилж эхэлдэг.
42. Гештальт сэтгэл судлал-20-р зууны эхэн үед үүссэн. Оролцогч бүрийн бие махбодийн гадаад ба дотоод үйл ажиллагаанд зохих өөрчлөлт бий болгох нь гештальт бүлгийн зорилт юм. Хүртэхүй нь сэтгэцийн танин мэдэхүйн процесс мөн гештальт сэтгэл зүйчдийн хувьд хүртэхүй бол сэрлийн нийлбэр биш бөгөөд дүрсийн шинж нь түүний хэсгийн шинжээр дамжин тодорхойлогдоггүй. Тэдний үзэж байгаагаар хүртэхүйн дотоод зохион байгуулалтын систем түүнд хамаарах сэрлийн шинжийг тодорхойлдог байна.Гештальт сэтгэл судлалд фоны асуудал чухал.
43. Ганцаардмал хүн-Өөрөөс нь өөр юуч тэдэнд хэрэггүй. Олноороо бөөгнөрсөн хүмүүс тэдний сонирхолыг татдаггүй, бусдад сэтгэгдэл төрүүлэхсэн гэж өчүүхэн ч мэрийдэггүй. Юманд татагдаж сэтгэл нь хөдөлдөггүй учраас бусдын дургүйг нилээд хүргэдэг. Гэхдээ тэд маш ажигламтгай үүнийхээ ачаар гайхалтай сайн хүн судлаач, математикч, физикч болж чаддаг.
44. Гинетик тал-Хүний аливаа үйл ажиллагаа нь нийгмийн хамтын үйл ажиллагаа бөгөөд сэтгэцийн хөгжлийн механизм нь үйл ажиллагааны гадаад хэлбэрээс дотоод хэлбэрт шилжих интериоризаци юм.
45. Гени (суу билэг)-Үүрэг нь өөрийн үйл ажиллагаагаар эрин үеийн зүйлийг бий болгодогт оршино.Хүн бүрийг төрөхөд түүний авъяасын хөгжих гарвал шинж илэрдэг.
46. Гуманист-20-р зууны 60-аад онд үүссэн орчин үеийн өрнөдийн сэтгэл судлалын голлох чиглэлүүдийн нэг.Тэд өөрсдийн үзэл баримтлалыг психоанализм,бихевиоризмын эсрэг гэж үздэг.Тэд амьтныг судлах хүний сэтгэц ба зан үйлийг ойлгоход тохирохгүй хэмээн үздэг.Гуманист сэтгэл судлал нь хүн угаасаа сайхан сэтгэлтэй эсвэл наад зах нь завсрын байр суурьтай байдаг.Харин түүний түрэмгийлэл,хүчирхийлэл нь хүрээлэн буй орчны нөлөөллийн үр дүнд үүсдэг гэж үзсэн.
                                                                        
47. Гадаад саатал-Хүнд төрөлхөөс байдаг саатал бөгөөд энэхүү саатлын ачаар хүний уураг тархины үйл ажиллагаа хэвийн нөхцөлд ажиллахаас гадна хүний сэтгэл санаа,оюун ухааны үйлийг цочроогчийн үйлдэлтэй зохицуулах үүргийг гүйцэтгэнэ.Нойр бол гадаад саатлын хамгаалах хэлбэр юм.Тэрчлэн хүний анхаарал,оюуны үйл нэг зүйлээс нөгөөд шилжих нь гадаад саатал юм.Ийм учраас хүнд нөхцөлт рефлекс бүрэлдэж байгаа үед юм уу эсвэл бүрэлдсэн нөхцөлт рефлексийн холбоос нэмэгдэл цочроогчийн хүчинд автагдаж сааталд орох процессыг гадаад саатал гэнэ.Гэвч гадаад саатал нь рефлексийн буюу сэтгэц ухамсрын үйлийг дангаараа зохицуулж чадахгүй.
48. Гадаад яриа-Ярианы үндсэн хоёр хэлбэл бий.Нэг нь гадаад,нөгөө нь дотоод яриа.Дотоод сэтгэхүйн үйлийг хүн хэлний анатоми-физиологийн механизмын нарийн ажиллагаагаар гадагү нь авиа дуу болгож хэлний хууль зүйн дүрмийг хатуу чандлан сахиж үг өгүүлбэрийн хэлбэрээр илэрхийлж,байгаа процессийг гадаад яриа гэнэ.Бүрэлдүүлэх нэгж нь үг юм.Байгаль,нийгмийн үзэгдэл юмсын хэлбэр дүрс,өнгө,үнэр,амт,хэмжээ зэрэг бүх шинж чанарыг тусгасан авианы онцгой цогцолбор нь үг юм.Үг бол тодорхой нэг ухагдахууны гадаад дотоод шинж чанарыг тусган илэрхийлсэн тусгалын бодит илрэл юм.Үг нэг бүр нь бие даасан ухагдахуун болно.Тиймээс гадаад яриа нь ухагдахуунуудын гадаад дотоод шинж чанарыг илэрхийлсэн бодит сэтгэмж,оюун дүгнэлт юм.Гадаад яриа нь аман ба бичгийн яриа гэж хуваагдана.
49.Галлюцинаци-Хий үзэгдэх, сонсох, мэдрэх
50. Гоо зүйн сэтгэлийн хөдөлгөөн-Байгаль нийгмийн үзэгдэл юмсын гоё сайхан болон хмүүсийн харилцааны сайн сайхан байдлыг ухааран тусгаж тэдгээрт харьцах харьцааг илэрхийлсэн хувь хүний дотоод сэтгэлийн хүчтэй илрэлийг гоозүйн сэтгэлийн хөдөлгөөн гэнэ. Гоозүйн сэтгэлийн хөдөлгөөн нь хүнийг шинэ харьцаа, шинэ зан суртахууны шилдэг чанараар хүмүүжүүлэх өндөр ач холбогдолтой юм.Гоозүйн сэтгэлийн хөдөлгөөнийг дотор нь гоё сайхны, сүрлэг бадрангуйн, хошин шогийн, эмгэнэлт явдлын сэтгэл хөдлөл гэх мэтээр олон ангилна. Гоозүйн сэтгэлийн хөдөлгөөн нь оюуны болон ёс суртахууны сэтгэлийн хөдөлгөөнтэй нягт холбоотой хөгждөг.
51. Гипертим хэв шинж-Пикниз хэв шинжтэй бараг адилхан.Бие хүмүүстэй харьцаа тогтоох ба нийгмийн орчинд дасах төвшин өндөр. Хүрээлэн буй хүмүүстэй тодорхой байдлаар харьцаа тогтоох эрмэлзэлтэй, тэр нь хүмүүстэй ноцтой зөрчилд оролгүйгээр өөрийн сонирхол ба дур хүслээ хамгаалах боломжийг тэдэнд олгодог.Тэд өндөр нэр хүндийг байлдан дагуулах зорилго ихэвчлэн тавьдаггүй, гэхдээ "өөрийнхөө дүр төрхийг алддаггүй" ба өөрийн үзэл бодлоо амархан, зовлонгүйгээр хамгаалдаг.
52. Гомеостаз ба гетеростаз-Бие махбодийн төвшинд бий болсон таагүй цочролын улмаас үүссэн хөөрлийг багасгах гэсэн эрмэлзэл нь хүний зан үйлийг зохицуулж байдаг гэж Фрейд хатуу итгэж байлаа. Ид-н зөн билгүүд нь илрэн гарахыг ямагт шаардаж байдаг бөгөөд зөн билгийн энергийн үндсэн дээр бий болсон энэхүү цочролын төвшинг бууруулахын тулд хүмүүс зан үйлээ зохион байгуулж байдаг. Ийнхүү хүмүүс хөөрөл,цочрол руу тэмүүлэх бус харин аливаа цочрол түгшүүрээс чөлөөтэй тайван байдлыг олохыг тэмүүлж байдаг ажээ.Сэдлийн талаарх Фрейдийн энэхүү үзэл нь түүний гомеостаз (тэнцвэрт байдал) байр суурийг илтгэж байгаа юм.
53. Гениталь шат-Бэлгийн бойжилтын шат.Психосексуаль хөгжлийн 5 дах,төгсгөлийн шат.Энэ шат нь насанд хүрэхээс үхэх хүртэлх үеийн организмд гарах биохимийн болон физиологийн өөрчлөлтөөр тодорхойлогддог.Өгүүлэхийн эрхтнүүд хөгжин төлжиж дотоод шүүрлийн булчирхайнуудын даавар ялгарах болсноор бэлгийн хоёрдогч шинжүүд илэрнэ.Эрчүүдийн нүүр идэвхижил хүчтэй болдог.Гениталь шатанд орсноор бэлгийн зөн билгийн алт болох бүрэн хангахыг шаардаж эхэлдэг.

54. Генитальный характер-Бэлгийн хувьд бойжингуй зөн төлөв.Сэтгэцийн туйлын эрүүл саруул байдлыг илэрхийлэхийн тулд Фрейдийн хэрэглэсэн нэр томъёо.Хэвийн дур тачаал бүхий бусадтай янаг дотно харьцаа тогтоох чадвартай,үр бүтээлт ажлынхаа ачаар нийгэмд хувь нэмрээ оруулах чадвартай хувь хүнд зан төлөвийн ийм хэв шинж илэрч байдаг.Гениталь зан төлөв гэдэг нь психоаналитик онол дах хамгийн төгс хэв шинж юм.
55. Графалог-17-р зуунд хүний бичгээр түүний зан төлөв ба авъяас чадварыг судладаг арга гарч иржээ.Бичгийн хэлбэр хөдөлгөөний ерөнхий шинж байдлыг тусгадаг бөгөөд түүгээр хүний хувийн онцлог,авъяас чадварыг тодорхойлж болно гэж үзэж байв.Үсгүүд нь дээш өгссөн байрлалтай байвал хүний итгэл өгч,өөдрөг,дүүрэн сэтгэлтэй байгааг мөн үеүд нь хуудасны төгсгөл рүү доош хотойн унаж байгаа мэт байрлал гутрангуй,шийдэмгий биш,бүрэг байдлыг илэрхийлж байгааг үгүйсгэхийн аргагүй.Мөн графалогид нэгэн жигд шулуун дээр юм шиг тэгш байрласан бичиг хүний гуйвшгүй зориг,ёс суртахууны тогтвортой байдал,зан төлвийн хүчийг харуулна.Ойрхон байрласан үсгүүд нямбай,нарийн тооцоотой,хол зайтай бол өглөгч өгөөмөр,үгийн үсгүүд хоорондоо холбоогүй байвал сэтгэл хөдлөл ихтэй,мөрөөдөгч,харин үсгүүд нь хоорондоо уялдаатай бол логик сэтгэлгээ сайтай,шинжээч хүн гэнэ.
56. Гэр бүлийн сэтгэл судлал-Гэр бүлийн харьцаа хүний нийгмийн анхдагч үүр болох гэр бүлийн гишүүдийн харьцаа хандлагын онцлогийг тал бүрээс нь судлах үүрэг зорилт өөрийн өмнө тавьдаг.

57. Гэр бүлийн харьцааны сэтгэл зүй-Тодорхой бүлгийн төлөөлөгчид болох гэр бүлийн гишүүдийн харилцаа ба хандлага,харилцан үйлдлийн явцад үүсдэг нийгэм-сэтгэл зүйн үзэгдэл ба үйл явц юм.
58. Дасгалын хууль-Тухайн нэг нөхцөл байдалд ажиглагдаж байгаа үйлдлээс үйлдэл ба нөхцөлт бус хоёрын холбоо нь хүчтэй байдаг. Нөхцөл байдалд хийх хариу үйлдэл хэдий чинээ их ашиглагдана төдий чинээ үйлдэл,болон нөхцөл байдлын хооронд холбоо сайн тогтдог.
59. Деструктивизм-"Эвдэж,сүйтгэх" рүү тэмүүлж эрх чөлөөнөөс зугатах механизм.
60. Дохионы I систем-Обьектив ертөнцийн юмс үзэгдэл,тэдгээрийн шинж чанарыг илэрхийлсэн биет цочроогчид шууд тусах.
61. Дохионы I систем-Хүнд ертөнцийн юмс үзэгдэл шууд бодитоор бус харин үг яриа тэмдэгтийн тусламжтайгаар тусгагдах процесс.
62. Доминант-Их тархины гадаргад түр зуурын давамгайлж байгаа хөөрлийн ноёлох голомт.
63. Дутуугийн мэдрэмж-Бусдаас ямар нэгэн талаараа /эд баялаг,мэргэжил,биеийн хөгжил/ дутуу гэх мэдрэмж.Бусдаас дутуу байгаагаа мэдрэх мэдрэмж. Эд эрхтний гажиг эсвэл согогтойгоос,хэт их эрхлүүлэн халамжилснаас,гадуурхагдан,шоовдорлогдсноос үүсдэг.
64. Дуу авианы мимик-Дуу авиа:түргэн, удаан, огцом, сул зэрэг дуу авиа гаргах нь сэтгэлийн хөдөлгөөнтэй холбоотой.
65. Дисфункциональ манлайлагч-Өөрийн үйл ажиллагаандаа улс төрийн процессийн логик ба хэм хэмжээний үүрэг ажиллагаагаар хязгаарладаггүй.
66. Деноминац-Хийд ба шашны бүлэглэлийн завсрын салбар юм.Шашны энэ хэв шинжийн байгууллага нь сүм хийд шиг өргөн хүрээтэй биш.Учир нь түүний үйл ажиллагаанд ангийн,үндэстний,арьс өнгөний,зарим үед нутгийн сонирхолыг илэрхийлэх явдал их тохиолддог.
67. Даган дууриах-Бусад хүмүүсийн /сэтгэл зүйн үйлчлэлийн субъектийн/ үйл явдал ба үйлдлийг ухамсартайгаар эсвэл ухамсарлалгүйгээр хуулбарлан сэргээх механизм,тухайлбал түүний хөдөлгөөн,биеэ авч явах байдал,үйлдэл,зан үйл гэх мэт олон нийтийн уламжлалыг эзэмших арга болно.Бусад хүмүүсийн зүгээс үзүүлж байгаа бодит болон төсөөлөгдөж байгаа шахалтаар тэдний хандлага,зан үйлийг сонгох.Өөрийнхөө шийдвэрээ үл тооцон бусдын шийдвэрийг дагах.Уотсоны тодорхойлтоор сэтгэхүйг хэлнэ.Хүмүүс сэтгэхүйн процесс хийх явцдаа өөрөө өөртэйгээ ярьж байгаа хэлбэр.
68. Давтагдашгүй-Хувь хүнийг давтагдашгүй өвөрмөц онцлогтой гэж тодорхойлдог. Хүн бусад амьтдаас өвөрмөц онцлогтой, ухамсартай, сэтгэж, ярих, шийдвэр гаргах, өөрийн үйлдэл, сэтгэлийн хөдөлгөөн, мэдрэмжээ барих чадвар бүхий нийгмийн зүйлийн төлөөлөгч гэдгээрээ биологийн төрөл зүйл мөн. Хүн бүр нийгэмд тодорхой үйл ажиллагааг явуулах ба бодит байдлыг танин мэдэж өөрчлөгч шинжээрээ аливаа үйл ажиллагааны субъект болдог.Хүний хөгжил нь нийгмийн болон түүхийн хөгжилтэй зэрэгцэн явагдаж ирсэн ба нөгөө талаас хүн өөрөө нийгмийг болон хүн төрөлхтний түүхийг бүтээгч болой.
69. Дээд мэдрэл-И.П.Павлов мэдрэлийн үйл ажиллагааг дээд,доод гэж хоёр хэсэгт хуваасан байна.Доод мэдрэлийн үйл ажиллагаа нь бие махбодийн дотоод нэгдмэл байдлыг хангах үйлийг удирдана.Харин дээд мэдрэлийн үйл ажиллагаа нь бие махбодийн ба түүнийг хүрээлэн байгаа гадаад орчны хоорондын нэгдлийг удирдан чиглүүлнэ.Доод мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагаа нь их тархины доод салбар хэсгүүдийн удирдлагаар явагддаг бол дээд мэдрэлийн үйл ажиллагаа нь их тархины гадрын удирдлагаар жолоологдоно.Ийм учраас их тархины гадрын үйл ажиллагаа нь нөхцөлт рефлекст үйл юм.Сэтгэл судлалын байгаль шинжлэлийн үндэс бол дээд мэдрэлийн үйлийн физиологи юм.Сэтгэцийн үйл нь физиологийн дурын үйлтэй бус гагцхүү дээд мэдрэлийн үйл ажиллагаатай хамааралтай байдаг.Сэтгэцийн үйл нь мэдрэлийн үйл ажиллагааны бусад процессуудаас ялгагдах онцлог бүхий мэдрэлийн процессийн дээд хэлбэр юм.
70. Дунд тархи-Булчингийн чангарал болон биеийн байрлал,нүдний хөдөлгөөн,сонор сэрэмжийн рефлексийн үйл ажиллагааг зохицуулах,их тархины тал бөмбөлөгийн доор байрлах тархины үргэлжлэл нь хойд тархи юм.Дунд тархиар өгсөх уруудах замууд дайрна.Дунд тархины зохицуулах үйл ажиллагаанд: Булчингийн тонус болох зажлах,залгих,гар хурууны үйлдлүүд,нүдний хөдөлгөөн,нойрсох,сонсголыг баримжаалах рефлекс үнэрийг их тархинд дамжуулах,гаднаас тархи руу ирэх мэдээллийг боловсруулаж мэдэж сурсан зүйлийг ой ухаанд түр тогтоон хадгалах, уйлах, инээх зэрэг сэтгэцийн рефлекс,зориудын биш хөдөлгөөний болон зөн билгийн үйлдэл гэх зэргүүд ордог.
71. Доминант-Хөөрөл саатлын процессууд нь тодорхой онцлог зүй тогтлын дагуу явагддагийг харгалзах шаардлага зүй ёсоор тавигддаг.Их тархины гадарт хөөрөл,саатлын голомт үүсч,тогтворжих үед түүнд хамааралтай эсүүд төдийгүй ойр орчмын мэдрэлийн эсүүдийн байдал өөрчлөгддөг.Тархины нэг хэсэг хөөрөл унтрах үед саатлын процесс идэвхжиж байдаг бол эсрэгээр саатлын үндсэн дээр хөөрлийн голомт үүсдэг.Доминант нь тухайн үед мэдрэлийн төвүүдийн үйл ажиллагааг зохицуулан,хариу үйлдлийг тодорхойлох хөөрлийн түр хугацаанл ноёлох голомт юм.
72.Дохио.Их тархины гадрын үйл ажиллагаанд дохионы 1,2-р тогтолцоо чухал үүрэгтэй. Хараа, сонсгол, арьс болон бусад хүлээн авуурт шууд цочроогчоос үүсэх түр зуурын нөхцөлт холбоос бол дохионы 1-р тогтолцоо юм.Юмс үзэгдлийг ухамсарлахад ач холбогдолтой үгс нь нөхцөлт цочроол болж түр холбоос үүсэх нь дохионы 2-р тогтолцоо юм.
73. Динамик стереотип-Нөхцөлт цочроогчийн тогтвортой иж бүрдлийн хариуд үүсч бий болох,ухамсрын оролцоогүйгээр гүйцэтгэх боломжтой нөхцөлт рефлексийн түр хугацааны мэдрэлийн холбоосын тогтвортой тогтолцоог динамик стереотип гэж нэрлэдэг.Цочроогчдын олон дахин давталт нь хүний их тархины гадарт мэдрэлийн процессуудын систем буюу холбоослогдсон чанарыг /динамик стереотип/ бүрэлдүүлэхэд нөлөөлдөг байна.Тодорхой нөхцөлд тодорхой дэс дарааллыг баримтлан олон дахин давтагдсан үйл ажиллагаа нь хүний тархинд уг үйлийн хэв маяг,хэвшлийг бүрэлдүүлнэ.Энэ нь холбоослогдсон хадгалагдах чанар юм.Их тархины гадарт явагдах үйл ажиллагаа нь бие махбодид гадаад,дотоод орчноос үзүүлсэн цочроогчдод задлан шинжилгээ хийж,түүнийг нэгтгэн дүгнэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.
74. Дендрит-Мэдрэлийн эсийн үндсэн үүрэг нь мэдрэхүйн,холбохуйн,хариу үйлдлийн гэж ангилагддаг.Хүний мэдрэлийн тогтолцооны бүтцийн нэгж буюу үндсэн эсийг нейрон гэнэ.Мэдрэлийн эсийн салбарлаж гарсан богино сэртэнг дендрит гэнэ.Мэдрэлийн эсийн салбарлаж гарсан урт сэртэнг аксон,мэдрэлийн эсүүдийн уулзвар газрыг синапс гэнэ.

75. Дүрслэх ой-Хүний уурагс тархины гайхамшигтай нэгэн чанар бол өнгөрсөн туршлага,бодол үйл явдал,мэдлэг чадвараа оюун ухаандаа буулган бататгах,үлдээж хадгалах,таних,сэргээж санах зэрэг явдал юм.Сэтгэцийн энэхүү нарийн процессийг ой гэнэ.Мэдлэг,чадвар эзэмших,түүнийгээ аж амьдралдаа хэрэгжүүлэх үндсэн нөхцлийг ой тогтоолт бүрдүүлнэ.Харааны,сонорын,тэмтрэх,үнэрлэх зэрэг дүрээр үүсэх ойг дүрслэх ой гэнэ.Хүн урьд нь өөртөө тохиолдсон биет бодит юмс үзэгдлийн дүрийг тусган авч,түүнийг тархиндаа тогтоож,хадгалж,сэргээн санаж гаргах сэтгэцийн процессыг бодит дүрслэлт ой гэнэ.
76. Дүгнэн цэгцлэх-Сэтгэхүйн тодорхой үйлдлүүд байдаг. Үүнд: анализ, синтез, харьцуулах, хийсвэрлэл, дүгнэн цэгцлэх үйлдэл, тодруулах үйлдлүүд багтана. Ерөнхий шинжээр нь юмс үзэгдлийг нэгтгэх үйлдлийг дүгнэн цэгцлэх үйлдэл гэнэ.
77. Дискурсив-Хүний мэдрэмжийн эрхтэнд шууд үйлдэл үзүүлж буй юмс болон үзэгдлийн тодорхой нэг шинж чанарыг бус түүнийг бүхэлд нь ухамсарт тусгах процессийг хүртэхүй гэнэ.Хүртэхүйн бус эргэцүүллийн логик сэтгэхүйг дискурсив гэнэ.
78. Детектор-тодорхой нэг цочроогчийг мэдрэх чадвартай нарийн зохион байгуулалттай мэдрэлийн эс

79. Дадал-Мэргэжлийн үйл ажиллагаа,сургалт /дасгал/ болон мэдлэгээ бататгах явцад дадал чадвар төлөвшдөг.
Дадал чадварын амьдралын ач холбогдол үлэмж их юм. Тэдгээр нь биеийн болон оюуны хүчийг хөнгөвчил, үр бүтээлтэй байх нөхцөл бүрдүүлж,хүн бүрийн үйл ажиллагааны тодорхой хэмнэл, тогтворжилтыг бий болгодог. Шинэ дадал төлөвшихөд эзэмшсэн дадал эерэг нөлөө үзүүлэхийг дадал шилжилт гэнэ. Харин шинэ дадал төлөвшихөд эзэмшсэн дадал саад болохыг дадлын интерференци гэнэ. Бий болсон дадал сулрах эсвэл бүр мөсөн устгаж үгүй болох явдлыг далдын деавтоматизм гэж нэрлэнэ.
80. Дотоод хүчин зүйлс-Бие хүний хөгжлийн жигд бус байдал, цомотгол шинж, тэгшитгэх шинж нь дотоод хүчин зүйлээс хамаарна. Бие хүний нийгмийн төрх, бүхэллэг байдал, хөгжлийн шатлал нь гадаад хүчин зүйлээс хамаарах шинжтэй. Ниигэм, нийгмийнбүлгийн гишүүн бөгөөд тодорхой үйл ажигааг явуулж, гадаад орчинд өөрийн хандлагыг ухамсарлах хувийн ба сэтгэл зүйн өвөрмөц онцлогийг агуулсан хүнийг бие хүн гэнэ. Хүн гадаад хүчин зүйлийн нөлөөгөөр төлөвшиж бие хүн болдог. Бие хүний хөгжилд нөлөөлөх хүрээлэн буй орчин ба нийгмийг гадаад хүчин зүйлд тооцдог. Сэтгэцийн хөгжлийг хөдөлгөгч хүч нь зөрчил билээ.
81. Дүрийн онол- Нийгэм нь хүн бүрт байр сууриа тодорхойлох тогтвортой зан үйлийн арга, үүргийн цуглуулгийг өгдөг гэж тайлбарладаг онол бол дүрийн онол юм.

82. Динамик тал- Хэрэгцээ, сонирхолоо хангахад чиглэсэн хүний үйлдлүүдийн иж бүрдлийг үйл ажилгаа гэнэ. Сэтгэл судлалд үйл ажилгааны үндсэн 3 төрлийг тодорхойлдог. Үйл ажилгаа бол нийгэм – түүхийн хөгжлийн бүтээгдэхүүн. Хүний үйл ажилгаа ухамсартай байдгаар ялгардаг. Үйл ажиллагааны үйлдлүүдийн хэлбэр нь харилцан холбоотой, эмх цэгцтэй, урьдаас боловсруулсан байдаг. Үйл ажилгаа нь түргэн, удаан, эмх цэгцтэй зэрэг онцлогоор ялгагддаг. Хүн бол үйл ажилгааны субъект. Сэтгэцийн хөгжлийн дээд шат бөгөөд нийгэм – түүхийн хөгжлийн ба хөдөлмөрийн бүтээгдэхүүн бол ухамсар мөн. Үйл ажилгааны өөрийнх нь хөдөлгөөнийг тодорхойлох механизмыг тайлбарлаж анализ хийх нь динамик тал юм. Сэтгэцийн хөгжлийн механизмыг үйл ажилгааний гадаад хэлбэрээс дотоод хэлбэрт шилжих шилжилт гэж тайлбарлах нь үйл ажилгаанд анализ хийх ньгенетик тал юм. Үйл ажилгааний нэггжүүдийн иерархи харилцан холбоог хөдөлгөөнтэй байдаг гэж тайлбарлах нь үйл ажилгаанд анализ хийхийг бүтэц үүргийн тал гэнэ.
Ж
83. Жүжиглэлт-Хэн нэгэн хүний хэн хүний өнгөрсөн үэийг сайн мэдлэгийн хувьд ч юм уу сэдвээ маш оновчтой сонголт авсан хүнийг юм уу найруулагч сонгон авч гоцлон тогологчоор томилдог.
Ийнхүү жүжиглэх хүнээ сонгосныхоо дараа найруулагч бүрэн мэдээлэл авч үйл ажилгааг сайтар зохион байгуулах үүднээс түүний яриаг маш анхааралтай сонгодог.

84. Жэймс лангелийн онол- Тэдний үзэж байгаагаар сэтгэл хөдлөлийн анхдагч шалтгаан нь бие махбодийн органик эхлээд бие мах бодид өөрчлөлт гарч дараа нь сэтгэл хөдлөл үүсхийг хэлнэ.

85. Жайнизм-Энэтхэгийн шашин шүтлэгийн сургаалийн нийтлэг үзэл баримтлал Карма ба эцсийн ангижрал Нирваны хүлээн авсан шашин юм. Бурхан оршин тогтдогийг хүлээн зөвшөөрөлгүйгээр хүний сэтгэл сүнс бол мөнх бүх юмс үзэгдлийн эх үндэс болох мөн чанар /субстанци/ харин ертөнц бол түүнээс эхлэлтэй гэж үздэг. Урьдын амьдралд олсон биеийн гадаргууг даван гараад сэтгэл сүнс боловсронгуй болж бурханыг харах бүгдийг яадах мөнхийн амар жаргалтай болж болно.

86. Жүжгийн хэв шинж-“ Амьдрал бол Үдэшлэг мөн” жүжигчин хэв шинжийн хүмүүс нь оюун санаагаараа маш баялаг орчныхоо амьдралыг чиглэх гайхамшиг авъяас зөвхөн эдэнд л заяажээ. Ийм өндөр чадвартай хүмүүс нь сэтгэл санааны ямарч тавгүйтгэлийг гайхамшигтай урлаг болгон хүвиргаж чадна. Тэд хурц ухаан гоо сайхны талаарх ойлголт мэдрэмж хүүхдэрхэг байдал нь хүмүүсийн өдөр тутмын амьдралыг чиглэн мансууруулах төхөөрөмж 600-650 гр жижиг туухайнуудтай чиг бүрдэл юмаа. Нөлөөтэй байдаг нь жүжигчний хэв шинж юмаа.
87. Жинг ялгах сэрлийн зааг-Булчингийн сэрлийн ялгах заагт жингээр ялгаатай зүйлээр тодорхойлох ба түүнийг хүмүүсийн хооронд харьцуулах төхөөрөмж 600-650 гр-н жижиг туухайнуудтай чиг бүрдэл.

88. Жолоодлогын ой тогтоомж-Мэддэг юмаа гинжилж холбож булчингийн санамжинд барьж байдаг. Онолын мэдлэгээ тусгай дасгалаар бататгаж байх шаардлагатай. Иймд хэл сурахдаа дэмий цээжлэх биш харин жолоодлогын ба сэтгэл хөдлөлтэй хавсруулан хэрэглэх өөрөөр хэлбэл жүжиглэх тоглох зэрэг нь үз дүнд хэрэглэж болно.

89. Жолоодлогын процесс-Блок болох зарчмын бүтэц гээд гараг дэлхийн мэдээллийн орон сансрын асар их хэмжээнд хүрэх бөгөөд хорвоогийн бүхэл мэдээллээс гадна бүх түвшинд тухайлбал хүний ахуйн мэдээллийг агуулдаг.
З
90. Зориудын зан үйл ба түрэмгийллэл-Бусад зориуд хохирол учруулахад чиглэсэн байдгаараа түрэмгийлэл нь санамсаргүй үйлдлээс ялгаатай гэж үздэг.
Чухам ямар үйлдлийг зориуд хор хохирол учруулах үйлдэл гэж үзэх вэ? Гэсэн асуулт маргаантай байдаг. Зориудын үйлдлүүд гнь гаднаас шууд ажиглагдахгүй байж болно гэж үздэг. “ Санамсаргүй үйлдсэн түрэмгийлэл хэн нэгэн хүнд хор учруулж байвал түүнийг түрэмгийлэл гэж үзнэ “ гэсэн санаа юм. Тиймээс энэ нь буёсдад хор хохирол учруулж байгаа зан үйл төдийгүй ийм сөрөг дагаварт хүргэж байгаа аливаа үйлдлийг хэлнэ. ...хэн нэгэнд” махбодийн болон үг хэлээр хор учруулахад чиглэсэн зан үйлийг хэлнэ.

91. Зориуд өөрийгөө хордуулах-Суицид ба парасуицид үйлдэгчид демидрол, диазепан, цууны хүчил, архи, аспиринь фенобарбиталь хлорпромазинь нүүрсхүчлийн хийь эмийн холимог зэрэг бодисыг өндөр тунгаар хэрэглэж амий егүтгэдэг буюу хорлох оролдлого хийдэг байна.

92. Зориудын төсөөлөл-Хүний зорилготой холбоотойгоор үориг тэвчээрийн дор үүснэ.

93. Зориудын ой тогтоолт-Энэ ой тогтоолт бол хүн төрөлхтний түүхэнд олж авсан хамгийн том ололт юм.Амьдрал бидэнд тодорхой үүрэг,зорилго тусгадаг бөгөөд түүнийг хэрэгжүүлэхийн тулд бид зөвхөн аяндаа ухаан санаанд тогтоогдох зүйлээр хязгаарлагдахгүй хэрэгтэй гэсэн зүйлийг тогтоох зорилго даалгавар өөрсдийнхөө өмнө тавьдаг.Тэд өөрсдийн сэдэл тэмүүлэлтэй хэрэглүүртэй,объекттой,үр дүнтэй,нарийн төвөгтэй зорилго чиглэл бүхий ой ухааны үйл ажиллагаа болж хувирна.Энэ нь сэтгэл санааны тааламжтай байдал бас чухал нөлөөтэй юм.Хүн өөрийн сонирхсон зүйлээ тогтооход хялбар байдаг бол зориудын ой тогтоолж нь тодорхой хугацааны хүчин чармайлт шаарддаг юм.Өөрөөр хэлбэл олон дахин давтсаны үр дүнд тогтоогддог байна.

94. Зохион бодохуй-Сэтгэхүйн үндсэн үүрэг нь юмс үзэгдэл,тэдгээрийн хоорондын хамаарал,зүй тогтлын танин мэдэхүйд чиглэгдэнэ.Энэхүү танин мэдэхүйн юмсын тухай мэдлэг,туршлага хадгалагдан үлдэхийг ой гэнэ.Тэгвэл хадгалагдсан мэдлэг туршлагыг эргэн санарыг зохион бодох гэнэ.Хүмүүсийн өөрийн туршлагад үндэслэсэн ухамсарт тусгал бий болно.Зохион бодох нь урьд бий болсон мэдлэг туршлагад тулгуурласан ямар нэгэн юмс үзэгдлийн тухай шинэ ойлголт,дүрийг ургуулан бодох замаар бодит байдлыг тусгах онцгой хэлбэр юм.Зохион бодох нь бодит байдлыг өөрчлөн сэргээн тусгах үйл явц юм.Энэ нь бодит ертөнцийг өөрчлөн хувьсгах бодит хэрэгцээнээс үүдэн бий болдог.Нийгмийн ба хувийн хэрэгцээнээс үүдэн цаашид тодорхой зорилгыг хэрэгжүүлэхэд зохион бодох нь чиглэгдсэн байна.Хүний зохион бодохуйг хөгжүүлдэг гол хөшүүрэг нь эрэлт хэрэгцээ юм.Өөрөөр хэлбэл хүрээлэн байгаа юмс үзэгдлийн утга учрыг ойлгох гэж,бас тийм байгаасай гэсэн үүднээс зохион боддог ба хүн өөрийн цар хүрээнд сэтгэж,дүрслэн боддог.Ерөнхийдөө орчин тойрноо танин мэдэх шинэ шинэ зүйлийг нээхийн тулд зохион бодох процесс бий болжээ

95. Зөгнөх-Бүтээлч зохион бодохуйн нэг онцгой хэлбэр нь зөгнөх юм.Зөгнөхийг дотор нь шашны хуурамч зөгнөл,уран зохиолын зөгнөл,шинжлэх ухааны зөгнөл гэж үзнэ.

96. Зөн совин гэж юу вэ ?-Зөн юм уу юмыг урьдчилан мэдэх нь шалтгаан үр дагаврын уялдаа холбоо холбоонуудыг танин мэдэх явдалд тулгуурладаг бөгөөд зарим үед тодорхой мэдлэгийн түвшинд хүрч,зарим үед нэг хэмжээгээр үнэмших зүйл болох нь бий.Сэтгэхүйг нэг онцлог процесс болох таамаглал нь түгшүүртэй хүслэн гэгдэх сэтгэл хөдлөлтэй нэгдэж зөн совин байдлаар мэдрэгддэг.Үйл явцын цаашдын өрнөлд уг зөн батлагдахгүй бол өр мөргүй матагддаг байна.Мөн зөн совин ямар нэгэн зүйлийг болоосой гэсэн таамагласаар ихэнхдээ биелэх нь багагүй юм.Тиймээс муу зүйлийг зөгнөхгүй байхыг хичээх хэрэгтэй.

97. Зол жаргал:Эртний Энэтхэг, Грек, Хятадад хүнйи зол жаргал гэдэгийг хүний өвөрмөц хангалуун байх явдал гэж үздэг байв. Үүний тулд зовлон, зугаа цэнгэл хоёрын аль алиныг нь үл тоомсорлох хэрэгтэй гэж үзэж байжээ. Эртний материалуудад зол жаргалын тухай XVIII-зууны философын сургаальд “Энэ нь хүний биеийн ба оюуны хэрэгцээг бүрэн бөгөөд байнга хангах явдал” ”Зол жаргалын хувьд шинж чанартай төдий бус , нийт хүн төрөлхтөний шинж чанартай” ”дарлал мөлжлөг байсан цагт зол жаргал байхгүй ” гэх мэтэчлэнгээр тайлбарлаж байв.

98. Зан төлөв:Хүний сэтгэл зүйн давтагдашгүй хувийн онцлог дүр зургийн хослол нь бие хүний зан төлөвийг бүтээдэг. Нэг талаас төрөлөхөөс удамшигдан өвлөн авсан бие махбод , нөгөө талаас хүмүүжил ба өөрийн үйл ажиллагаа ул мөрийг үлдээн хүний зан төлөвийг сийлбэрлэнэ. Мөн тодорхой цаг үеэс хүн өөрөө өрийгөө хүмүүжүүлэн зан төлөвөө цааш нь бүтээнэ. Зан төлөв нь хүний сэтгэхүй, сэтгэл мэдрэмж ба үйл хэрэгт нөлөөлнө. Тиймээс л бид аливаа нэгэн хүний зан төлвөөр ярьдаг. Хүнийг тодорхойлох шинжид бүх онцлогийг биш харин тогтвортой чухал талыг нь л хэлдэг. Бусад хүний зан төлөвийг мэдсэнээр бид тухайн нөхцөлд биеэ хэрхэн авч явах вэ гэдгийг урьдчилан мэдэж болно.Зөвхөн харилцан бие биенийхээ зан байдлыг харилцан мэдэх нь дараа хүмүүсийн хоорондын харилцаа холбоо ямар нэг хэмжээгээр жигд аястай явагддаг байна. Хүний сэтгэлзүйн нэлээд чухал шинжийг илэрхийлэх чанар бол итгэл, үлгэр дууриал, чиг хандлага болжээ. Эдгээр нь хүний зан байдалд нийгмийн утга агуулагийг олгоно.Зан төлөвийн дараах үзүүлэлтэд хүний өөрөө өөртөө хандах хандлагад илэрхийлэх шинж чанарууд орно. Уг чанартай хүмүүс бусад хүмүүстэй харьцаад зогсохгүй хамтран ажиллаж, суралцаж байхдаа өөрийгөө хүмүүстэй харьцуулан амжилтаа жишиж хэмждэг. Өөрөөр хэлвэл бид бага наснаасаа өөрөө өөрийгөө үнэлж сурдаг.Зан төлөвийн бас өөр нэг чухал үзүүлэлт бол хүний өөрийн хөдөлмөр үйл хэрэг, бүтээлдээ хандах хандлага юм. Сурлага, хичээл, хөдөлмөр, олон нийтээс хүлээлгэсэн үүрэгт хандах , ажилсаг, туйлбартай, нямбай гэх зэрэг эерэг сайнаас гадна хариуцлагагүй , залхуу, мэхлэг зэрэг муу чанарууд бас орно.


99.Зан төлөвийн хүч хөдөлгөөн- Темперамент , дээд мэдэрлийн үйл ажиллагааны хэв шинжээр тодорхойлогддог.Бие хүний хүсэл сонирхол, хэрэгцээний баялаг талыг хадгалсан, агуулга дүүрэн ,үг үйл хэрэг ажлын нэгдмэл байдал ,эрч хүчтэй, зорисон хэрэгтэй тууштай тэмүүлэл бүхий ажиллах чадвар, өөрийн гэсэн давтагдашгүй онцлог байдал, ёс суртахууны хүмүүжил зэрэг олон шинж чанарыг нэгдмэл байдал зэрэг олон шинж чанар нь зан төлөвт илэрнэ.Хүний зан төлөв, нийгмийн нөхцөл, хүмүүжил, сургалтын нөлөөнд бүрэлдэх ба хүний амьдрал үйл ажиллагааны нөхцөл өөрчлөгдөхөд мөн хэмжээгээр өөрчлөгдөх хандлагатай байдаг байна.

100. Зориг үйлдлийн тухай ойлголт:Хүний үйл ажиллагааг зориудынх, автоматчилагдсан үйл ажиллагаа, зөнгийн үйл ажиллагаа гэсэн 3 хэлбэрт хуваана.Зориудын үйл ажиллагаа: Ухамсартай хийгээд зорилго чиглэлтэй үйлдлийг зориудын үйл ажиллагаа буюу зориг гэдэг. Зориудын үйлдлийг дотор нь энгийн ба нийлмэл гэж 2 хуваадаг.

1 Энгийн нийлмэл: энгийн зориудын үйлдэл онцгой чармайлт шаарддаггүй, хэрэгжихэд зорилго нь амархан ухамсарт үйлдлийг энгийн зориудын үйлдэл гэж тооцдог.

2 Нийлмэл зориудын үйлдэл: энэ нь дараах 3 үе шаттай.
- Үйлдлийн бэлтгэлийн үе шат: Энэ үе шатанд үйлдлийн сэдэлт бий болж зорилго тавин хүнийг ямар нэг хэрэг явдал үйлдэлрүү хөтөлж байга тэрхүү дур, хүсэл, сонирхол, дуртай зүйл /хобби/ хэрэгцээ, туйлийн хүслэн, ертөнцийг үзэх үзэл буюу сэтгэл үнэмшилийг үйлдлийн сэдэлт /мотив/ гэдэг.
- Шийдвэрийн үе : үйлдлийн сэдэлттэй тэмцэх, үйлдлийн үр дүнд тухайн үйлдлийн хэрэгжүүлэх эсэх тухай шийдвэр гаргана.
-Үйлдлийн үе шат: Энэ үе шатанд шийдвэрийг хэрэгжүүлэх ямар нэг үйлдэл хийдэг.

101. Зан төлөв:МЭӨ-үеийн 3-4-р зууны үед амьдарч байсан Грекийн эрдэмтэн хийгээд гүн ухаантан ТеоФраст гэдэг хүн “Character” /Характер/ хэмээх нэр томъёог анх хэрэглэжээ. “Character” хэмээх нэр томъёо бол шинж тэмдэг, нүүр царай ,хээ дүрс, онцлог шинж чанар гэсэн Грек гаралтай үг байжээ. Сэтгэл судлалд характер гэдэг нэр томъёогоор тухайн хүний үйлдэл ба төрөх үйл хөдлөлд илэрч байгаа сэтгэцийн онцгой шинж чанаруудын нийлбэр цогцыг тэмдэглэдэг. Характер гэдэг нэр томъёотой монгол хэлний зан ааш, ааль авир, галбир, зан авир, зан ааль, зан төлөв гэсэн үгнүүд утга адил юм.Араншин /темперамент/, зан төлөв /характер/ хэмээх 2 ойлголт хоорондоо төстэй ухагдахуунууд юм. Араншин гэх ойлголтоор бие хүний аливаа үзэгдэлт юмс буюу аливаа цочруулт өгөх хариу урвалын онцлогийг ба түүний мэдэрлийн системийн сэрэл, саатлын процессуудын хүч, тэнцвэрт чанар хийгээд хөдөлгөөнт чанарын хувийн онцлогийг илэрхийлдэг бол зан төлөв гэх ухагдахуунаар үйлдэлд ба үйл хөдлөлд нөлөөлж байгаа бие хүний гол, чухал, хийгээд өвөрмөц онцлог шинж чанарыг тэмдэглэдэг.Мөн зан төлөв бол тухайн хүнийг нийгмийн гишүүний хувьд бусад хүмүүсээс ялган тодруулж байгаа бие хүний нийгмийн үндсэн гол шинжүүдийн нийлбэр цогцуудыг илэрхийлдэг ухагдахуун юм.

102. Зүүд:Зүүдний тухай Фрейдийн үзэл бодол: Фрейдийн үзэл бодолоор зүүд бол тухайн хүний үл ухамсарлахуй руу шахагдан, түрэгдсэн ханаагүй дурын болон мөрөөдлийн бөөгнөрөл юм. Зүүд бол тухайн хүний амьдралд тохиолдсон бодит үйл явдлыг шууд утгаар нь биш, харин шууд биш утгаар нь , далдлагдсан дүрээр, билэг тэмдэгийн утгаар нь илэрхийлж байгаа сэтгэц физиологийн үзэгдэл юм. Зүүдний агуулга буюу учир начирыг мэдэхийн тулд түүний далд дүрийг , бэлэг тэмдэгийн утгийг таньж мэдэх хэрэгтэй. Хүн зүүдээ санаж болно, бас санахгүй байж болно. Санахгүй байгаа зүүд үл ухамсарлагдахуйд оршино. Санахгүй байгаа зүүдийг гипнозын үед, эсвэл психоанализын үед сэргээн санаж болно.
104.Истери-Элдэв өвчний үүсэлд умай тодорхой үүрэг гүйцэтгэдэг гэсэн

ойлголтоос үүдэн умай гэсэн Грек үгнээс гаралтай тодорхой шалтгаан нь үл мэдэгдэх мэдрэл сэтгэцийн олон өвчнийг нэрлэдэг.
Истерийн дотор нь хэд хэд ангилдаг бөгөөд истери уналт сэтгэлийн хөдөлгөөний тогтворгүйдэл дотоод эрхтэний үйл ажилгааны зэрэг нилээд олон шинж тэмдгүүдээр илэрдэг байна.

107.Индеосинкратик
Хүний 6 онцлог
1. Дотоод амьдрал: Эдгээр нь өөр лүүгээ хандсан хандлагатай хүмүүс
өөрсдийн мэдрэмж сэтгэгдлийг чухалчилна.
2. Өөрийн ертөнц: Хамаарал багатай өөр дээрээ тулгуурласан хүмүүс учраас
ойр дотно харьцаа бага шаарддаг.
3. Өөрийн амьдрал: Ер бусын сонирхолтой, хэзээ ч давтагдаах хэв маяг бүхий сонин амьдралыг зохиох чадвартай байдаг.
4. Бодит үнэний тэлэлт: Ер бусын зүйлийг нээн илрүүлэхийн тулд мэдрэмж зайнаас мэдрэхүй, супернатурализм зэрэг өвөрмөц үзэгдлүүдийг сонирхдог.
5. Метафизик хандлага: Идеосинкратик хүмүүс нь хийсвэр дам сэтгэлгээтэй.
6. Гадаад илрэл: Өөрлүүгээ чиглэсэн байх хүмүүс

108 . Интерорецептив-сэрэл нь дотоод эрхтэнүүдийг байдлыг тусгадаг. Өвчний сэрэл хүний бие эрхтэний гэмтэл цочроогчийн тухай мэдээлж, бие махбодийг хамгаалах өвөрмөц үүргийг гүйцэтгэдэг. Тэнцвэрийн сэрэл бол хүний бие босоо байдлыг зохицуулдаг хурдатгалын сэрэл хүний хөдөлгөөнд үүсэх төвд тэмүүлэх төвөөс түгэх хүчийг тусгах сэрэл юм.

109. Индуктив:Гадаад бодит ертөнцийн болон, шууд мэдрэмжийг хүртэхүй ба шууд тусгалд тулгуурлан үүсэх сэтгэхүй.

110 . Индукци:Бусад процессуудын захын хэсэгт болон цочроолын үйлдэл зогссон ч тухайн хэсэгт үзүүлэх тодорхой нэгэн процессийн хөөрлийн нөлөө харилцан бие биедээ нөлөөлөх чанартай цочроох процесс нь саатлыг идэвхжүүлдэг ба энэ нь эргээд цочролыг нэмэгдүүлдэг

101. Истериод:Биеэ ихэд хайрладаг, өөрлүүгээ бусдын анхаарлыг татах тэдний гайхширал бишрэл хүндэтгэлийг төрүүлэх гэсэн хязгааргүй хүсэлтэй. Худал хуурмаг байдал фантазлал нь өөрийн хосгүй талаа харуулах хэрэгсэл нь болж өгдөг. Жүжигчилсэн байдлаар илрэх сэтгэлийн хөдөлгөөний гадаад хуурамч илрэл нь өнгөцхөн мэдрэмж сэтгэгдлийн тусгац байдаг. Шаргуу хөдөлмөрлөх чадваргүй гэхдээ ирээдүйд эзэмших мэргэжлийн хувьд хэт өндөр зүйлд сонирхдог. Дүрд түргэн хувилж жүжиглэх учир гэнэн хүмүүсийг амархан төөрөгдүүлдэг. Өөрийн үнэлгээ бодит биш.

102. Их тархины гадрын задлан, нийлэг үйл:Бие махбодийн гадаад орчинтой харилцах холбоог зохицуулах дээд хэлбэр бөгөөд цочроогчийг ялгах тэдгээрийн уялдаа холбоог тогтоох их тархины тал бөмбөлгүүдийн гадрын нарийн төвөгтэй үйл ажиллагаа юм. Их тархины гадар сэтгэцийн үйл ажиллагаанд чухал үүрэгтэй их тархины тал бөмбөлгийн гадрыг бүрхэх,бор эдийн /мэдрэлийн эсүүдийн/ давхарга

103. Идэвхит байдал:Идэвхитэй байдал гэдэг нь амьтай бүхний ерөнхий шинжийн нэг тухайн бие хүнд /нийгмийн бүлэгт/ гарч байгаа өөрчлөлтийн шинж чанар /нийгмийн ач холбогдол/-ын цар хэмжээг тусгаж байсан үйл ажиллагааны илрэлийн хэмжээ юм. Энэ нь тэдгээрийн хооронд тогтсон тодорхой харьцаагаар илэрнэ. Хэрэгцээ бол идэвхит байдлын эх сурвалж юм. Хүний идэвхит байдлын дээд хэлбэр нь амьдралын идэвхитэй байр суурь юм. Идэвхит байдал нь үйл ажиллагаатай нягт холбоотой хүний зорилго чиглэлтэй ухамсарт үйлийг идэвхит байдлын дотоод /сэтгэцийн/ бүтэц үйл ажиллагааг үйлдэл төрх байдлыг идэвхит байдлын гадаад бүтэц мөн гэж үнэлж болох юм. Хүний идэвхит байдлын дотоод бүтцэд зорилго, сэдэл, мэдлэг, чадвар, дадлыг хамааруулдаг. Үүний сүүлийн 3-ыг хамтад нь идэвхит байдлын арга хэрэгслийн үндэс гэж заримдаа нэрлэдэг.

104. Итгэл:Бие хүн бүлгийн үзэл бодол, үнэлэмж баримжаа бүрэлдэн тогтох өөрчлөгдөж байх нөхцлийг бүрдүүлдэг нийгэм сэтгэлзүйн онол бөгөөд энэ нь мэдлэг, бодит баримт, логик нотолгоон дээр тулгуурласан байдаг.Итгэл гэдэг нэр томъёо нь нэгд бие хүний чиглэлийн гэдгийг байдлын өвөрмөц хэлбэрийг хоёрт ямар нэгэн юмс үзэгдэлд илт итгэл үнэмшилтэй, эргэлзэхгүй байгааг гуравт ятгалгын эсрэг үйл ажиллагаа болохыг тус тус илэрхийлнэ. Итгэл нь үнэмшил, шинжлэх ухааны үзэл хэрэгцээ зэргийн хамт хүний чиглэлийн байдлыг бүрдүүлнэ. Иймд сэтгэл гэдгийг сэтгэл судлалын үүднээс чиглэлийн байдлын үндсэн бүрэлдэхүүн хэсэг мөн гэж үзэж болох юм. Итгэл гэдэг бол ухамсарлагдсан мэдлэг, үнэлэлт, зориг эрмэлзлэлийн нэгдэл мөн. Итгэл нь шинжлэх ууханы буюу бусад нь 1 үзэгдэл бүрэлдэн тогтох үйл явцын 1 амт, мэдлэг хоёрын хольцын механик сэтгэлзүйн механизмын нэг. Мэдлэгийг итгэл болгоно гэдэг бол мэдлэг үнэлэлт дээр зориг эрмэлзлэлийн нэгдмэл тогтолцоог бий болгоно гэсэн үг. Мэдлэг болгон итгэл болдоггүй. Мэдлэг нь хүн бүрийн зан авир, төрх байдлыг тодорхойлдог болсон нөхцөлд л бат итгэл болж чадна.

105. Интеллектуализаци:Сэтгэлийн хөдөлгөөн сэтгэл мэдрэмжээс зайлсхийх зорилтоор оюун ухааны баялгийг ашиглаж байгаа хамгаалах механизмыг хэлнэ

106. Иррациональ:Танин мэдэхүй дэх оюун ухааны боломж, чадавхид эргэлзэн үгүйсгэж зөн совин, далдыг мэдэх, шүтлэг бишрэлийг танин мэдэхүйн үндсэн хэлбэр гэж үздэг үзэл.

107. Иделтификаци:Бие хүн эсвэл хүнээс бусад хүмүүстэй шууд буюу дам харьцах явцад тэднийг танин мэдэх сэтгэл зүйн процесс бөгөөд түүнд харилцагчийн гадаад, дотоод байдлыг өөрчлөхтэйгээр жишэн харьцуулах, эсвэл сөргүүлэн тавьж өөрийн даган дуурайх загвар болгох сэтгэл зүйн ба бусад шинж байдлыг олж хэрэгжүүлдэг.

108. Идентификаци-хүний оюунаас амьдрал ба зан үйлд нарийн үүрэг гүйцэтгэдгээрээ нарцисиазмаас ялгаатай түүний сэтгэл зүйн утга учир нь дотоод туршлагыг баяжуулж, сэтгэлийн хөдөлгөөний хүрээг тэлж өгдөгт оршинр. Тэр нь сэтгэлийн хөдөлгөөнөөр бусад хүмүүстэй холбогдон дасах хамгийн анхны байдал юм. Нөгөөтэйгүүр идентификаци нь түгшүүртэй тайван байдлыг үүсгэгч айдас төрүүлэх обьект нөхцөл байдлаас хүнийг хамгаалах сэтгэл зүйн элемент болж илрэх нь элбэг.

109. Идэвхигүй:Хөөрөл ба саатлын процесс хүчтэй тэнцвэртэй гэвч хөдөлгөөн бага дээд мэдрэлийн үйл ажиллагааны энэ хэв шинжид флегматик имперамент тохирно.

110. Ид-Латин нэр /оно/ гэсэн үгнээс гаралтай бөгөөд фрейдсихээр бол бие хүний сэтгэцийн туйлын энгийн, бартаг зөн билэгт төрөлхийн талыг илэрхийлдэг. Ид нь бүхэлдээ ухамсарт бус байдлаар ажиллах бөгөөд бидний зан үйлийг энергиэр хангаж өгч байдаг, зөн билэгт биологийн түлхцүүдтэй /хоол, хойр, өтгөн шингэний ялгарал гэх мэт нягт холбоотой/. Ид нь харанхуй, биологийн, шинжтэй, эмх замбараагүй, хууль мэддэггүй, дүрэмд захирагддаггүй зүйл
Description: http://img2.blogblog.com/img/icon18_edit_allbkg.gif

3. Когнитив-1960аад оны үед бихоризмын альтернатив хувилбар болон үүссэн. Сэтгэцийн бүх үйл явц танин мэдэхүйн хүчин зүйлүүдээр дамжин илэрч байдаг гэж үздэг. Бихоризмаас ялгагдах гол онцлог нь сэтгэцийг шинжлэх ухааны судалгааны судлагдахуун юм гэсэн байр сууринаас ханддаг байна.
Орчин үеийн когнатив сэтгэл судлал нь хүртэхүй, дүрсийг танин мэдэх, ой тогтоолт,анхаарал, зохион бодохуй,хэл яриа,сэтгэхүй ба асуудал шийдвэрлэх үйл явц,хүний оюун ухаан,зохиомол оюун ухаан гэх 10 орчим салбартай.Когнитивизмын үндсэн аргууд нь мэдээллийг хүлээн авах ба боловсруулах зүй тогтлууд дээр тулгуурладаг.Когнатив сэтгэл зүйчдийн үзлээр бүх хүмүүс уран зураачид.Хүн бүр өөрийнхөө ухамсар сэтгэхүйд орчин тойрны зүйлүүдийг зураглан төсөөлж,түүнийг ухамсар сэтгэхүйдээ буулган,өөрийн гэсэн ертөнцийг бүтээн босгодог гэж үздэг байна.

4. Кинесика-Гар,хөл,толгой,их биеийн хөдөлгөөн юм. Вербал бус харилцаанд илэрнэ./хэл ярианы бус/Харааны харилцааны хэрэгсэлд ордог.Вербал бус харилцааны хэрэгсэл нь харилцааны явцыг зохицуулах,харилцагчдын хооронд сэтгэл зүйн холбоо бий болгох,үгээр дамжуулах үйлийн утга учрыг баяжуулах,сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлэх ба нөхцөл байдлыг тусгахад хэрэгтэй байдаг.

5. Каузалийн атрибуци-Бусад хүний сэтгэл мэдрэмж ба үйлдлийг тайлбарлах механизм/субъектийн зан үйлийн учир шалтгааныг тайлбарлах эрмэлзэл/юм.

6. Коммуникатив дэд бүтэц-Энэ нь бага бүлгийн сэтгэл зүйн бүтцэд багтдаг. Мэдээллийн урсгалын тогтолцоон дахь бага бүлгийн гишүүний эзлэх байр суурь,тэдний өөр хоорондын болон гадаад орчныг тусгагчюм. Түүнэс гадна янз бүрийн мэдээлэл ба мэдлэгийн алив нэгэн багтаамжийн төвлөрөлтийг илэрхйилэх иж бүрдэл. Аливаа мэдлэг ба мэдээллийг эзэмших нь бүлгийн гишүүний байр суурины чухал үзүүлэлт юм. Учир нь мэдээлэлд хүрч олж авах ба хадгалах нь түүнийг онцгой үүргээр хангаж, давуу талыг бий болгодог.

7. Кандинский клеромбогийн хам шинж-Өөр хоорондоо харилцан холбоотой нэг нь нөгөөгөө нөхцөлдүүлэн үүсгэсэн 3 бүлэг шинж болох сэтгэцийн автоматчилал,хуурамч хий үзэгдэл,мөрдөх буюу үйлчлэх агуулгатай дэмийрлээс тогтдог.Клиникт 1 тохиолдолд хий үзэгдэл,нөгөө тохиолдолд дэмийрэл давамгайлан илэрдгийг харгалзан энэ хам шинжийг дотор нь хий үзэгдэл зонхилсон кандинский-клеромбогийн хам шинж,дэмийрэл зонхилсон кандинский клеромбогийн хам шинж гэж ангилдаг байна.Хий үзэгдэл зонхилсон кандинский клеромбогийн хам шинж нь үг ярианы гажуу тусгал,эгэл хий үзэгдлээр эхэлдэг.Удалгүй жинхэнэ ба хуурамч хий үзэгдлүүд үүсдэг. Энэ үеэс бодол санаа,үйлдэл хөдөлгөөн,орчин тойронд болж байгаа үйл явдлуудыг тайлбарласан,бодол санааг давтсан ямар нэг үйлдэл хийхийг тушаасан эсвэл хориглосон дуу хоолой сонсогддог. Харин дэмийрэл зонхилсон кандинский клеромбогийн хам шинжийн үед бодол санаа,үйлдэл хөдөлгөөн сэрэл мэдрэхүй болон сэтгэл хөдлөл өөрийн удирдлагагүй болж хиймэл хүн адил автомат удирдлагаар ажилладаг болсон юм шиг итгэл үнэмшил төрдөг байна.

8. Кататони-Хүний санаа зоригоос хамаарахгүй өөрөө аяндаа үүсэж байгаа ерийн биш этгээд хачин гоёмсог, чамин шинж чанартай эмгэг үйлдэл хөдөлгөөнийг хэлнэ. Энэ хам шинж нь дотроо катотоник дошгирол, катотаник хөшил гэсэн 2 илрэлтэй. Катотоник дошгиролийн үед өвчтөний хөдөлгөөн ихэсдэг. Өвчтөний хийж гүйцэтгэж байгаа үйлдэл нь гадны тодорхой шалтгаангүй өөрөө аяндаа бий болдог. Өвчтөн ерийн биш,чамин хачин маягтай,үйлдэл хөдөлгөөнийг дахин давтан үйлддэг бол катотаник хөшлийн үед хөдөлгөөнгүй болох,булчингийн хүчдэл ихсэх,дуугүй болох шинжүүд хослон илэрдэг.

9. Корреляци-Угсаатны сэтгэл судлалд соёл хоорондоохарилцан хамааралтай нөлөөлөх үйл явц юм. Нэг ард түмэн нөгөө ард түмнийхээ соёлыг хэсэгчлэн эсвэл бүтэн хүлээн авах явцыг авч үздэг.

10. Конформность-Сэтгэл судлалд хувь хүнээс тодорхой нэгэн бүлгийн хэм хэмжээ,зуршил,үнэт зүйл хүлээн авч адилсах зохицох нийцэх байдал.

11. Конфуций-Уг сургаалыг үндэслэгч нь Күнз.Тэрээр үзэхдээ хүний мэдлэг, сэтгэлийн чанар нь төрөлхийн байдаг гэжээ. Хүн байгалиас заяахдаа өгөөмөр нинжин төрдөг бөгөөд гадаад хүчин зүйл хүнийг эвддэг. Иймээс өөрийгөө өөрөөрөө байх чадвартай болгон хөгжүүлэх, гадны нөлөөллөөс өөрийгөө хамгаалах нь чухал гээд төрөлхийн чадвараа алдахгүйн тулд күнзийн сургаалд суралцах ёстой гэсэн санаа дэвшүүлсэн. Мөн энэ сургаалыг цааш хөгжүүлэгч нь Мэн-цзы юм. Тэрээр хүний зүрх сэтгэлийг гол үзлээ болгож ,хүний буянт үйл чанарыг хүнлэг ёс шударга ёс,гэх зүйлүүдээр тайлбарласан. Харин Сюнь-цзы хүн энгийн даруу байх,бие биенээ ойлгох,санаа зовох энгийн байдлуудын төрөлхийн шинжийг үгүйсгэж хүн угаас муу чанартай төрөөд сайн сайхан чанарууд нь хүнийг хгмүүжүүлнэ гэсэн үзэл баримтлал баримталсан.

12. Коллективист-Сэтгэл судлалд эв нэгдэл, хамтран ажиллах харилцан туслах хандлага бүхий зарчмыг баримтлагч үзэлтэнг ийнхүү нэрлэдэг. Үгийн утга нь цуглуулах, нийлүүлэх.
13. Либидо-Либидо буюу бэлгийн энерги.Зөвхөн бэлгийн үйлд зарцуулагдан таашаал авах боломжийг эрэлхийлж байдаг сэтгэцийг нэг хэсэг юм.
14. Латент үе-Фрейдийн онолд гардаг хүний психосексуаль хөгжилийн1 харьцангуй зогсонги үе. 6,7 наснаас өсвөр насны эхэн үе хүртэл бэлгийн хөөрлийн харьцангуй тайван, латент үе эхэлнэ. Энэ үед бэлгийн энерги буюу либидо тайван байдалд (зүүрмэглэх мэт) байж оюуны дасгал, биеийн тамир, ижил хүйсний үе тэнгийнхэнтэйгээ харилцах сонирхол, дадлаа хөгжүүлэх зэрэг бэлгийн ажиллагаатай ямарч холбоогүй үйл ажиллагаагаар шилжин илэрч байдаг. Латент үеийг психосексуаль хөгжлийн бие даасан шат гэж үздэггүй. Учир нь энэ үед хүүхдийн биед бэлгийн тачаалийн бус шинээр бий болдоггүй бэлгийн энерги харьцангуй тайван байдалд байдаг. Латент үе бол үүнээс өмнөх бүх үеүдийг бүгдийг нь нийлүүлсэнтэй бараг тэнцэхүйц хугацааг эзэлдэг.

15. Логик-математикийн оюун ухаан-Хүний оюун ухаан нь бие даасан тусгай чадамжуудаас бүтдэг цогцолбор зүйл юм гэж Америкийн сэтгэл зүйч Х.Гардмер үздэг. Оюун ухаан нь бие даасан долоон өөр чадамжийг агуулна. Энэхүү чадамжуудын нэг нь логик-математикийн оюун ухаан юм. Энэ нь юмсын эх загвар, цуглуулга, болон оюун сорьсон болон компьютер тоглоом тоглох, тоо бодох, тооцоо шаардсан асуудал шийдвэрлэх, юмыг туршиж үзэх, зураг төсөл зохиохдоо дуртай, тооны хичээлд сайн байдаг чадамж юм.

16. Лимбийн тогтолцоо-Лимб гэдэг нь ороох гэсэн утгатай. Лимбийн тогтолцоонд амьтнаас гаралтай ухамсаргүй тогтолцоо зөн билэг, үр удмаа үлдээх, амьд үлдэхтэй холбоотой зан үйлүүд нөлөөлж байдаг гэж үздэг. Судлаачид Фрейдийн “Ид”-ийг энэ тогтолцоонд байдаг гэж үздэг. Тийм учраас лимбийг амьтны тархи гэж үздэг.

17. Лечение гипноза (Ховс эмчилгээ)-Ховсыг анх 12-р зууны үед Австарийн эмч Антон Месмер хэрэглэсэн гэж үздэг. Тэр өвчтанүүдээ байгалийн соронзоор эмчилж байсан.1920 оноос эхлэн ховсыг төдийлөн хэрэглэхээ больсон.

18. Лебраль гэр бүл-Энэ хэлбэрийн гэр бүлийн доторх уур амьсагл илүү ардчилсан гэр бүлийг хэлдэг.Гэр бүлийн гишүүд аль альныхаа эрх ашиг,үзэл бодол,эрх чөлөө,хүсэл мөрөөдлийг хязгаарлаж,захирдаггүй,нэг нэгнийгээ сонсож хүлээцтэй хандаж зөвлөж ханддаг.Гэр бүлийн гишүүд өөр өөрийн гэсэн үүрэг хариуцлагатай байна.

19. Лимфоцит эс-Хорт хавдар тусахад бие махбодийн тодорхой эсүүд хувирч хянах боломжгүйгээр маш хурдан өөрчлөгддөг.Эдгээр хувирсан эсүүд улмаар хавдар болдог байна.Хэдийгээр хавдрын үйл явц физиологи шинжтэй боловч өвчтөнүүдийн сэтгэл зүй хавдрын үйл явцад хүчтэй нөлөөлдөг байна.Психонейроэмнилогийн сэтгэл судлаачдын үзэж байгаагаар өвчнийг эсэргүүцэх үед Лимфоцит хэмээх өвчнийг эсэргүүцэх өвчтний тусгай эс секундэд 10 сая хүртэл тоогоор үүсэж бий болдог ба үүнд эерэг сэтгэл хөдлөл маш чухал гэж үздэг.

20. Лабораторын туршилт-Тусгайлан бэлтгэсэн байр тасалгаанд зохих багаж хэрэгслийг ашиглан явуулах туршилтын аргыг хэлнэ.Лабораторын аргыг сайн тал нь судалж буй сэтгэцийн аль нэг шинжийг бусад шинжүүдээс зааглаж дангаар нь судлах боломжтой.Харин дутагдалтай тал нь туршигдагч өөрийг нь судалж байгааг мэдэж байгаа нь үр дүнд сөргөөр нөлөөлж хуурамч дүр гаргах хандлагатай байдаг.


139.Мэдрэмж-Хувь хүний амьдрал үйл ажиллагаа, эргэн тойрныхоо хүмүүстэй харилцах, хамтран ажиллах явцад сэдэл төрүүлэх, өдөөх үүрэг гүйцэтгэнэ. Мэдрэмж бие хүний ерөнхий хөгжлийн, ялангуяа түүний сэдлийн хүрээг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой байна. Хүний мэдрэмж нь түүхэн шинжтэй.
Мэдрэмжийн илрэх хэлбэр, хэв шинж янз бүрийн ард түмний хувьд өөр өөр байхаас гадна, нэг үндэс угсаа соёлд хамаарах түүхэн үеийн хүмүүсийн мэдрэмж харилцан адилгүй байдлаар илрэх төдийгүй агуулга, шинж чанар нь мэдэгдэхүйц өөрчлөгдсөн байх тал бий.

140.Мазохист-садист хэв шинж-Эрик Фроммын авч үзсэнээр ийм хэв шинжийн хүмүүс өөрийн амьдрал үйл ажиллагааны амжилт, амжилтгүй үйл явдал, нийгэмд болж буй үзэгдэл, үйл явцын шалтгааныг бий болсон нөхцөл байдалтай биш харин бусад хүмүүстэй холбон авч үздэг онцлогтой. Шалтгааныг арилгахын тулд амжилттгүй болж байгаагын үндэс гэж үзсэн бусад хүмүүсрүү энэ тэргүүнд хэрцгий зан авираа гаргадаг. Ийм хэв шинжийн хүмүүс бусдаас өө сэв эрж, юм бүхнийг сайжруулж төгс төгөлдөр болгох гэж тасратгүй үглэн тэмцэх явцдаа өөрийгөө болон эргэн тойрон дахь хүмүүсээ байж суух газаргүй болтол нь тавгүйтүүлж сэтгэлийг нь зовоож ядаргааны туйлд хүргэх нь бий. Судлаачид Гитлерыг ийм хэв шинжийн хүн байсан гэж үздэг.

141.Мотиваци буюу сэдэл-Хүний зан үйлийг өдөөх, идэвхжүүлэх талыг тодорхойлоход ашиглагддаг сэтгэл судлалын бүхий л ойлголтуудын дотор хамгийн ерөнхий утгатай нь сэдэл, сэдлэгүүд гэсэн ойлголтууд байдаг. Тэр дундаа мотиваци буюу сэдэл гэсэн ойлголт нь хамгийн ерөнхий шинжтэй, өөртөө олон төрлийн сэлэгүүдийг багтаасан байна. Сдэл нь зан үйлийн олон хувилбаруудын дундас хүмүүс дэс дарааллан сонгож, шийдвэр гаргаж байдаг тасралтгүй үйл явцын шалтгаан урьдчилсан нөхцөл юм. Сэдэл нь тодорхой зорилгод чиглэсэн хүний энэ тэр үйл ажиллагааны тогтвортой, зохион байгуулалттай шинж чанар, үйлдлийн зорилго чиглэлий тодорхойлж өгнө.

142.Мотивы буюу сэдлэг-Сэдлэг нь хүний зан үйлийг тодорхой үйлдэлрүү хандуулж өдөөж, тухайн үйлдэлийг гүйцэтгэх дотоод нөхцөл болж өгдөг. Бие хүний олон төрлийн үйл ажиллагааны учир шалтгаан нь сэдлэгүүдтэй холбоотой үүсч байдаг. Сэдлэгийн сэдлээс ялгагдах гол онцлог нь тухайн зан үйлийн эзэнд хамаатай, бие хүний тогтвортой шинж чанар болж байдаг явдал юм.

143.Мэдрэлийн тогтолцоо-Хүний зан үйлийн зохицуулалт амжилттай, үр дүнтэй явагддаг байхын тулд түүний сэтгэл санааны дотоод ертөнц гадаад нөхцөл байдал, үйлдэл, үйл ажиллагаа өөр хоорондоо маш уян хатан зохицож уялдаж байх учиртай. Физоилогий түвшинд тэдгээрийн үйл ажиллагааг нэгтгэж, уялдуулан зохицуулах үүрэгийг мэдрэлийн тогтолцоо гүйцэтгэнэ. Мэдрэлийн тогтолцоо анатомын бүтэц, зохион байгуулалтын талаас дотоод эрхтэнүүд, гадаад орчин нөхцөлийг хооронд нь холбох, хөдөлгөөний эрхтэнүүдийг удирдаж байхаар байрлана. Хүний мэдрэлийн тогтолцоо тө ба зах мэдрэлээс бүрдэнэ. Төв мэдрэлийн тогтолцоонд уураг тархи, завсарын тархи нугас багтана. Мэдрэлийн тогтолцооны бусад бүх бүрдэл хэсгүүд зах мэдрэлд хамаарна.

144.Меланхолик-Энэ араншин нь сэтгэл хөдлөл ихтэй, санаагаа ил хэлдэггүй, сааталын процесс давамгайлсан үедээ хүнд байдалд ордог, ганцаардмал, сэрдэмтгий, ажил үйлс нь бүтээгүй үед сэтгэл санаагаар амархан унадаг, шинэ хамт олонч, шинэ ажилд дасахдаа удаан аймхай. Зөөлөн дуутай, хөдөлгөөн дөлгөөн, эмзэг мэдрэмтгий, хариуцлагатай, нямбай, хууль дагаж сайн баримталдаг боловч сул тал нь амархан ядардаг, өвчинд эмзэг, ичимхий, бүрэг ноомой, зожиг.

145.Моральная тревого (Moral anxiety) буюу ёс суртахууны түвшин-Супер Эгогийн зүгээс үзүүлж байгаа занал хийлэлд Эго ортсоны улмаас үүсч буй түгшүүрийн ёс суртахууны түгшүүр гэнэ. Ямар ч ёс суртахуунгүй санаа бодол, үйлдлэ идэвхтэйгээр илэрхийлэхийг хүссэн Ид-ийн хүслийн өөдөөс буруугаа мэдрэх, ичих, өөрийгөө буруутгах зэргээр Супер Эго хариулж байгаа тохоилдолд ёс суртахууны түгшүүр үүснэ

146.Мэдрэх ой-Сэрлийн хэлбэрээр гаднаас ирж байгаа мэдээлэл маш богино хугацаанд хадгалагдаад цааш нь түргэн хугацааны ойд шилжих буюу эсвэл түргэн замхарч алга болно. Хүн юмыг сонсож, харж, мэдрэх үед гаднб мэдээллийн мэдрэхүйн эрхтэнээр дамжин мэдрэх ойд очдог. Хүний сэрж мэдэрч буй бүх мэдээлэл нь мэдрэх ойд цугларна. Гэвч мэдрэх ой дахь мэдээлэл нь түргэн замхардаг. Энэ мэдээлэл секундээс илүү хадгалагддаггүй.

147.Мөрөөдөл-Хүний зохион бодохуйд түүний ирээдүйн хүслэн бууж агуулагдаж байдаг. Ирээдүйн хүслэнгийн дүр байдлыг бид мөрөөдөл гэдэг. Мөрөөдөлд хүний ирээдүйг амьдрал, ажил хөдөлмөрийн тухай, түүнд хийх хувьсалл өөрчлөлтийн төрх байдлыг тусгасан зохион бодохуйн нэг хэлбэр юм. Энэ нь хүнийг идэвхтэй үйл ажиллагаа, тэмцэл зүтгэл өөд хөтлөдөг байна

148.Мэдлэг-Мэдлэг гэдэг нь ухамсарагдсан, бат итгэл болсон мэдээлэл, бодит байдлын болон туршлагын тухай цэгцлэгдсэн дүгнэлт, түүний үр дүн мөн. Мэдлэг эзэмшинэ гэдэг бол энэхүү дүгнэлт, үр дүнг чадвар, дадал болгох явдал юм. мэдлэг нь мэдээлэл хуримтлал, төсөөлөл, ухагдахуун, бодомж, оюун дүгнэлт, онол, чадвар, дадал зэрэг хэлбэрээр байдаг. Сэргээн санах, ухамсарлах буюу итгэл үнэмшил болгох, дүгнэлт хийх, бүтээлч гэсэн мэдлэгийн хэд хэдэн түвшинг харьцангуйгаар тогтоож байх юм.

139.Невротик түгшүүр-Гадагшаа илэрхийлэн гаргах боломжгүй сэтгэлийн хөөрөл, түлхэц, ухамсарлагдсанаас болж тулгарах аюулын хариуд үүсч буй сэтгэцийн түгшүүр, зө билэг түлхцийг, ялангуяа бэлгийн болон түрэмгийллийн хөөрлийн Его хянаж чадахгүй байж магадшүй гэж эмээх сэтгэлтэй холбоотой.

140.Неврологи-сэтгэцийн амьдралын 3 бүтцийн хөдөлгөөнт харилцан үйлчлэлийг авч үзэхгүйгээр хүний зан үйлийг бүрэн ойлгох боломжгүй. Үүнийг Фрейд маш энгийн неврологи болон биологийн түвшинд буулган ажиглаж, засан шинжиж болно гэж таамаглаж байсан.

141.Найралдах-нэгдэх холилдох гэсэн утгатай. Янз бүрийн ухагдахуун нэгэн цогцод нийлэх үйл. Фрейд үүнийг зүүдийн судлах явцдаа найралдахыг зүүдний ажилын нэг дэх үе шат гэж үзсэн.

142.Невроз-эрчимтэй түгшүүр үүссэнээс бий болох өөрчлөлтүүд. Энэ үеийн түгшүүр нь хамгааллын механизмуудыг хэрэглэх чадваргүй болсонтой холбоотой. Его үл ухамсарлагдахуй дахь зөрчилтэй тулгарна.

143.Ноогени невроз-экзистенцийн бачимдал яваандаа невроз үүсгэж болно. Экзистенцийн вакуум өвчний шинж тэмдгүүдийг үүсгэж байгаа тохиолдолд “ноогени невроз” гэсэн нэр томъёог хэрэглэнэ. Франкл ноогени неврозыг “оюун санааны асуудал, ёс зүйн зөрчил, Супер его ба жинхэнэ ухаарал 2н хооронд үүсч байгаа зөрчилд суурилсан невроз” гэж тодорхойлсон.

144.Невротик гурвалжин-“экзистенцийн вакуумын улмаас хүн төрөлхтөн невротик шинжтэй болж байна” гэж Франкл үзсэн. Экзистенцийн хоосролын хаьтгайрлын нөлөөлөл зөвхөн ноогени невроз ба олныг хамарсан невротик гурвалжинг үүсгэдэг. Невротик гурвалжин гэсэн нэрийг Франкл сэтгэл гутрал, мансуурал, залуучуудын дунд амиа егүүтгэх үзэгдэл нэмэгдэж байгаа явдал гэж үзсэн.

145.Нирвипалка-эртний Энэтхэгийн сэтгэгчид хүний хүртэхүйн асуудлыг судалж байсан ба тухайн үеийн ном зохиолд тэмдэглэгдсэнээр хүний хүртэхүйг 2 хуваасны нэг нь нирвипалка юм. Энэ нь шууд бус, тодорхой бус иүртэх хүртэхүй юм. Цэвэр мэдрэхүйн эрхтнээс юм шууд нөлөөлөх замаар хүртэх үйл явц.

146.Нейрон-Хүний мэдрэхүйн тогтолцооны гол цөм. 1900 оны эхээр Испаны эрдэмтэн С.Сяжал нээсэн. Хүний тархинд ойролцоогоор 100 тербум орчим байдаг. бусад эсүүдтэй дунджаар 10-15 мянган ширхэг холбоос үүсгэдэг. Урагт байх үед бүрэлдэж ахиж шинээ бий болдоггүй.

147.Нийлэмжийн онол-Хүний ухамсар, сэтгэцийн үзэгдлийн учир шалтгааныг судалдаг сэтгэл судлалын урсгал.Энэ онол нь 3үе шатыг дамжин хөгжсөн. Хүний мэдрэлийн нийлэмж холбоосуудын мөн чанар үйл ажиллагааны онцлогийн талаар эртний Энэтхэг болон Грект судалж байсан ч 17-р зууны үеэс уг асуудалд жинхэнэ Детерминист зарчмын үүднээс хандах болсон. Англий эмч Гартли \1705-1757\ “Мэдрэлийн нийлэмж холбоос нь сэтгэцийн үйл ажиллагааны онцлогийг бүхэлд нь тайлбарлаж чадах ихээхэн нийтлэг ач холбогдолтой категори”хэмээн анх удаа тодорхойлжээ.

148.Нийгмийн пеперци-Нийгмийн объеяктийг хүртэх процесс бөгөөд үүнд гол төлөв хүмүүс ба нийгмийн бүлгүүдийг ойлгодог. Нийгмийн объектуудыг түүн дотор хүмүүс ба тэдгээрийн бүлгүүдийг хүртэх үйл явц юм. Мөн харилцин үйлдэл, харилцан хандлага, харилцан хүртэхүй юм. Нийгмийн пеперци харилцан хандлага харилцаа харилцан ойлголцол, харилцан нөлөөллийн үндсэн дээр нийгэм сэтгэл зүйн бусад бүх үзэгдлүүд ба процессууд бий болж бүрддэг бөгөөд үүрэг ажиллагаа явуулдаг феноменүүд юм. Ийм учираас тэдгээр нь суурь гэж нэрлэгддэг.

149.Нойр-Нойрийг биологийн цаг зохицуулж байдаг. Дунджаар хүн 16 цагийн сэрүүн 8 цагийн унтаа байдалтайгаар байхаар зохицуулдаг. Эрдэмтэд нойрийг электрецедолограф гэдэг багажаар нойрний онцлогийг судалдаг. Хүн хоногт 90 мин бүхий давтамжтайгаар 4 үе шат дамжин нойрсдог. Хүн нойргүйгээр 2-3 хонсоны дараа анхаарлаа төвлөрүүлэх чадваргүй анхаарлаа төвлөрүүлэх чадваргүй болон стрессын шинжтэй болно.

150.Нийгмийн сэтгэл судлал-Нийгмийн харьцааны бүхий л хэлбэр эргээд хүмүүсийн сэтгэл зүйн харьцаа хандлагаар сүлбэгддэг, өөрөөр хэлбэл түүнд оролцог ч хувь хүмүүсийн бодит харилцан үйлдлийн үр дүнд үүсдэг сэтгэлийн хөдөлгөөний догдлол зэрэг субъектив холбоо тогтоож байдаг. Сэтгэл зүйн хандлага бол нийгмийн ямар ч харьцааны амьд эд эс юм. Нийгмийн ба сэтгэлл зүйн харьцаа хандлагуудын хоорондын ялгааг авч үзвэл нийгмийнх нь өөрийн үүслээрээ хэрэв материаллаг гэж нэрлэвэл тэр нь олон нийтийн доторх эд агуурсын нийгмийн ба үүрэг ролийн хувиарлалтын үр дүн.

151.Нүд Нүд нь гэрэлт мэдэрлийн төгсөглүүдийн савханцар лонхонцор янү бүрийн гэрлийн дохио гэрэлт мэдрэмж үүсэн. Арбын эрдэмтэн Ибн Аль Хайсам нь харааны хүртэхүйн талаар шинэ тайлбар хийсэн. Харааны эрхтэнийг нүдий оптик багажтай зүйрэлсэн. Мөн гэрлийн бөөгнөрөл түүний холимог хэлбэрийг тодорхй судалсан.

152.Нийгмйн нөлөөллийн сэтгэл судлал-Одоохондоо нийгмийн сэтгэл судлалд сулавтар хөгжсөн салбар бөгөөд янз бүрийн амьдрал үйл ажилгааны нөхцөл дахь хүмүүс ба бүлэгт нөлөөлөх арга зүй тогтлын онцлогыг судалдаг

153.Нийгэм улс төрийн харилцан хандлага-Энэ бүлэг дотор олон нийтийн ба бусад арга хэмжээ явуулах бэлтгэх процесст үүсдэг харилцан хандлага юм.

154.Ноёлох сэдэлжүүлэлтийн хөөрөл-Хэрэгцээ олон хувилбартай байдгийнхаа хүчээр хүнийг янз бүрийн үйлдэлд өдөөж нэг цаг үед зэрэгцэн орших нь цөөнгүй.ийм учираас хэрэгтэй үйлдлээ хийхэд ноёлогч сэдэлтийн хөөрөл гол үүрэг гүйцтэгдэг

155.Неофрейдизм-20-р зууны 20-30 аад оны үес үүссэн фрейдизмийн онол дээр тулгууралдаг. Гол төлөөлөгчид нь Юнг,К. Хорни , г. Салливен, э. Фромы, А. Адлер юм. Хүний өвөрмөц онцлогын төв нь хүний зан үйлд ухамсар чухал үүрэгтэй.

166.Необиховризм-1930 с 1960 оны үед үүсэн. Америкт үүссэн. Гол төлөөлөгчид нь Э. Толнен,К. Хоал, Б. Схинер Гатры нар юм. Хүн нийгэмийн амьтан учираас нийгмийн харилцаанд орж нийгмийн цочироогчидод хариу үйлдэд үзүүлж байдаг

167.Нийгмийн тустай үйл ажилгааЭнэ нь хүний хөгжиж түүний чухал чанарууд төлөвшдөг нөхцөл болох хөдөлмөр юм
П
176. Психоанализ.XX-зууны эхэн үед өрнөдөд үүссэн сэтгэл судлалын томоохон чиглэлүүдийн нэг.Хүний зан үйл зөвхөн ухамсараар төдийгүй ухамсаргүйгээр тодорхойлогдоно гэсэн онолын байр суурь дээр үндэслэдэг.Психоанализ нь З.Фрейд болон түүний сургаалыг баримтлагчдын (фрейлизм,неофрейдизм) үзэл санаанаас үүссэн,сэтгэцийн өвөрмөц арга зүйгээр судалдаг.Психоанализын үндсэн аргууд чөлөөт нийгэмд задлан шинжилгээ хийх арга,зүүдийг задлан шинжилж тайлбарлах,хүний төрөл бүрийн алдаатай болон тохиолдлын үйлдлийг тайлбарладаг.

177. Психодинамик-Энэ онол хүний зан үйлийн үндэс нь ухамсарт бус сэдлүүд байдаг гэж үздэг.Австрийн сэтгэл судлаач З.Фрейд (1856-1939) сэтгэц задлан шинжлэлийн онолоос эхлэлтэй сэтгэц заслын гоол чиг хандлагуудын нэг.Психодинамик сэтгэц заслын гол онцлог нь хүний сэтгэлийг шархлуулсан үйл явдал ухамсар ба ойгоос шахагдан гарч ухамсаргүйн түвшинд орох бөгөөд оронд төрөл бүрийн симпто шинж тэмдгүүд гарч ирдэг.

178. Психодрам-Энэ онол нь урьдчилан бэлтгэгдээгүй жүжигчилсэн зохиомжийг (өөрөөр хэлбэл явцын дунд гарч ирсэн зохиомж) ашигладаг бүлгийн зөвлөгөө юм.Мөн чанарынхаа хувьд психодрам бол зохион гаргаж ирсэн тайзны дүрүүдийг биш үйлчлүүлэгчийнхээ тухайн үеийн асуудлыг тусгасан жүжигчилсэн урлагийн нэг төрөл юм..Зохиолын үйл явдлыг хатуу баримталдаг уламжлалт театрыг бодвол бүлгийн гишүүд сайн дураараа аянда татагдан орох чөлөөт идэвхийг психодрамд чухалчлан үздэг.

179. Психосексуаль-Энэ нэр томъёогоор хүн хөгжлийг тодорхойлогч гол хүчин зүйл нь бэлгийн зөн билэг юм.Энэ нь хүний амьдралын явцад биеийн нэг дур тачаалын эрогени хэсгээс нөгөөд шилжин хөгжиж байдаг гэсэн санааг онцлон тэмдэглэдэг..Фрейдийн онолоор бол хөгжлийн үе шат бүрт хүний биеийн тодорхой нэг хэсэг таашаал авахын тулд ямар нэг үйлдэл хийхэд буюу ямар нэг зүйлрүү тэмүүлж байдаг.Психосексуаль хөгжил гэдэг нь үл өөрчлөгдөх дараалалаар явагдаж байдаг.

180. Психоастеник хэв шинж (өөртөө итгэлгүй)-Шийдэмгий биш,хий хоосон бодох дуртай,ойр дотны хүмүүс болон өөрийнхөө ирээдүйн хувь заяанд санаа зовж их айдаг.Өөрийгөө хэт ажиглан шинжлэх,улигт бодол санаанд байнга автах хандлагатай.Өөрийнхөө төлөө болон бусдын төлөө хариуцлагатай хүлээх нь ихээхэн хүндрэлтэй байдаг.Төсөөлөн бодож байгаа таагүй зүйлээс болж үүссэн түгшүүрээс хамгаалахын тулд төрөл бүрийн мухар сүсэг,зан үйлийг бодож олдог.Бие даасан шийдвэр гаргах үед шийдэмгий бус байдал нь илэрхий ажиглагддаг.Төрөл бүрийн хэв шинжүүдийн онцлогийг өөрийн үнэлгээндээ оруулсан байх бөгөөд өөрт нь огт байхгүй онцлогуудыг ч хамруулсан байх нь бий.Үүнийг психиатрын зарим нрм сурах бичигт зайлсхийх хэв шинж гэж орчуулдаг.

181. Проекци-Энэ нь тусгал гэсэн үг боловч өөрийн сэтгэл санааны байдлаа бусдад тохох гэсэн утгаар психоаналитик онолд хэрэглэгддэг.Энэхүү хамгаалалтын механизм нь онолыг ач холбогдлынхоо хувьд үүссэн хөөрлийг давж намдаахын дараа ордог.Энэ нь зүйл үл нийцэх мэдрэмж сэтгэгдэл,санаа бодол,үйлээ орчиндоо болон нялзаан зүйх үйл явц юм.Ийнхүү проекци нь өөрийн дутагдал,золгүйтлын бурууг ямар нэгэн зүйлд буюу хэн нэгэн хүн тохох боломжийг хувь хүнд олгодог.

182. Практик үйлдэл-Хүний үйлдэл тодорхой зорилгыг биелүүлэхэд чиглэгдсэн ямар нэг сэдлээр үүсэж явагддаг.Практик үйлдэл нь хүний танин мэдэх үйл ажиллагаанд ихээхэн ач холбогдолтой.Практик үйлдэл овун ухааны болон сурах үйл ажиллагаанд нөлөө үзүүлж мэдлэг эзэмших ажиллагааг идэвхжүүлдэг.Практик үйлдлийн үндсэн дээр оюун ухааны үйлдэл үүсэж явагдана.Хүний оюун ухаандаа үйл гүйцэтгэх процесс нь оюун ухааны үйлдэл юм.Овун ухааны танин мэдэх үйл ажиллагаа нь судалж байгаа юмс,үзэгздлийн гүнд нэвтрэн орж түүнийг бүх талаар нь бүрэн гүйцэд гүнзгий танин мэдэхэд тусална.

183. Пантоминика-Булчин биеийн хөдөлгөөн гэсэн үг.Хүчтэй сэтгэлийн хөдөлгөөний үед хүний биеийн хөдөлгөөн түргэсэх,гараараа дохио зангаа гаргах,судасны цохилтын жигд хэмнэл алдагдах,цусны гүйдэл түргэсэх ба удаашрах зэрэг орно.

184. Психофизик- Энэ бол Г.Т Фекерийн үндэслэсэн сэтгэл судлалын сонгомол салбар юм.Психофизик нь өөрчлөгдөж буй тоон хэмжээний хоорондын зүй тогтлын уялдаа холбоог судална.Энэ бол энгийн мэдрэх чадварын урьдчилсан нөхцөл эсвэл бүрэлдхүүн хэсэг юм.

185. Психотехник- Энэ нэрийг германы Сэтгэл зүйч В.Штерн өгсөн ба XX-зууны эхэн үед эдийн засаг,аж ахуйн үйлдвэрлэл хөгжихийн хэрээр туршилтын сэтгэл судлалын үндсэн дээр түүний салбар болох психотехник буюу аж ахуйн судлал хөгжиж ирсэн.Түүний гол зорилго нь аж ахуйн сэтгэл зүй,механизмыг судлах явдал юм.Психотехник нь ажилдаа туйлдаж ядрах,ажлын бүтээмжийг дээшлүүлэхэд ажиллах хугацааны үргэлжлэл,харилцан үйлчлэлийн буюу нөлөөллийн сэтгэл зүй,сэтгэл зүйн үүднээс ажилчидаа зөв удирдах,үйлдвэрлэлийн сургалт зохион байгуулах,хувь хүний сэтгэл зүйн боломж техникийн дасан зохицол мэргэжилд дүн шинжилгээ хийх мэргэжлийн чиг баримжаа олгох зэрэг асуултуудыг судалдаг.
Labels:Р
176.Рационализаци--Оюун хуулахуй. Энэ нэр томъёо Фрейдийн онолд өөрийгөө хуурамчаар зөвгөх ген утгатай санааг илтгэдэг. Эгогийн зүгээс сэтгэлийн бачимдал ба түгшүүрийг шийдвэрлэх арга юм. Хуурамч шалтаг тайлбарлал гаргах замаар ухаалаг биш зан үйлээ ухаалгаар хийсэн юм шиг бусдын нүдний өмнө зөвтгөж харуулахыг рационализаци гэнэ.
Тэнэг алдаа, буруу эргэцүүлэл, азгүйтэл зэргийг рационализацийн ид шидээр зөвтгөж болно. Жишээ нь эрэгтэй хүн эмэгтэй хүнийг болзоонд уриад басамжлан татгалзсан хариу авчихаад тэр ямар сайхан биш дээ гэж бодон өөрийгөө тайвшруулдаг.

177.Ретрофлекс--Өөр лүүгээ огцом эргэхүй. Ретрофлексийн үед хувь хүн орчин хоёрын хоорондын хил хязгаар нь “ Би ” тал руугаа хэлтийн холилдсон байдаг. Ийм хүн нь бусад хүмүүс, эд юмстай харьцаж байгаа мэтээр өөртэйгөө харьцдаг. Ретрофлекстэй хүнд өөртэйгөө хөндлөнгиийн юмтай харьцаж буй мэт харьцах харьцаа бий болдог. “ Би “ ба бусад зүйлсийн хооронд анх үүссэн зөрчил нь би-ийн дотоод дах зөрчил болж хувирна. Хэл зүйн хувьд авч үзвэл ретрофлекстэй хүн нь буцах биеийн төлөөний үгийг олонтаа хэрэглэдэг. Жишээ нь би өөрөө өөрийгөө удирдан жолоодох, би энэ ажлыг хийхээр өөрийгөө албадах, өөрөө өөрийнхөө өмнөөс надад ичгүүртэй байна гэх мэт.

178.Релаксаци-Түгшүүрээ намдаан биеэ суллах гэсэн утгатай латин үг.


189.Рефлекс-Гадаад болон дотоод орчны цочроогчид бие махбодийн үзүүлэх хариу үйлдлийг хэлнэ. Ямар нэг хүлээн авуурт үйлдэл үзүүлж цочролоос үүссэн мэдрэлийн хөөрлөөс эхлэн бие махбодийн хариу үйлдлээр төгсдөг онцлогтой.

190.Рецептор-Зах мэдрэлийн хүлээн авуур

191.Референт-Бүлэг хүмүүс өөрийн сонирхол, хувийн эрхэмлэн дээдлэх таалагдал ба үл таалагдлын чиг баримжааллаар нийцсэн бүлэг.

192.Референт бус-Энд хүмүүс бодитойгоор элсэж ордог ба хөдөлмөрлөдөг.

193.Раса-франц, расе-арьстан. Гарал үүсэл ба удамшлын янз бүрийн онцлог, биеийн бүтэц, арьсны пигментаци, нүд үсний хэлбэр гэх мэтээр нэгдсэн бүлэг хүмүүсийн төрх. Дэлхийн томоохон раса бол негроид, монголоид, европоид болно.

194.Реодаптаци-Эргээд дахин дасан зохицох.

195.Релятивизм-Харьцуулсан харьцангуй, хүний танин мэдэхүйн харьцангуй болзолт субъектив чанар. Релятивизм мэдлэгийн харьцангуйг хүлээн зөвшөөрөөд тании мэдэхүйн бодит чанарыг үгүйсгэсэн бодит ертөнцийг бидний мэдлэг тусгахуй гэж үздэг.
1 Бие физиологийн хэрэгцээ: Хүнд юуны өмнө хооллож ундлах, унтаж амрах, өмсөх, орон байртай байх зэрэг хэрэгцээ байдаг үүнийг анхдагч буюу төрөлхийн хэрэгцээ гэдэг.
2 Аюулгүй байх, ирээдүйдээ итгэлтэй бах хэрэгцээ: Ирээдүйд хүний бие физиологийн хэрэгцээ баталгаатай хангагдаж байх, хүрээлэн байгаа орчны зүгээс ямар нэгэн аюул заналгүй байх хэрэгцээ юм. Байгууллагын ажилчдын хувьд энэ нь даатгал тэтгэвэр тэтгэмжийн хувьд баталгаатай байх, баталгаатай ажлын байр, ажиллах нөхцөлөөр хангагдсан байх хэрэгцээ юм.
3 Нийгмийн хэрэгцээ: Хүмүүсийн аль нэгэн бүлэгт хамааралтай байх, нийгмийн харилаанд орж байх, нийгэм, хамт олон, бүлгийн зүгээс дэмжлэг авч байх хэрэгцээ юм.
4 Хүндлүүлэх хэрэгцээ: Өөрийн авъяас чадвар, ажлын амжилтаа бусдаар хүлээн зөвшөөрүүлэх, тэдэнд хүндлүүлэх, өөрийгөө хүндлэх хэрэгцээ юм.
5 Өөрийгөө илэрхийлэх хэрэгцээ: Энэ нь өөрийн авъчас чадвар дадлага туршлага боломжоо амьдралд хэрэгжүүлэх хувь хүний өсөн дэвжих хэрэгцээ юм. Тэрээр анхдагч хэрэгцээнээс эхлэн хэрэгцээ хангагдаж явах ба аль нэг хэрэгцээ хангагдаагүй үед шат алгасч хэрэгцээ хангагдахгүй гэжээ.
Маслоугийн онолын гол ач холбогдол нь хүний үйл ажиллагааны тодорхой тэмүүлэлийн эх сурвалж нь хэрэгцээ гэж үзсэнээс гадна байгууллагын удирдлага нь хүмүүсийн хэрэгцээг мэдсэнээр түүнд тохируулан идэвхижүүлэлтийн арга хэрэгслээ сонгож, ингэснээр тэднийг хүчтэй идэвхжүүлэх нөлөөтэй болохыг харуулсанд байгаа юм.
Description: http://img2.blogblog.com/img/icon18_edit_allbkg.gif
Labels:С
189.Сангвиник-Нүүрний баясгалантай, цовоо сэргэлэн, золбоотой, түргэн, авхаалжтай, нийтэч, эвсэг, цайлган, шинэ зүйл рүү тэмүүлдэг. Тэнцвэртэй, хүчтэй хөөрөл, саатлын процесс түргэн солигдож явагддаг. Сэтгэл санаа голдуу өндөр, хөгжилтэй, үр дүнтэй бөгөөд хурдан сэтгэхүйтэй, сайхан зантай.

Шинэ нөхцөлд амархан дасдаг, нийтэч, хүмүүстэй амархан эв зүйгээ олдог. Сангвиникүүдын мэдрэмж амархан үүсдэг, өөрчлөгддөг. Нүүрний хөдөлгөөн баялаг, илэрхийлэл сайн. Тэдэнд чухал зорилго, гүн сэтгэлгээ, бүтээлч үйл ажиллагаа байхгүй бол өнгөцхөн ба тогтворгүй байдал бий болдог. Удаан хугацаагаар оюуны болон биеийн хөдөлмөр хийх чадвартай. Мэдээллийг түргэн хүлээн авч ойлгодог. Хүмүүстэй хэл амаа амархан ололцдог. Жаргал, зовлонг хүлээн авдаг. Мэдрэмтгий сэтгэлийн хөдөлгөөнтэй, алхаа, гишгээ хөнгөн. Саваагүй, хэрэгт дуртай, хүмүүсийн уур дургүйцлийг хүргэдэг, сониуч, замбараагүй, салан, хөнгөмсөг, өнгөц гэх мэт сул талууд тэдэнд ажиглагддаг байна.

190.Структурализм-Структурализм нь XX зууны эхэн үед АНУ-д үүсэн,нилээд нэрд гэрч байсан онолын чиглэл юм. Хүний туршлага нь энгийн хэсгүүдээс тогтдог бөгөөд хэсэг бүр нь ухамсрын тусгайлсан тогтсон хандлагаар субьектийн дөрвөн шинж/чанар,эрчимтэй байдал,үргэлжлэх хугацаа,тод томруун байдал/-ийг оношлох зорилгоор нээгддэг байна.

191.Сэтгэхүй-Сэтгэхүй нь танин мэдэх бусад процессуудыг бодвол өргөн хүрээтэй, гүн гүнзгий агуулгатай, зөвхөн мэдрэх эрхтний тусламжтайгаар танин мэдэх боломжгүй зүйлийг ч олж тайлж, нээж чадна.Сэтгэлзүйн үүднээс үзэхэд сэтгэцийн бүх процессууд тус бүрдээ тодорхрй үүрэг хүлээсэн байдаг. Харин сэтгэхүй бол процессуудын хуримтлуулсан мэдээллийг олон талаас нь гүнзгий боловсруулж, зүй тогтол, мөн чанарыг нт олох үүрэтэй.

192.Сэрэл-Хүрээлэн байгаа юмс үзэгдлийн өнгө зүс, дуу чимээ, үнэр, амт, халуун хүйтэн, хатуу зөөлөн, гөлгөр барзгар болон бусад олон олон шинж чанарыг бид сэтгэхүйн онцгой нэгэн процесс болох сэрлээр танин мэддэг. Сэрэл гэж мэдрэхүйн эрхтэнд тухайн цаг мөчид шууд нөлөөлж байгаа үзэгдэл, юмсын тодорхой шинж чанарын тусгалыг хэлнэ. Сэрэл үүсэж явагдахад дараах гурван нөхцөл зайлшгүй хэрэгтэй.

200.Сэтгэл-Сэтгэл гэдэг үгийг хүнтэй холбоотой судалгаа эрхэлдэг шинжлэх ухааны салбар бүр, хүн бүр өөр шашны урсгал чиглэл бүр, хүн бүр өөр өөрийнхөөрөө ойлгож тайлбарлаж хэрэглэдэг бөгөөд сэтгэл гэж чухам юу болох тухайд бид нэгдсэн ойлголт дүгнэлтэд хүрч чадаагүй байгаа.Сэтгэл гэдэг нь нэгдмэл цогц бүрдэл юм.Сэтгэл бол өөрөө танин мэдэхүйн энерги бөгөөд учир иймд хүний бодол, танин мэдэхүйн, сэтгэлийн хөдөлгөөн зэрэг нь сэтгэл юм гэж тайлбарлаад сэтгэл нь

201.Сэтгэц-Сэтгэц гэдэг нь хүний, оюун сэтгэлийн хорондох харилцан нөлөөлцлөл юм. Сэтгэлгээ гэдэг нь сэтгэцтэй адил хүний оюун ба сэтгэлтэй хоёулантай нь холбоо хамааралтай, тэдгээрийг нэгтгэн илэхийлэгч.

202.Сэдэл-Энэ нь бие хүний хэрэгцээтэй холбоотой дотоод хүч бөгөөд түүнийг тодорхой үйл ажиллагаанд өдөөж байдаг.Сэдэл бол ухамсарлагдаж,ухаарлагдаж,мэдрэгдсэн хэрэгцээ юм.Мөн сэдэл нь олон янз байдаг.

203.Сэтгэл хөдлөл-Сэтгэл хөдлөл нь голдуу хүний хүрээлэн буй орчиндоо үзүүлж буй хариу үйлдэл байдаг юм.Хүрээлэн буй орчин нь хүний ердийн нэг сэтгэл хөдлөлийн нэг юм.Мөн сэтгэл хөдлөл нь хувь хүн,тухайн сэдэлжүүлэлт,темперамент,сэтгэлийн байдалтай холбоотой байдаг.Сэтгэл хөдлөл нь ерөнхийдөө гэнэтийн эсвэл ямар нэгэн зохион байгуулалтгүй байдаг ба биеийн бодисын нийттэй холбогдсон илэрхий үйл ажиллагаа юм.

204.Стресс-Стресс гэдэг нь өдөр тутмын амьдралын шаардлага болон амьдралд гарч буй томоохон өөрчлөлтүүдийн улмаас үүсч байгаа дарамт буюу шахалтад үзүүлэх хүний бие организм,оюун санааны хариу үйлдэл юм.Энэ бол жам ёсны нэгэн үзэгдэл болох ба заримдаа амьдралын зайлшгүй хэсэг нь байдаг.Стресс бидэнд тохиолдоно хэмээн хүлээж байсан эсвэл эсвэл огт таамаглаж байгаагүй зүйлсийн улмаас гарч болохоос гадна таатай болон таагүй сэтгэгдэл төрүүлж болно.

205.Сэтгэл гутрал-Сэтгэл гутрал бол нилээн доогуур түвшний сэтгэлийн байдал бөгөөд дургүйцэх үйл ажиллагаа юм.Хувь хүний бие даасан чадвар шалтгаалсан ажил,бүтэлгүйтсэн үйл хэрэг нь хүний депрессийг ихэсгэж байдаг.Зарим тохиолдолд депресс нь тодорхой зүйлсээс тусгаарлаж байдаг давуу талтай.

206.Савипалка-эртний энэтхэгт хүний хүртэхүйг 2 төрөрл болгон үзэж байсны нэг. энэ нь хэл ярианы тусламжтайгаар тодорхой шууд ойлгомжтой хүртэх чвц юм

207.Сенсуализм –Сэрэл танин мэдэхүйн цорын ганц эх сурвалж хэмээн үздэг танин мэдэхүйн сургаал.

208.Сонирхол –Сонирхол нь аливаа юмсад хандах дотоод хандлага юм.

209.Синдром –Синдром нь өвчний шинж тэмдэг эсвэл хам шинжгэсэн утгатай.

210.Сублимаци –Ид-ийн импульс нийгэмд хүлээн зөвшөөрч болох идэвх болон хувирах.

211.Сэргээн санах –Хүн өөрийн амьдралын туршлагад байгаа зүйлийг тархин дахь мэдрэлийн түр холбоосын үндсэн дээр дахин дүрслэн санах процесс.

212.Сурвалжлагын арга –Тавьсан асуултанд судлуулагч чөлөөтэй үнэн зөв хариулах арга.

213.Системчлэх –Судалгааны объект болон предметэд огтолцох хандлагаар хандах арга.

214.Сонгосон анхаарал –Хүний эерэг сайн талаа хамгаалахын тулд хэрэглэгддэг механизм бөгөөд өөрийнхөө тухай хүний бодлыг өөрчлөхөд түгшүүр бий болгож буй бүх цочроогчийг арилгадаг.

215.Соёл –гэж хүний байнгын, идэвхтэй, чөлөөт үйл ажиллагааны үр дүнд бий болж уламжлагдаж байдаг хэм хэмжээ, итгэл үнэмшил, билэг тэмдэг, үнэт зүйлсийн цогц, хүний хөгжсөн түвшин юм. Өөрөөр хэлбэл соёл нь хүний ололт амжилтын цогцол юм.Супер эго./латинаар –сверх-дээд, -я- би гэсэн үгнээс гаралтай/. Хувь хүн нийгмийн дотор ашигтайгаар ажиллаж үйлчлэхийн тулд орчныхоо хүмүүсийг хүлээн зөвшөөрч буй зүйлүүдийг ухаалгаар тусгасан үнэт зүйлс, хэм хэмжээ, ёс зүйн зохих тогтолцоотой байх ёстой. Энэ бүхнийг хүн “нийгэмшилийнхээ” явцад буюу психоаналитик загварчлалын хэллэгээр бол супер эго төлөвших явцад олж авдаг байна. Энэ хөгжиж буй бие хүний эцсийн бүрэлдэхүүн хэсэг бөгөөд нийгмийн хэм хэмжээ, зан үйлийн дотоод талыг илэрхийлсэн зүйл юм. Фрейдийн үзлээр бол хувь хүн супер эготой төрдөггүй. Бие хүний ёс зүй-ёс суртахууны хүчин чадлыг илэрхийлж байдгынхаа хувьд супер эго нь эцэг эх, багш болон бусад “төлөвшүүлэгч” хүмүүсийн нөлөөгөөр хүүхдэд бий болдог байна. Хэлбэрийн хувьд авч үзвэл энэ нь “зөв”, “бурууг” ялгаж, сайн мууг болон ямар байвал ёс суртахуунтай, ёс суртахуунгүй гэх вэ? Гэдгийг мэдэх болсон тэр үеэс /ойролцоогоор 3-5 нас/ хүүхдэд илэрч эхэлдэг. Эхэн үедээ супер эго нь сайн болон муу зан үйлийн талаарх эцэг, эхийн төсөөлөлтэй холбоо бүхий найдварыг тусгаж байдаг. Зөрчил шийтгэлээс зайлсхийхийн тулд үйлдэл бүрдээ энэхүү хязгаарлалтанд тохируулж сурдаг.

216.Сэтгэл хөдлөлийн давтан сургалт.Шинээр бий болж буй оюун санааныхаа сэхээрлийг өдөр тутмын амьдралдаа хэрэглэж сурахад нь өвчтөнийг чиглүүлэн дэмжихийг сэтгэл хөдлөлийн давтан сургалт гэнэ. Сувилгаа-заслын арга бүр нь зан үйлийнхээ шалтгааныг гүнзгий ойлгох боломжийг өөр өөрийнхөө онцлогийн хүрээнд өвчтөн олгож байдаг. Гэхдээ психоаналитик онолд нэн чухал тооцогддог дан ганц сэхээрэл хангалттай биш юм. Аналитикч эмчийнхээ өдөөлтөнд орсноор өвчтөн амьдралд хандах өөрийнхөө шинэ хандлагыг цаг тухайд нь өдөр тутмын амьдралдаа хэрэглэж сурах ёстой. Тэд өөрөөр бодож юмыг өөрөөр хүртэн хүлээн авч, мэдэрч мөн өөрийгөө шинэ янзаар авч явж сурах ёстой. Ингэхгүй л бол психоанализ нь хүний сэтгэл санааны хүчийг барсан, зардал чирэгдэл ихтэй, ихэд сунжирсан ерийн нэгэн дасгал болохсон билээ. Эхлээд асуудлыг заавал зохих түвшинд ухамсарласан байх шаардлагатай байдаг учраас сэтгэл хөдлөлийн давтан сургалт нь үндсэндээ сувилгаа-заслын төгсгөлийн шатан дээр явагддаг байна.

217.Соёлын релятивизмийн чиглэл.Угсаатны сэтгэл зүйн судалгаанд хөгжлийн явцад үндсэн гурван чиглэлийн хандлага ноёлох байр суурь эзэлж ирсэний нэгэн чиглэл энэхүү чиглэл юм. Соёлын релятивизмийн чиглэл нь ард түмний ертөнцийг сэрэн мэдрэхүй, хүртэх, сэтгэн бодох соёл хооорондын ялгааг тодотгон тэмдэглэдэг. Бүх соёд ач холбогдол, үнэт зүйлсээрээ адил биш ингэхдээ чанарын хувьд өөр гэж авч үздэг. Харин ард түмний сэтгэл зүйн ялгааг биологийн хүчин зүйлсийн бага зэргийн хувьсал дээр тулгуурлан тайлбарлаж болохыг Оросын эрдэмтэн Т.Г.Стефаненко тэмдэглэдэг. Соёлын релятивизмийн хүрээнд шинжлэх ухааны олон тогтолцоот үзэл бүрэлдэн бий болсон.

218.Сэрлийн физиологи үндэс.бол задлан ялгагч /анализаторын/ үйл ажиллагаа ба энэ нь:а/цочроолыг хүлээн авах төв мэдрэлийн тогтолцооны захын аппарат болох хүлээн авуур:б/ хүлээн авуурт үүссэн хөөрлийг хүний их тархины тал бөмбөлөгийн гадрын зохих хэсэгт дамжуулах афферент /төв рүү тэмүүлэх/ мэдрэлийн суваг:в/ хүлээн авуураас ирэх мэдрэлийн дохиог “боловсруулах” задлан ялгагчийн тархины гадрын төв хэсэг:Олон төрлийн цочроол /өнгө, дуу, шүргэлт, хөдөлгөөн/ зохих хүлээн авуурт /рецептор/ үйлчилснээр хөөрлийг үүсгэдэг. Энэхүү хөөрөл хүлээн авуураас төвд тэмүүлэх мэдрэлийн замаар дамжин задлан ялгачийн төв хэсэг, хүний их тархины гадарт хүрнэ. Задлан ялгагч бүрт төв хэсэг хамааралтай ба түүнийг тойрон маш олон тооны мэдрэлийн эс байрладаг. Задлан ялгагч бүрийн цөм нь захаас ирэх дохионд анализ, синтез хийх үүрэгтэй. Их тархины гадрын тодорхой хэсгийн задлан ялгагч бүрийн цөмд багтах мэдрэлийн эсүүд нь хүлээн авуураас төвд тэмүүлэх мэдрэлийн замын тархин дахь хэсэгт байрладаг.

219.Спортын сэтгэл судлал.Спортын сэтгэл судлал нь юуны өмнө мэргэжлийн тамирчдыг сурган бэлтгэх ажлын сэтгэл зүй, спортын мэргэжлийн хүмүүсээс спорт, биеийн тамирын уралдаан тэмцээнд бэлтгэн оролцож амжилтанд хүрэх, спортын ур чадвараа байнга дээшлүүлж байх ажлын сэтгэл зүй болон спортын олон төрлүүд нь нийт хүмүүсийн болон спортын мэргэжлийн хүмүүсийн сэтгэл санаа, оюун ухаан, ёс суртахууны болон гоо зүйн соёлд хэрхэн нөлөөлөх, тамирчдад эр зоригийн шилдэг чанаруудыг төлөвшүүлэх ажлын сэтгэл зүйн онцлогыг судлана. Спортын сэтгэл судлал нь сэтгэл судлалын шинжлэх ухааны тусгай салбар бөгөөд спортын үйл ажиллагааны сэтгэл зүйн онцлог, түүний янз бүрийн хэлбэр, бие хүн, тамирчны сэтгэл зүйн онцлогыг бас судалдаг.

220.Суралцах үйл ажиллагаа. Хөдөлмөрийн дараачийн үйл ажиллагаанд бэлтгэгдэж амьдралын өргөн хүрээтэй мэдлэг эзэмшихийн чухал нөхцөл болсон мэдлэг чадвар, дадлыг эзэмшихэд чиглэгдсэн үйл ажиллагааг сурах үйл гэдэг. Сурагчдын сурах ажиллагаа нь багшийн шууд удирдлагын дор явагддагаараа насанд хүрсэн хүний сурах үйлээс ялгаатай юм. Сурагчид багшийн удирдлагын дор тмэдлэг эзэмшиж чадвар далыг өөртөө идэхитэй төлөвшүүлдэг. Мэдлэг эзэмших процесс нь сурагчдын сэтгэхүйн үйл ажиллагааны идэвхитэй үйлдлийн дүнд явагдана. Заагдаж байгаа шинжлэх ухааны үндсийг сурч эзэмшихэд сурагчид эд юмс үзэгдлүүдийг задлоан шинжлэх, харьцуулах адил төстэй эсвэл эерэг сөрөг талуудыг олж илрүүлэх зэргээр сэтгэхүйн нарийн үйлдлүүдийг тасралтгүй хийдэг юм.

221.Сэрлүүдийн харилцан үйлдэл. Сэрлүүдийн үйл ажиллагаа бие биеэсээ шалтгаална. Өөрөөр хэлбэл, нэг анализаторын үйл ажиллагаанд нөлөөлж түүний хүчийг сайжруулах буюу бууруулахад нөлөөлнө. Мэдрэхүйн эрхтний үйл ажиллагааг байнга дасгалжуулах замаар хүний сэрлийн мэдрэх чанарыг дээшлүүлж болно. Жишээ нь: нэхмэлийн үйлдвэрт он удаан жил ажилласан хүмүүүс хар өнгийг 40-60 янзын өнгө болгон мэдэрч чаддаг байна. Нэн ялангуяа хараа сонсголгүй хүмүүсийн сонорын болон үнэртэх, хүрэлцэх сэрлүүдийг тусгай аргаар дасгалжуулсны дүнд эрс сайжруулсан туршилт бий. Тэд сонсголгүй мөртлөө хөгжмийн ая дууг маш нарийн мэдэрдэг болсон явдал олонтой тохиолдоно.

222.Сэтгэхүйн анализ, синтез үйлдэл. Бүхлийг түүний хэсэгт нь сэтгэн задлах буюу эд юмыг түүний бүрэлдэхүүн хэсэгт нь сэтгэн ангилах процессыг сэтгэхүйн анализ үйлдэл гэнэ. Өөрөөр хэлбэл хүн өөрийгөө хүрээлэн байгаа материаллаг ертөнцийн үзэгдэл юмсыг түүний тодорхой хэсэг, тодорхой шинж чанараар задлан ангилж сэтгэж байгаа үйлдэл юм. Сэтгэхүйн анализ үйлдлийн процесст бүхэл ба хэсгийн хоорондын харьцаа илэрхийлэгддэг гэнэ. Харин синтез үйлдэл нь юмс үзэгдлийн тусгай хэсэг. Хэсэг шинжүүдийг нэгэн бүхэл зүйлд нэгэн зүйлд нэгтгэн сэтгэж байгаа процесс юм. Өөрөөр хэлбэл нэгэн бүхэл зүйлийг түүний бүрэлдэхүүн хэсэгт нь задлан ангилаад дараа нь түүнийг дахин нэгэн бүхэл зүйл болгон сэтгэн нэгтгэж байгаа процесс бол сэтгэхүйн синтез үйл мөн.Энэ хоёр үйл хоорондоо логик нарийн холбоотой хөгждөг.

223.Сэтгэмж. Сэтгэмж нь ямар нэгэн зүйлийг баталсан буюу үгүйсгэсэн хэлбэрээр илэрдэг бөгөөд үг өгүүлбэрээр илэрч байдаг. Хэл ба үг яриагүйгээр хүн төрөлхтөн өөрийн дотоод бодол санааг гадагш нь дамжуулу илэрхийлж чадахгүй .Сэтгэмж нь хүний дотоод сэтгэхүйн хөгжлийн төвшинг илэрхийлэх, зэвсэг юм. Ийм учраас сэтгэмжийг бий болгоход хэл зүйн нарийн хууль дүрэм онцгой ач холбогдолтой юм. Сэтгэмжээр хүний сэтгэхүйн үйлийн хөгжлийн төвшин болон сэтгэхүйн эмх цэгц тодорхойлогддог. Сэтгэмж нь субъект, предикат, холбоос гэсэн гурван хэсгээс бүрдэнэ. Сэтгэмж юуны тухай өгүүлж байгаа нь субъект, субъектийн тухай үгүйсгэх буюу баталж байгааг предикат гэнэ. Харин субъект, предикат хоёрын хоорондын харилцаа холбоог илэрхийлж байгаа зүйлийг сэтгэлгээний холбоос гэнэ.

224.Сэтгэлийн тэнхээ, зоригийн физиологи үндэс. Их тархины гадрын дагзны хэсэгт хүний хөдөлгөөний идэвхийг удирддаг төв байдаг. Тэр нь тархины гадрын бүх хэсэг, түүнчлэн задлан ялгагчийн гадаргын төгсгөлүүдтэй холбоотой байдаг. Тархины гадрын аль нэг хэсэгт үүссэн хөөрөл, хөдөлгөөний хэсэгт хүрч мөн хөөрлйиг үүсгэх боломжийг бий болгодог. Задлан ялгагчаас хөдөлгөөний хэсэгт ирж байгаа мэдээлэл нь хөдөлгөөний хариу үйлдлийг эхлүүлэх өвөрмөц механизм болдог. Тархины гадрын бусад хэсэгт холбогдсон хөдөлгөөний хэсэг нь хүний ухамсартай хөдөлгөөн, үйл ажиллагааны урьдал болдог. Сэтгэлийн тэнхээ, зориг нь нөхцөлт рефлексийн гаралтай. Мэдрэлийн түр холбоосын үндсэн дээр маш олон төрлийн нийлэмж, тэдгээрийн систем үүсч бэхждэгээс чиг зорилготой үйлдэл явуулах боломжтой болдог. Тархи нь агшин бүрт гүйцэтгэж буй үйлдлийн мэдээллийг тасралтгүй цуглуулж байдаг. Энэ мэдээллүүд нь урьдаас боловсрогдсон үйлдлийн программд даруй шилжиж байдаг. Хэрэв тухайн үйлдэл урьдчилан төлөвлөсөн хөтөлбөртэй нийцэж байвал үйлдлийн явцад ямар ч өөрчлөлт ордоггүй. Хэрвээ мэдээлэл нь тархинд бичигдсэн хөтөлбөртэй нийцэхгүй бол практик үйл ажиллагааны үйлдэл нь өөрчлөгдөнө эсвэл урьдчилсан хөтөлбөрт өөрчлөлт ордог.
Description: http://img2.blogblog.com/img/icon18_edit_allbkg.gif
Labels:Т
Темперамент Сэтгэцийн процессын явагдах эрчим хөдөлгөөнийг тодорхойлогч, бие хүний сэтгэцийн шинж. Темперамент нь хүний үйл ажиллагаа, зан үйлийн эрчим хөдөлгөөний шину байдалыг тусгадаг ба тэдгээрийн зөвхөн эцсийн үр дүнд гэхээсээ илүү явцыг илэрхийлдэг. Дээд мэдрэлийн үйл ауиллагаа нь хөөрөл, саатал гэсэн 2 үндсэн процессын харьцаагаар тодорхойлогдоно.

219.Төвлөрөлт- Хөөрөл эсвэл саатлыг үүсгэж буй хүч их үед түүнээс үлдсэн ул мөр тогтвортой байдгаас хөөрөл, саатлын процесууд нь тархалтын дараа үүссэн голомт, хэсэг буцаж шилжих чадвар, төвлөрөлт нь нөхцөлт өдөөгчийн механизм, нөхцөлт рефлексийг хариу үйлдлийн төрөлжилтийн үндэс болдог.

220.Тархалт-Төв мэдрэлийн тогтолцоон дахь хөөрөл саатлын процессын нэг элементээс нөгөө рүү штлуин дамжих чавар. И.П.Павловын сэудалгаа шинжилгээний үр дүнгийн дагуу хөөрөлийн тархалт нь рефлекст тулгуурлан үүсэх ба цочроолын хүчнээс хамаарна. Хөөрөл саатлын процесууд нь тодорхой онцлог зүй тогтлын дагуу явагддагийг харгалзах шаардлагатай. Гадаад орчны сөрөг нөлөөлөөс үүдэн бусад хариу үйлдлүүдийг сааталд оруулснаар саатлын тархалт бий болдогийг П.К.Анохины судалгаа харуулсан юм.

221.Таламус -Хүлээн авуураас ирэх мэдээллийг цомтгон нэгтгэж их тархины гадарт дамжуулах үүрэгтэй тархины доод гадарын мэдрэлийн бүтэц. Тархины гадар, таламус хооронд нөхцөлт рефлекс бүрэлдэхэд илрэх гшнуин холбоо үүснэ. Таламусын шууд оролцоотойгоор хүнйи сэтгэлийн хөдөлгөөн илэрдэг.

229.Төсөөлөл -Төсөөлөл нь дохионы нэгдүүгээр тогтолцоонд тулгуурлан их тархины нөхцөлт түр холбоосны үр дүнд үүсдэг. Бидний мэдрэхүйн эрхтэнд урьд нь үйлдэл үзүүлсэн гадаад орчины юмс ба үзэгдлийн тодорхой дүрийг дахин сэргээх процесс. Хөдөлгөөний төсөөллийн дохионы өвөрмөц онцлог нь хөдөлгөөний шинж хэлбэр чиглэл, чармайлт гэх мэт дохионы үүоэгтэй байхыг зэрэгцэгээр хөдөлгөөөнд оролцож буй бме махбодын бүх л тогтолцоонд ийм үүрэг хамааралтай. Төсөөллийн дохионы үүрэг нь тархины гадарын холбосон хадгалагдах чанараар илэрдэг. Хүн бодит орчиныг төсөөлөх нэгдүгээр дохионы тогтолцоонд тулгуурлан ухамсарт үйл ажиллагаа явуулдаг ба энэ нь нөхцөлт рефлексийн зарчимаар хэрэгждэгийг И.П.Павлов нотолсон.

230.Тогтсон- /анхаарал/Ямар нэг юмс эсвэл үйл ажиллагаанд чиглүүлсэн анхаарал. Анхаарал нь зориудын тогтсон санамсаргүй байж болно. Анхааралын хэлбэрүүд нь түүний явагдах нөхцөлүүдээс хамаардаг. Энэхүү анхаарал динамик, хөдлөнги, тогтонги, статик хэлбэртэй байдаг. Тухайн объектийг удаан хүртэх чадвар юм. Тодорхой юмс үзэгдэлд чиглэсэн хүний ухамсарын чиг хандлага.

231.Тэнцвэр-Энэ нь хүн болгоны тулгуур гол эрхтэн болдог бөгөөд тэнцвэрийн тусламжтайгаар бие маань оршин тогтдог. Тэнцвэр тархины глд хэсгээс эхлээд нуруу нугас гэж биеийг гол тулгуураар дамждаг. Сэтгэл судлалын шинжлэх ухаанд тэнцвэрийн сэрэл нь аүний биеийн босоо байдлыг зохицжуулдаг. Тэнцвэрийн сэрэл нь тэнцвэрийг мэдрэх үйл ажиллгааны үр дүнд бий болдог.

232.Трансперсаналь-Сэтгэл судлал нь барууны сэтгэл судлалын шинэ чиглэл , сэтгэцийн үзэшдлийг /нууц далд мэдрэмж/ / сансарын ухамсар/ хэмээн тайлбарладаг өөрөөр хэлбэл, хүний сэтгэцийг уламжлалт байр сууринаас биш сэтгэл санааны туршилтын онцгой хэлбэр хэмээн үздэг байна.

233.Татагдал:Хөндийрөл уг чанартаа сэтгэлийн мэдрэмж хөдөлгөөний үндсэн хэсэг юм. Үнэндээ хамт зэрэгцэн холбоотой байх хэрэгцээ юм. Үнэндээ хамт зэрэгцэн холбоотой байх хэрэгцээ юм. Татагдал – хөндийрөл гол төлөв таалагдах үл таалагдах бие хүмүүсийн хандлагын сэтгэл хөдлөлийн бүрэлдхүүн сэтгэл догдлолтой холбоотой. Ийм зөрчилдөөн ихэвчлэн ямар нэг алдар цуутай бие хүнд чиглсэн нэг талын хандлагын үед үүсдэг.

234.Түрэмгийлэгч- /хүмүүсийн бөөгнөрөл/:Нураах бусниулах тэр бүү хэл алан хядах эрмэлзлэлтэй цугларсан хүмүүс. Түрэмгийлэгч бүлгийн бүрдүүлэгч хүмүүс өөрсдийн үйлдэлд оновчтой үндэслэлгүй, бухимдалын байдалд байхдаа өөрсдийн сохор хилэн, эсвэл үзэн ядатлаа тэдэнд өөрсдөд нь огт холбогдолгүй ямар ч хамаагүй обкъектод чиглүүлсэх нь цөөнгүй. Гол төлөв тохиолдлын, сэтгэлийн хөөрөлийн бөөгнөрлийн хувирлын үр дүн байдаг. Жишээ нь: Хөл бөмбөгийн хартай багаа хожигдвол фенүүд нь зодолдож эмх замбараагүй байдал үүсгдэг учираас хөл бөмбөгийн талбайд тор татсан байдаг.

235.Төрөлх боломжууд-гэдэг нь авъяасыг хөгжихөд хялбар болгодог анатом-физиологийн гарвал онцлог. Бие хүний төлөвшлийн чухал хүчин зүйл нь хүрээлэн байгаа орчин ба олон нийт болдог.

236.Темперамент- сэтгэцийн прогрессийн явагдах эрчим хөдөлгөөнийг тодорхойлогч, бие хүний сэтгэцийн шинж. Хүний үйл ажиллагаа зан үйлийн эрчим хүчний шинж байдлыг тусгадаг ба тэдгээрийн эцсийн үр дүн гэхээсээ илүү явцыг илэрхийлдэг.

237.Теологи- сүсэглэлийн сургаалын салангад талуудыг судалж тайлбарлан өгүүлсэн янз бүрийн шашны номлолын судлах зүйлийн тогтолцоо юм. Теологийн үндэс нь бурханы талаар өгүүлсэн ариун судрууд бөгөөд шашны бүх элемэнтүүдийг нэгтгэн, дүгнэж эмх журамтай болгоход хүргэсэн түүнийг олон нийт, хүмүүсийн ухамасарт зориулахад хүчээ чиглүүлсэн шашны зүтгэлтнүүдийн үйл ажиллагааг онолын тайлбарын обьект болгон авч үздэг явдал юм.

238.Тохиолдолын хүмүүсийн бөөгнөрөл- ямар нэгэн санаандгүй үйл чвдалтай холбоотой үүсэх хүмүүсийн зохион байгуулалтгүй нэгдэл юм. Жишээ нь тээврийн осол гал түймэр, зодоон гэх мэт.Ер нь тохиолдолын хүмүүсийн бөөгнөрлийг саваагүй, хэрэгт дуртай, өөрөөр хэлбэл хурц сэрэл мэдрэмж, шинэ сэтгэгдэл эрэлхийлдэг хэрэгцээтэй хүмүүс үүүсгэдэг юм. Иймэрхүү тохиолдолд хүмүүсийн хэрэгт дуртай сониуч зан үндсэн сэтгэл хөдлөл нь болдог. Тохиолдлын хүмүүсмйн бөөгнөрөл нь хурдан цугларч, мөн тийнхүү хурдан тардаг. Ихэнхдээ тооны хувьд бага хэдэн арваас зуу орчим хүмүүсийг нэгтгэдэг. Гэхдээ тохиолдолын хүмүүсийн бөөгнөрөл нь хэдэн мянган хүнээс бүрдэх явдал ч байдаг.

239.Түрэмгтйлэгч хүмүүсийн бөөгнөрөл- энэ нь нураах, бусниулах тэр бүү хэл алан хядах эрмэлзлэлтэй цугларсан хүмүүс. Түрэмгийлэгч бүлгийг бүрдүүлэгч хүмүүс өөрсдийн үйлдэлд оновчтой, үндэслэлгүй, бухимдлын байдалд байхдаа өөрсдийн сохор хэлэн эсвэл үзэн ядалтаа тэдэнд өөрсдөд нь огт холбогдолгүй ямар ч хамаагүй тохиолдлын обьектод чиглүүлэх нь цөөнгүй. Энэ бөөгнөрөл нь өөрөө дангаараа үүсэх нь харьцангуй ховор. Тэр нь гол төлөв тохиолдлын, болзолт, эсвэл сэтгэл хөөрлийн бөөгнөрлийн хувирлын үр дүн байдаг.

240.Тэвдэн үймэгчдийн бөөгнөрөл- энэ нь айдасын мэдрэмжинд автагдсан, хйи хоосон дүрслэж буй, эсвэл бодитой ямар нэгэн аюулаас зайлсхийх эрмэлзлэлээр цугларсан хүмүүс. Тэвдэн үймэлт бол бүлгийн айдас бачимдалтын нийгэм – сэтгэл зүйн үзэгдэл юм. Энэ нь үүсэхдээ эхлээд хувийн айдаснаас бүлгийн айдас бий болдгийг анхаарах хэрэгтэй. Хүмүүсийн тэвдэн сандрах ямар ч зан үйлийн үндсэн шинж бол өөрийгөө хамгаалахад тэмүүлэх эрмэлзлэл юм. Энэ үед үүссэн хүмүүсийн айдас нь бйи болсон нөхцөл байдлыг оновчтой зөв үнэлэх хязгаарлагддаг ба үүссэн аюулын эсрэг хүчээ нэгтгэн зохион байгуулах сэтгэлийн тэнхээний нөөцөө дайчилахад саад болдог.

241.Туршилтийн арга- бүтэц аналитикийн идэвхтэй арга бөгөөд судалж буй обьектоо өдөөж байдаг арга юм. Ердийн болон лабораторын туршилтыг арга байдаг. Үүнээс генетик туршилтийн арга нь хүмүүсийн хөгжлийн үе шат тодорхойлоход хэрэглэнэ. Энэ нь ердийдн нөхцөлд байж болно. Харин лабораторын арга нь зориуд тоиог төхөөрөмж бүхий орчинд явагдана. Фотологи туршилтын арга нь эмгэг судлалын аргын нэг хэлбэр юм.

242.Тестийн арга- анх Францад хүүхдийн оюун ухааныг шалгах хэмжэлтийг хииснээр Б.Е. Симон гаргаж ирсэн цаашла Америкийн нэгдссэн улсад альфа, ветта гэдэг тестийг Еркс боловсруулсан. Тестийн арга нь туршигдаж байгаа хүнд тодорхой заасан асуултанд тохирсон хариултуудыг сонгох замаар явагддаг.


239.Түгшүүр-З.Фрейд физиологийн гэхээсээ илүү сэтгэцийн шинжтэй өвчнийг ангаах талаар сонирхож түүн дээр тулгуурлан түгшүүр гэдэг ойлголтыг авч үзэж байсан. Уг сонирхол нь явсаар түүний эмчилж байсан неврозтой олон өвчтнүүдийн түгшүүрийн шалтгаан нь либидогын энергийг буруу дарсаны хор уршиг юм гэсэн анхны таамагллыг нь бий болгосон.
Description: http://img2.blogblog.com/img/icon18_edit_allbkg.gif
239.Хүртэхүй гэдэг нь шийдвэр гаргахад голлох үүрэг гүйцэтгэж байдаг, ухамсарлагдсан, хэл яриа, ухагдахуунаар хэлбэржиж утга агуулга нь тодорхой болдог, юмс үзэгдлийг бүхэлд нь, цогц байдлаар тусгадаг танин мэдэхүйн үйл явц юм.Юмс үзэгдэл бидний мэдрэх эрхтэнд шууд нөлөөлөх үед субъектийн зүгээс тэр чиглэлд ямар ч идэвх чармайлт гараагүй байхад сэрлийн хэлбэрээр субъектив дүр төсөөлөл үүсдэг. Хүртхүй сэрлээс ялгаатай нь юмс үзэгдлийн шинж чанарыг бүхэлд нь, цогцоор нь тусгаж байдаг. Хүртэхүй харьцангуй энгийн юмс үзэгдлийг тусгаж байсан ч, зэрэглээ мэт баримжааллын тусгасан ч эцсийн дүнд тэр бүхнийг хэл яриагаар дамжуулан цогцоор нь хүлээн авдаг онцлогтой. Сэрэл хүмүүстэй өөрсөдтэй нь холбоотой үүсдэг бол хүртэхүй хүртэхүйд тусч байгаа юмс үзэгдлийн дүр дүрслэл орон зайд байршсан байдаг гэдгээрээ онцлог. Энэхүү үйл явц хүртэхүйг сэрлээс ялгах бөгөөд түүнийг бодитой тусгах чанар хэмээн нэрлэнэ.


240.Хэл. хүний үйл ажиллагааны явцад танин мэдэхүйн болоод харилцах үүрэг гүйцэтгэж буй аливаа биет уг чанарын тэмдгийн тогтолцоо. Хэл төрөлхийн ба зохиомол хоёр янз байна. Төрөлхийн хэл бол хүмүүсийн өдөр тутмын харилцааны хэрэглүүр, бодол санаагаа илэрхийлэх хэлбэрээр үйлчилж буй хэл юм. Зохиомол хэлийг хүмүүсийн ямар нэгэн явцуу хэрэгцээний улмаас бий болгоно(математикийн бэлгэ тэмдгийн хэл, физик онолын хэл гэх мэт). Хэл бол нийгмийн үзэгдэл мөн. Хэл бол нийгмийн үйлдвэрлэл хөгжих явцад үүссэн, түүний салшгүй тал буюу тодорхой хүн, хүмүүсийн үйл ажиллагааг зохицуулах хэрэглүүр юм. Хэл бол сэтгэхүйн илрэх, оршин байх хэлбэр болохын хамт ухамсар бүрэлдэн төлөвшихөд чухал үүрэг гүйцэтгэнэ.

241.Холерик темперамент - Шаралхуу, түргэн ууртай, гөжүүд. Тэнцвэргүй, хөөрөл давамгайлсан хүчтэй дээд мэдрэлийн үйл ажиллагааны шинжтэй. Үйлдэл нь хурц, огцом, тэсвэр тэвчээр сайн, түргэн авхаалжтай, шударга, сэтгэлийн хөдөлгөөнтэй, темп сайн, эрч хүчээ дайчлан хийдэг, дайчин, тууштай. Тогтворгүй, байнгын хөдөлгөөнтэй, гар хуруугаараа ямар нэг юмыг үргэлж оролдож байдаг. Сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, хөөрөмтгий, соргог сэтгэл мэдрэмжээрээ ялгардаг. Сангвиникүүд төвөггүйгээр сэтгэлийн тогтвортой байдалд ордог бол холерикт тэр огт үгүй. Тэр төвөгтэй үйл ажиллагаанд тайвширал олдог. Холерик темпераментийн илрэл нь бие хүний чиг хандлагаас ихээхэн хамаарна. Нийгмийн сонирхолтой хүмүүст тэр нь санаачлагатай, зарчимч, эрч хүчтэй байдалд илэрдэг. Оюуны амьдарлын баялаггүй тохиолдолд холерик темперамент голдуу сөрөг байдлаар илэрдэг. Эв дүй олохдоо муу, харилцаанд нөхцөл байдалд амархан зохицдоггүй, зөрүүд, өөрийнхөөрөө, эв хавгүй, дээрэлхүү, түрэмгий, зальтай зэрэг сул талтай.

242.Харилцаа нь бүх үзэгдлийн харилцаа холбоот байдлын үе юм. Юмсын харилцаа нь объектив бөгөөд юмс нь харилцааны гадна байж болохгүй. Энэ харилцаа нь хэзээ ямагт юмсын харилцаа байх юм. Аливаа зүйлийн оршин байх, түүний тусгай онцлог ба шинж, түүний хөгжил нь объектив ертөнцийн бусад юмасд харьцах түүний түгээмэл харилцааны бүхий л цогцоос хамаарч байдаг. Ямарваа үйл явц, юмст зайлшгүй байх чухамхүү шинж нь гагцхүү өөр үйл явц, юмстай харилцах харилцаанд нь илрэн гардаг. Үзэгдлийн хөгжил нь түүнээс өөр үзэгдэлтэй харилцах харилцааг өөрчлөхөд хүргэж улмаар нэг харилцаа нь алга болж, нөгөө харилцаа нь үүсэн бий болдог юм.

243.Хэрэгцээ гэдэг нь бие хүн ямар нэгэн зүйлээр гачигдах явдал юм. Амьтдын харьцангуй тогтвортой, хязгаарлагдмал, голчлон биологийн шинжтэй гачигдлаас хүний хэрэгцээний ялгаатай тал нь: хүн төрөлхтний нийгэм өөрийн гишүүдэд урьд үеийнхэнд нь байгаагүй шинэ шинэ хэрэгцээг улам бүр бий болгож, түүний амьдарлын туршид цаг ямагт өөрчлөгдөж, олширсоор байдагт оршино. Хэрэгцээний энэхүү байнгын шинэчлэлд: хэрэглээний улам бүр шинэ шинэ юмс хийж бүтээснээр хүмүүсийн амьдралд шинэ хэрэгцээг үүсгэдэг нийгмийн үйлдвэрлэл багагүй үүрэг гүйцэтгэдэг. Давтан үүсэх хэрэгцээ нь түүний эх үүсвэрт байсан гачигдал дахин сэргэх үед гарна. Хэрэгцээний тодорхой агуулга хүмүүсийн эзэмших гэж эрмэлзсэн юмс, эсвэл хүнд хамажтай сэтгэлийг төрүүлэх ёстой ямар нэгэн зүйлтэй гол төлөв холбоотой байдаг. Хэрэгцээг материаллаг(хувцас, хоол, дулаан байр гэх мэт), оюунлаг(нийгэмтэй холбоотой үйл ажиллагаа, хөдөлмөр, мэдлэг олж авах, урлагийн бүтээл гэх мэт), нийгмийн хэрэгцээ хэмээн хувааж болдог.

244.Характер буюу зан төлөв нь хүний хүрээлэн буй орчин, хөдөлмөр, бусад хүмүүс, өөртөө хандах хандах хандалгийг илэрхийлэх, зан үйлийн чигийг тодорхойлох, бие хүний сэтгэцийн шинж юм. Зан төлөв нь бусад хүмүүстэй харилцан үйлдэх хувийн болон нийгмийн төрх байдлын өвөрмөц онцолгоор нөхцөлддөг, бие хүний харьцангуй тогтвортой ба байнгад илрэх шинж болон чанаруудын цогц нэгдэл болно. Хүний зан төлвийг мэднэ гэдэг нь хүний үйл хэрэгт тодорхой логиктой, дотоод дараалалтайгаар илэрдэг түүний гол чухал зан төрхийг мэднэ гэсэн үг юм. Зан төлөв хэдийгээр янз бүрийн төрх шинжээс бүрддэг ч тэр нь тэдгээрийн механик нийлбэр биш. Ерөнхий сэтгэл судлалд болон хэв шинжийн талаас мөн түүнчлэн хувийн онцлог талаас нь авч үзэж болох зан төлөвт ордог янз бүрийн төрх өөр хоорондоо холбоотой ба бүхэллэг бүтцийг бий болгодог. Бүх хүмүүст нийтлэг байдаг хоорондоо холбоо хамаарал бүхий тийм гол бүрэлдэхүүн хэсгүүд зан төлвийн бүтцэд ордог.

245.Ховс нь сэрүүн болон нойрсох аль аль үеийн хооронд байх онцгой байдал юм. Ятгалгын үндсэн дээр ховсыг хэрэглэдэг бөгөөд энэ нь сэтгэц заслын нэг арга билээ. Өнөө үед судлаачид ховсыг дөрвөн үе шаттай нөлөөлдөг гэж үздэг. Эхнийх нь ховсдуулагчид тав тухтай байдлыг үүсгэх. Дараа нь анхаарлыг нь төвлөрүүлэх ямар нэг өвөрмөц зүйл үзүүлэх. Мөн дараа нь ховсоос юуг хүлээж байгааг тодорхойлох. Эцэст нь ятгаж эхэлдэг байна. Ховсыг бүх төрлийн хийрхэл өвчинд(мэдрэлийн, хөдөлгөөний, зан үйлийн г.м.) хэрэглэдэг. Ховсын заслын бас нэгэн чухал төрөл бол аутотренинг буюу өөрөө өөрийгөө ховсын байдалд оруулахуй юм. Энэ аргад суралцсанаар хүн бие махбодийнхоо эд эс бүхнийг мэдэрч бие эрхтнээ аливаа эм хэрэглэхгүйгээр бүрэн хянаж чаддаг болно. Ховсын байдалд орохоосоо эрс татгалзаж буй хүнд ховсын аргыг хэрэглэж болохгүй. Ховсыг хувь хүний хүслийн эсрэг явуулж болохгүй. Учир нь ховс гэдэг нь ховсдогч, ховсдуулагч хоёр этгээдийн хамтын ажиллагаа юм. Үүнээс гадна, өөрийн тогтсон хандлага, үзэл баримтлал, ёс суртахуунаас хэвийсэн ятгалгыг ховсдуулагч хэзээ ч сайн дураараа хүлээж авдаггүй. Харин өвчнөө мэдрэхээ болих, хүч чадал гэнэт нэмэгдэх, гайхалтай ой тогтоолттой болох зэрэг тоймшгүй олон чадваруудаа ховсын тусламжтайгаар илрүүлэх нь хэвийн үзэгдэл гэж ойлгож болно. Ховсоор илэрсэн чадвар чадамжууд нь тухайн хүний үл ухамсарлахуйд хадгалагдсан хэвээр байсны дээр өөрт нь урд өмнө нь хэрэг болж байгаагүйгээс үүдэн тархины хаа нэгтээ “түгжигдсэн” байдаг.

246.Хөөрөл, хилэгнэл. Емовер гэдэг латин гаралтай томъёолол нь аятай, аягүй аль ч тохиолдолд хэрэглэгддэг. Хөөрөл, хилэгнэл нь урт удаан, алгуур аажим, огцом дүрс хийсэн гэх зэрэг хугацаа хийгээд илрэх чанараараа янз бүр байдаг юм. Хөөрөл, хилэгнэл нь даралт ихсэх, дотоод шүүрлийн булчирхай, адернамин өөрчлөгдөх, өнгө царай хөхрөх, чинэрэх, цайх, ой тогтоол муудах, ухаан алдах, зүрх дэлсэх, багтрах, булчин шөрмөс татах, уйлах орилох, чичрэх, дуу хоолойны өнгө өөрчлөгдөх юмуу бүр дуу гарахаа болих хүртэл хоолойны булчин агших зэрэг биед төдийлөн зохимжгүй, үр дагаврыг агуулдаг. Олон эрдэмтдийн судалгаанаас үзэхэд хөөрөл, хилэгнэлийн төв нь гипоталамуст байдаг ажээ. Бодгалийн хөөрөл, хилэгнэл нь ихэнхи тохиолдолд цочроолын нөлөөлөлтэй харьцангуй тэнцүү байдаг бөгөөд мөн чанараараа сэтгэл түгшиж буйн илэрхийлэл болдог. Түгшүүрийн дээд түвшин нь гуниглахуй мөн.

247.Хорших арга барил. Энэ аргыг зөвлөлтийн сэтгэлзүйн зарим номд ардчилсан арга гэж нэрлэжээ. Өрнөдийн судлаачид хорших загвар гэсэн нь бий. Учир холбогдол нь аливаа шийдвэр гаргахад дарга, хамтран зүтгэгчдийн хоорондын харилцан идэвхитэй үйл ажиллагаа чухал гэдэгт л байгаа юм. Шийдвэрийг бүлгийн нийт гишүүдийн хурлаар батлана. Энэ загварын хэцүү тал нь шийдвэрийг боловсруулахад олон эх булгаас ирсэн олон хүний мэдээллийг харгалзах, олон санаа бодлыг уралдуулахад оршино. Энэ загвар нь аливаа шийдвэрийг гаргахад олонхи нь ярьж шийдсэн байдаг тул харьцангуй шудрага, хүмүүсийн санаа бодолд ойрхон, нөхцөл байдлыг тусгасан зэрэг сайн талтай юм.

248.Хэрцгий авир. Элдэв бухимдал, тачъяадалын нөхцөлд хүн янз бүрийн ааш зан гаргана. Энэ ааш авир нь хэрцгий, харгис шинжтэй, эсвэл хүлээзнэсэн ая зантай гэх мэт байдаг нь мөнхүү хүний язгуур чанар болой. Бухимдал, тачъяадал нь хэрцгий гэх зэрэг ямар ч шинжээр гадагшаа илэрлээ ч гэсэн тэр нь тухайн хүний сэтгэл санаа, бие махбодийн нэгэн зүйл <амралт>, намжилт, тавирал болдог. Гагцхүү үүнийгээ байдалд зохистой илэрхийлэх ёстой. Заримдаа удирдах хүмүүс захирагдагчиддаа уурлаж, эвгүй аашлах нь байдаг. Энэ нь тухайн бүлгийн өмнө тавьсан зорилтыг биелүүлэхэд ашигтай. Уур уцаар, бухимдал тачъяадалынхаа эзэн, шалтгаан хоёрыг зөв тогтоогоогүй хэрцгий авирлавал тэр нь сөрөг чиглэлтэй болж ирнэ.

239.Циклойд-том толгой, цулцгар хацартай,өөхөн эд эсийн хөгжил сайтай, хүмүүсийг циклойд гэж нэрлэдэг.
Хурц ухаантай, хөгжилтэй,сайхан ааштай, гэвчзан төлөв нь долоогоос арван нэгэн хоногийн хугцаатай өөрчлөгдөж байдаг. Депрессд өртөмтгий байдөг. Германы хуваасан. Үүнд циклойд од тимпертим (хэт эрчтэй хэв шинж) дистим (гутрангуй хэв шинж) ээлжилж буй болж байдаг гэж үзжээ.

240.Циркуляр-хариу үйлдэл энэ нь түүнд автсан хүмүүсийн хувийн ялгааг нөхцөл байдлаараа арилгахад хүргэдэг гэж үздэг, өөрөөр хэлбэл хүний зан үйл, сэтгэл хөдлөлийн тухайн байдлыг ухамсартайгаар ойлгож тайлбарлахаасаа илүүгээр хүрээлэн буй хүмүүсийг мэдрэмжээрээ хүртэн хүлээн авдагаараа тодорхойлдог. Энэхүү хариу үйлдэл нь туйлшрах тохиолдолдоо, бүлгийн цочроогчид нэг янзаар ухамсаргүй нэгэн уул бөөм болгон хувиргахад ч хүргэж ч болдог.

241.Ци- МЭӨ 18-р зуунд эртний хятадад биеще махбодийн хаан нь зүрх байдаг. Зүрх гэдэг нь “ци” гээс эхтэй. Ци гэдэг нь амьд амьтныг тэтгэгч агаар хэлбэрийн зүйл юм. Энэхүү ци нь бие махбодь болон бусад зүйлтэй нэгдэж физиологийн болон организмийн үйл ажиллагаа явуулдаг. Мөн энэ нь хэл яриа щг үүсгэж, оюун санааг бий болгодог. Энэ үед хүний оюун санаа зүрхэнд , мэдрэмж элэгэд байдаг гэж үзэж байсан.

242.Цензур-энэ нь ухамсарт ухамсаргүй бодол санааг эс нэвтрүүлэхэд чиглэсэн хүчний дүрст төсөөлөл юм. Ганц сэтгэл судлал бус хүний амьдрал дээр тулгуурлан мэдэгдэж байдаг. Хэм хэмжээнмй асуудал юм.

243.Цомтгох үүрэг- энэ нь нийтлэг үнэт зүйлс, үзэл санаа, тогтсон хандлагын суурин дээр нийгмийн бүлгүүдийг нэгдэхэд нөлөөлдөг хүчин зүйл юм.

244.Цочиромтгой догдломтгой хэв шинж-ямар ч зүйлд сэтгэл нь хэт хөдөлдөг. Өчүүхэн зүйлд хөөрөн баярлаж ялигүй зүйлд сэтгэлээр унан аргаа барж гонсойдог. Баяр баясгалан,зугаа цэнгэлд дуртай, хариуцлага муутай , юмны үнэ цэнийг ойлгоход хэцүү. Анхаарах зүйл: сэтгэлийн хөдөлгөөнөө барих, жолоодоход сургах тусгай арга дасгалууд хэрэглэх хэрэгтэй

245.Цочроогч- энэ нь хариу үйлдэл үзүүлэгч. Хүлээн авагч рецептор нь төвд тэмүүлэх замаар арьсанд очиж эферент замаар хүлээн авч анализатор болдог. Хоёр дохионы систем байдаг. 1. Бодитоогоор хүний бие организмд үйлчилдэг2. зөвхөн хүнд байдаг үгийн цочроогч

246.Цэвэр самбарын онол- үүнийг Джон Локк гаргасан ба тэрээр туршилгын сэтгэл зүйн онолын үндэслэлийг боловсруулсан юм.хүний бүхийл мэдлэг гагцхүү түүний туршилгаас хамаарна. Туршлага нь хоёр үндсэн их булгаас Үүнд:Мэдрэхүйн гадаад эрхтний үйл ажиллагаа,Оюун ухааны үйл ажиллагаа юм.Хүн төрөхдөө ямар ч бэлэн санаагүй төрдөг. Хүний оюун санаа бол цэвэр санаа юм гэж сэтгэцийн үзэгдлийн мөн чанар, зүй тогтлыг тайлбарласан байна. Гэвч Дж. Локкийн үзэл санаа нь хоёрдмол талтай бөгөөд материализм, идеализмын аль алиныг хөгжүүлхэд түлхэц болсон юм.

247.Цус- давамгайлсан хүнийг темпераментаар холерик гэж авч үздэг. Сайн тал нь тэсвэр тэвчээр сайн, түргэн авхаалжтай, шударга, сэтгэлийн хөдөлгөөнтэй, темп сайн, эрч хүчээ дайчлан хийдэг, дайчин, тууштай. Сул тал нь шаралхуу, эв дүй олохдоо муу, харилцаанд нөхцөл байдалд амархан зохицдоггүй, зөрүүд, өөрийнхөөрөө, эв хавгүй, дээрэлхүү, түрэмгий, зальтай.

248.Цагдаагыг ажилтны сэггэл зүй- Ардчилал,зах зээлийн харилцаанд шилжих үеийн хүндрэл,бэрхшээл,нийгэм дэхь янз бүрийн гажуудал болон бусад шалтгааны улмаас манай оронд гэмт хэргийн гаралт эрс нэмэгдэж урьд өмнө байгаагүй шинэ төрлийн гэмт хэргүүд гарч гэмт этгээдүүд улам харгис хэрцгий,зохион байгуулалттай болсоор байна.Энэ байдал нь гэмт хэрэгтэй тэмцэх,нийгмийн хэв журам хамгаалах үүргээ гүйцэтгэхдээ байнга шахам сэтгэл зүйн дарамтанд өртөж байдаг цагдаагийн ажилтнуудаас бие бялдарынхаас гадна сэтгэл зүйн бэлтгэлийг хийлгэдэг.
239.Чадавхи:Энэ нь бие даасан бие биенээсээ салангид боломж биш харин цацарч тархаж байгаа бүхэллэг нэгдмэл шинжийн нэг хэсэг бөгөөд янз бүрийн арга барилуудтай нягт холбоотойгоор нэгдэж нийлдэг. 
Аль нэг авъяас чадвар зорилгын шинж гэх мэт тусгай чадавхийг тус тусад нь судлаж явдаг шинжлэх ухаанд хэрэгтэй хэдийч тухай бүрт нь цогц судалгаагаар бачжуулдаг байх ёстой. Аливаа чадавхи авъяас билэг ба чиглэлийг өөртөө багтааж ямар мөчлөг давамгайлж байгаагаас нь бид чадавхийн дотоодод (хэрэгсэл) ба (харилцаа) чиглэлийг шалгах боломжтой.
 240.Чөлөөт холбоослол: Энэ нь үүсэхэд нэн таатай нөхцөл бүрдүүлэхүйц байдлаар сувилгаа-заслын орчныг бэлтгэнэ. Психоаналитик практик ажиллагаа явуулж байгаа чөлөөт холбоослын журамын хэрэглэгчдийн үйл ажиллагаа нь нэг холбоослол үл ухамсарлагдахуйн илүү гүнд орших нөгөө нэг холбоослолыг ямагт дагуулж байдаг гэсэн урьдчилсан баримжаа нь дээр дарагдаж хоцорогдсон санаа бодол мэдрэмжийг билэгдсэн илэрхийлэл гэж тайлбарладаг. Учир шалтгааныг (детермизм)ийг илэрхийлэх Фрейдийн байр сууринаас авч үзвэл чөлөөт холбоослол үнэн хэрэг дээрээ огт чөлөөтэй биш юм. зан үйлийн бусад хэлбэрүүдийн нэгэн адилаар Робертийн илэрхийлж буй танин мэдэхүйн болон сэтгэл хөдлөлийн холбоосууд нь үл ухамсарлагдах процессуудаар чиглэгдэж байдаг.

241.Чөлөөт асуулга:Энэ нь асуулгын аргын нэг төрөл ба аман ба бичгийн асуулгийн альч хэлбэрээр зохион байгуулагдах боломжтой бөгөөд асуух асуулт түүнд өгөгдөх хариултыг урьдаас ямар нэг хүрээгээр хязгаарлагдаагүй ямарч хариулт өгөх бололцоотой байдгаараа онцлогтой. Чөлөөт асуулгын давуу тал нь судалгааны явцад асуултуудын агуулга чиглэл, өнгө аяс янз бүрээр өөрчлөгдөх судалгааны арга зүйг уян хатан дасан зохицох байдлаар сонгох, мөн тэдгээр асуултуудад олон янзын хувилбартай нэг хэв янзын бус хариулт хүлээн авах чадвартай юм

242.Чамархайн дэлбэн:Энэ нь дуу авианы өнгө чанга сулыг мэдхээс гадна ой тогтоолтын үйл ажиллагаатай холбоотой байдаг.

243.Чөтгөрийн сэрээ: Энэ нь хүртэхүйн бүлэглэх зарчмийн нэгэн хуурмаг үзэгдэл юм. Элемэнтүүд нь ойр болоод төсөөтэй байдал тасралтгүй шинж тэгш хэмээр нэгддэг. Хүртэхүйн энэ зарчмуудаас гадна 200 гаруй харааны хуурмаг үзэгдэл байдаг.

244.Чиг хандлага:Энэ нь бие биендээ харилцан нөлөөлөх сонирхол үлгэр дуурайлал ертөнцийг үзэх үзэл зэрэгээс нөлөөлдөг . үүндээ тогтсои хандлага харилцааг багтаадаг. Хандлага нь хүрээлэн буй орчиндоо хандах хандлага юм. Байгаль орчин байгаль орчин эд юмс бусадад бас өөртөө. Ямар хүн болж төлөвшөн буйгаар нь байгаль орчинд хандах хандлага юм. Үйл ажиллагаа болон хөдөлмөртөө хандах хандалгаараа ямар бий хүн бэ? Гэдгийг тодорхойлно.

245.Чадвар бий болох үе:Энэ үе үйлдлийн зорилгыг ухамсарлах түүнийг хэрэгжүүлэх арга барилыг эрж хайх уг үйлдлийг сорил алдааны замаар гүйцэтгэх зэрэг шинжүүдээр илрэнэ.

246.Чадвар төлөвших нөхцөл бий болох үе:Энэ нь аливаа ажил үйлдлийг гүйцэтгэх онол аргын талаар зохих мэдлэгтэй болох дасгал сургуулалт хоёрийн эхлэх зэрэг нөхцөлүүдийг бтй болгохыг шаардана.
Description: http://img2.blogblog.com/img/icon18_edit_allbkg.gif
Labels:Ш
96. Шашны хуурамч зөгнөл-Байгалийн юмс үзэгдэл,хүн,тэдгээрийн ер бусын далдын ид шид,хүчийг худал хуурмар байдлаар зохион дүрсэлдэг.

96. Шашны хуурамч зөгнөл нь:байгалийн юмс үзэгдэл, хүн, тэдгээрийн ер бусын далдын ид шид, хүчийг худал хуурмаг байдлаар зохион дүрсэлдэг

97. Уран зохиолын зөгнөл:Ардын аман зохиол, үлгэр туульсд дүрслэгдсэн байгаа юмсыг тусгадаг. Эдгээр зүйлс угтаа бодитоогоор оршин байх боломжтой бөгөөд голдуу ард түмний хүсэл мөрөөдлийг урьдчилан зөгнөн үзүүлдэг байна.

Шинжлэх ухааны зөгнөл:Юмс үзэгдлийг өнгөрсөн үерүү юмуу эсвэл бүр алс холын ирээдүйрүү авайчиж өнөөгийн бодит байдлаас хол тасархай зрхион дүрсэлэхийг хэлнэ.тухайн үед хүн төрөлхтний танин мэдэхүй , хуримтлуулсан мэдлэг ойлголтын хүрээнээс халин гарч шинээр дүр бүтээж зохион бодох нь шинжлэх ухааны уран зөгнөлийн онцлог юм.
Labels:Э
Эерэг сэтгэл хөдлөл:Хүний сэтгэлийн үйл ажиллагааны нэлээд нарийн төвөгтэй үйл ажиллагааны нэг юм. Сэтгэл хөдлөлийг хүний бие махбодын эрхтэний үйл ажиллагаанд нөлөөлж байгаа нөлөөллөөр нь эерэг ба сөрөг сэтгэл хөдлөл гэнэ. Сэтгэл хөдлөлийн энэ 2 байдал нь хүний хэрэгцээ хүсэл эрмэлзлэл ,тавьсан зорилгоо хэрхэн яаж хангаж биелүүлж байгаагаас шалтгаалдаг. Тухайн үед болж буй үйл явдал юмс үзэгдэл хүний хэрэгцээ сонирхлыг хангаж чадвал эерэг сэтгэл хөдлөл үүснэ. Эерэг сэтгэл хөдлөлд баярлах ,бахархах ,үнэлж бахархах, энэрэнгүй сэтгэл хайр халамж урам зориг зэрэг сэтгэл хөдлөлийн байдлууд хамаарна.


Эрэлхэг зориг:Хүний амьдралын хэцүү бэрх аюул учрах үед зовлон зүдгүүр гачигдал дутагдлыг шийдэмгий даван туулж зорилго чиглэлтэйгээр өмнөө тавьсан зорилгодоо хүрэх чадварыг эрэлхэг зориг гэнэ. Эрэлхэг зориг нь хүмүүсээс шийдэмгий байх ,өөртөө хяналт тавих ,өөрийн хүчинд итгэхгүй,айх зэрэг сэтгэл хөдлөлийг дарж, өөрийн бүх хүчээ дайчлах чадварыг шаарддаг. Эрэлхэг зоригтой хүн хүлээсэн үүрэг хариуцлагаа гүйцэд ухамсарлах өөрийн хүчинд болон хийж бүтээж буй зүлийн үнэн зөвд бүрэн төгс итгэсэн байдаг ,эрэлхэг зоригийн хамгийн өндөр илрэл бол баатарлаг үйлс харин эрэлхэг зоригийн эсрэг байдал нь аймхай хулчгар байдал юм. Эрэлхэг зориг нь эх орноо хамгаалах ариун үйлсэд ч өдөр тутмын шаргуу хөдөлмөрийн амьдралд ч илэрч байдаг зоригийн шинж юм.

241.Экстраверт чиг хандлага:Сэтгэц нь гадагш чиглэсэн хүмүүс. Ийм хүмүүс нь хөдөлгөөнтэй , яриасаг,бусадтай холбоо харилцаа тогтоохдоо түргэн гадны хүчин зүйлүүд тэдний хувьд хөдөлгөгч хүчин зүйл нь байдаг.

242.Эс :Хүний мэдэрлийн тогтолцооны үндсэн нэгж бол мэдрэлийн эсүүд юм. Эсүүд нь бие аксон ,дендрид гэсэн 3 хэсгээс бүрдэнэ. Эсийн урт сэртэг аксон богиныг нь дендрид гэдэг. Дендрит аксон хоёрын холбогдох хэсгийг синапс гэдэг. Синапсийн тусламжтайгаар мэдрэлийн нэг эсээс нөгөөд хөөрөл шилжинэ. Эсийн бие дунджаар 0,03 мм урттай харин мэдрэлийн ширхэг нь янз бүрийн хэмжээтэй, хэдэн арван сантиметр урттай байдаг .

243.Эцэж цуцах үе: Стресс гэдэг нь ерөнхий утгаараа сэтгэл санаагаар унах, мухардалд орох үед үүснэ. Үүсгэгчийг нь стрессор гэнэ. Стрессорт өртөхөд адреналин ялгарч зүрхний цохилт ,цусн ы даралт ихэсдэг. Богино хугацаагаар ийм хариу үйлдэл илрэх нь симпатик мэдрэлийн тогтолцоог идэхвжүүлж бие махбодыг яаралтай хариу үйлдэлд бэлтгэдэг харин удаан үйлчилдэг стрессорт сэтгэл санаа бие махбод туйлдаж эхэлдэг.

244.Эсэргүүцэх үе:Хүн стрессийг мэдэрж түүнийг даван туулах олон арга замыг хэрэглэдэг байна. Хэрвээ энэ аргууд нь бүтэлгүйтвэл бие махбодын сэтгэлзүйн эрүүл байдал алдагдана. Тухайн хүн бүрийн онцлогоос хамаараад өөр өөр аргууд тохирно.

245.Экстерорецептив сэрэл: Анализаторын рецепторт буюу хүлээн авагчдад үйлдэл үзүүлж байгаа цочроогчдын шинж чанар болон үүсэж байгаа сэрлийн шинж чанараас шалтгаалж сэрлийг олон янзын хэлбэрт хуваадаг. Сэрэл үүсэхэд оролцож байгаа рецептерүүдын байдлаар сэрлийг экстерорецептив сэрэл интерорецептив сэрэл гэж хоёр хуваадаг. Эктерорецептив сэрэл нь гадаад ертөнцөөс үзүүлсэн дохиог бие махбодын гадаргууд орших рецепторуудын тусламжтайгаар хүлээн авах сэрэл юм.

246.Эмэгнэлт явдлын сэтгэлийн хөдөлгөөн:Байгалийн гэнэтийн аймшигт үзэгдэл ,хүний амьдрал үйл ажиллагаанд тохиолдох уй гашуу ,гунигт үйл явдал болон урлаг уран зохиолд дүрслэгдсэн адал явдал тэмцэл зөрчлийн ялагдал дийлэгдэл зэрэг нь хүний сэтгэл санааны шаналгаа зовуурьт оруулах сэтгэл хөдлөлийг эмгэнэлт явдлын сэтгэл хөдлөл гэнэ.

247.Эго :“eyo” би гэсэн үгнээс гаралтай энэ нь шийдвэр гаргах асуудалтай холбоотой юм. Идийн хүслийг гадны орчны шаардлагад нийцүүлэн хангахыг эго нь хичээж байдаг. Иймээс эго нь организмын аюулгүй эсэн мэнд орших нөхцөлийг хангаж өгнө. Ид нь зөвхөн таашаал тайллыг эрж байдаг бол эго нь бодит зарчимд тулгуурладаг байна.

248.Эгоцентризм:Өөр дээрээ төвлөрүүлэх буюу эгоцентризм нь ямар нэгэн зүйлтэй харьцахдаа өөрөө гол үүрэг гүйцэтгэж буй харьцаа юм.

249.Эрх мэдэл- сэтгэл зүйн үүднээс үзэхэд нэр хүнд, эрх, хүч, болон бусад хэрэгсэлийн тусламжтайгаар өөрийн дур зоригыг хэрэгжүүлэх,түүнчлэн нийгэм дэхь хүмүүсийн зан үйлийн амьдрал үйл ажиллагааг үзүүлэх авъяас чадвар бололцоо юм.

250.Экстат бөөгнөрөл- үүнд орологчид нь хамтын мөргөл, ёслолын боол бусад зан үйлдээрээ өөрийгөө оюун ухааны тусгаарлын мунхаралд хүргэдэг. Энэ нь ихэвчлэн рокконцерты үе дэхь залууст болон шашны зарим чиглэлийн төлөөлөгчид сүсэгтнүүдэд тохиолддог,

251.Экспрессив-хамгийн сэтгэлийн хөдөлгөөн мэдрэмжийн хүмүүс. Хайр дурлал, баяр баясал, уйтгар гуниг, зовлон үзэн ядалт, уур хилэн гэх мэтээр илэрдэг. Энэ нь гол төлөв хүмүүсийн тодорхой үйл ябдалтай холбоогой эсвэл түүний өрнөлтийн дор хамтаараа сэтгэл хөдлөлөө ойр ойрхон хэмнэлтэй илэрхийлэх тохиолдолын эсвэл хүмүүсийн бозолт бөөгнөрөл байдаг.

252.Эмпиризм-хүний дотоод туршилга болон түүнээс олж авах арга зам, зүй тогтолын тухай сургааль энэ нь туршилтанд оруулахаас илүү чухал байдаг гэж тунхаглах болжээ.

253.Этнос- эртний Грекээс гаралтай ард түмэн гэсэн үг,тодорхой газар нутаг дээр түүхээр цогцлон суурьшиж бий болсон эдийн засгийн, хэл соёл,сэтгэд зүйн хувьд өөрсдийгөө бусад хүмүүст бүрэлдэхүүнээс ялгаатайгаар хөдөлгөөнгүй тогтвортой нийгмийн цогц бүрдэл.

254.Эсэргүүцэл- мэдрэмж сэтгэлгээ өөрчилөн хэлмэгдэлээсээ салах гэж Робет ухамсартайгаар хүсч байгаа хэдий ч өөрийн мэдэлгүй үүнийгээ эсэргүүцнэ.

255.Экзистенционал- Экзистенционал нь EXISTEMTAIL буюу оршихуй гэсэн латин үгнээс гаралтай энэ чиглэлийн сэтгэц засал нь Экзистенциональ сэтгэл засалчид зөвхөн өнгөх асуудалуудыг бус, түгшүүр бачимдал, үхэл хагацал,амьдарлын утга алдах хувь хүн өөрөөсөө болон нийгмийн орчиноос тасарч ондооших зэрэг оршихууд саад болж байгаа асуудлыг шийдвэрлэхэд хувь хүнд туслахад анхаардаг байна.
Labels:Я
240.Ярианы хөгжил- хүний бие мах боди уураг тархинд төрөлхөөс яриа эзэмшихэд тустай хэд хэдэн төрлийн авъяасыг суурь үүднээс ерөнхий байрлалаарай бэлнээр заяасан гэж үздэг. Энэ нь хүнд ойролцоогоор 1-3 насанд суурь тавьдаг.

241.Ятгалт- мэдээлэлийг хэн илгээж байгаа,ямар харилцаа ямар хэрэгсэл ашиглаж суваг хэнд хүргэж байгаа бай гэхээ илэрдэг.

242.Ялгаварийн сэтгэл судлал буюу Диффренциал сэтгэл судлал- хүн тус бүрийн өвөрмөц онцлог болон нийгмийн бүлгүүдийн сэтгэл зүйн хэв шинж ялгааг бодгаль хүмүүсийн шинж, оюуны хөгжилялгааг харьцуулах ажиглах туршилтын сорих замаар судла шинжилдэг.

Ярилцалгийн арга- ярилцалгийн арга нь тухайн хүний туршилга хандалгын мэдэхэд чиглэсэн асуудт тавих арга юм. Энэ нь зохион байгуулалттай нь асуулт нь илүү тодорхой хүрээнээс нь хязгаарласан байдаг. зохион байгуулалтгүй нь асуултаа нээлттэй хэлбэрт тавьдаг.
Description: http://img2.blogblog.com/img/icon18_edit_allbkg.gif
Y
Labels:Ү
239.Үйл ажиллагаа-энэ нь гүн ухаан, нийгэм судал, СС-н шинжлэх ухааны категори юм. Үйл ажиллагаа гэдэг нь үзэл санааны үнэмшил, ёс суртахууны зарчим хэрэгжих үйл явц буюу ухамсраар зохицуулагдаж байдаг, нийгмийн түүхэн тодорхой харилцаагаар нөхцөлдсөн хүний өвөрмөц идэвхит чанарын дээд хэлбэр юм. Нөгөөтэйгүүр үйл ажиллагааг чиглэсэн зорилго, ухамсартайгаар хүн өөрийгөө болон хүрээлэн байгаа орчноо хувьсган өөрчлөх үйл явц тэдгэрийн үр дүн үйлчлэлүүдийн нийлбэр цогц гэж үзэж болох юм.


240.Үндэстний сэтгэл зүй- агуулга чиглэлээрээ үндэстний зан үйл, аж төрөх ёсны өвөрмөц онцлогийг үүсгэж байдаг сэтгэлзүйн онцлог шинжүүдийн нийлбэр цогцыг үндэстний сэтглзүй гэнэ. Үндэстний сэтгэлзүй нь нийгэм, сэтгэлзүйн үзэгдлүүдээс тогтох боловч үндэсний хэл, соёл, эх орноо, үндэстнээ гэсэн үзэл бодол, үндэстний бахархал, ухамсар бид нар гэсэн сэтгэл зүйн гол бүрэлдэхүүн хэсгүүд юм. Үндэстний сэтгэлзүйг үндэстний сэтгэхүйн хэв шинж голлон тодорхойлно. Сэтгэхүйн хэв шинж нь өөрөтө үндэстний зан чанра, зан төлөв, сонирхол, ухамсар сэтгэлгээ зуршил, бэлгэдэл, зан заншил, уламжлал зэргийг үзэгдлүүдийг багтаадаг. Үндэстний сэтгэхүйн хэв шинжийн хамгийн тогтвортой зүйл бол үндэстний зан чанар юм.

241.Үндэстний зан чанар- үндэстний зан чанар гэдэг бол үндэстний сэтгэлзүйн өвөрмөц шинж байдлыг тодорхойлж, түүнийг бусад үндэстний сэтгэлзүйгээс ялгаж байдаг сэтгэхүйн шинж чанаруудын нийлбэр цогц юм. Энэ шинж чанарт хүмүүсийн сэтгэлгээ, араншин,зан төлөвийн онцлог, биеэ авч явах ёс, заншил, дадал зуршил зэрэг зүйлс хамаарна. Үндэстний зан чанар нь бусад үндэстэнд байх боловч тэр нь олон янзын хэлбэр байдлаар илэрдэг, тухайн үндэстний гишүүдийн зан чанарын ерөнхий хэв шинжийг тусгасан байдаг, тухайн үндэстний түүхэн хөгжлийн явцад шинэчлэгдэж хэв шинж чанаруудаар баяжиж, зарим хэрэгцээгүй болсон шинж чанараа гээж байдаг онцлогтой.

242.Үндэстний ухамсар- Үндэстний сэтгэл бахархал нь цогц шинжтэй болж ухамсарлагдах замаар хүмүүст үндэстнээ гэсэн үзэл бодол үйл ажиллагааны үнэлэмж баримжааны тодорхой тогтолцоо тогтдог. үүнийг үндэстний ухамсар гэдэг. Үндэстний ухамсарт түүх, соёл, хэл төвийн байрыг эзэлдэг.

243.Үнэмшил- Үнэмшил гэдэг нь нийгмийн бүлгээс бие хүнд, нэг бүлгээс нөгөөд, нэг хүнээс бусад хүнд дамжуулж байгаа мэдээллийг эмзэглэлгүй шүүмжлэлгүй шууд хүлээн авахад чиглэсэн сэтгэлзүйн төлөв сэтгэл хөдлөлтэй холбоотой үйл явц мөн. /Ц.Эрдэнэсамбуу “Сэтгэл судлалын товч тайлбар толь”1998/

244.Үг-үг гэдэг бол бусад цочроогчийн адил бодит нөхцөлт цочроогч юм. Энэ нь их тархины тал бөмбөлөгт ирэх бодит цочроогчтой холбоотой бөгөөд тэдний бүгдийг нэрлэж тэднээс бие махбодид нөлөөлөх тэр үйлдлийг төлөөлж бий болгож чаддаг. Тиймэс үгийг И.П.Павлов “дохионы дохио” гэж нэрлэсэн байдаг. Үгйин үйлчлэх хүч нь яригч хүний нэр хүнд хэллэг хийгээд, хэдий чинээ сэтгэл татах өнгө аястай байхаас ихээхэн шалтгаалдаг. Үг хүний бүх үйл ажиллагааг зохион байгуулах үүрэгтэй байдаг. /Л.Уранцэцэг Ч.Түмэндэмбэрэл “Сэтгэл зүйн зугаатай өгүүллэгүүд”/
Description: http://img2.blogblog.com/img/icon18_edit_allbkg.gif
Labels:Ө
166.Өвчирхөх эмгэг (ипохондрия – hypochondriasis)-Эмгэг зан үйлийн биеийн эмгэгийг нэг төрөл болох өвчирхөх эмгэг буюу ипохондри туссан хүн байнга эрүүл мэнддээ санаа зовж, эрүүл мөртлөө өвчтэй болчихлоо гэж ярих үйлдлүүдийг их гаргадаг.
Мөн оношлогоо хийлгээд эрүүл байна гэсэн хариу гарсан ч цааш “эмчээр явсаар л байдаг”. Энэ өвчлөлийн шалтгаан нь депресс, өөрийн үнэлэмж доогуур байдал, үзэн ядалт, хараат байдалд байх гэсэн зүйлүүд байх магадлалтай. Нөгөө талаас эдгээр хүмүүс нь өвчлөлтийн хэт өндөр мэдрэмжээсээ болоод жирийн мэдрэмжийг хэтрүүлж, буруу тайлбарладаг гэж үздэг. Нийгмийн харилцааны хүрээнд авч үзвэл энэ нь хүрээлэн буй орчноосоо анхаарал, тусламж авах гэсэн хэлбэр байж болно.

167.Өдөөгч-Психоанализ онолд амьдралын ба үхлийн гэсэн хоёр төрлийн зөн билэг байдаг гэж үздэг. Зөн билэг нь эх булаг, зорилго, объект ба өдөөгч гэсэн 4 үндсэн хэмжүүртэй. Өдөөгч гэдэг бол психоанализд зөн билгийг хангахад шаардагдаж байгаа хүч, энергийн хэмжээ юм. Тодорхой зорилтуудыг эрэх явцдаа тухайн хүний даван туулах шаардлагатай болж байгаа саад тотгорын төрө, тоог тодорхойлж болно.

168.Өнгөний сэтгэлзүй (психология цвета – color psychology)-Өнгийг бид өдөр тутмынхаа амьдралд байнга хэрэглэдэг сэтгэлзүйн хүчтэй зэвсэн юм. Үүнээс гадна өнгө нь үргэлж ямар нэг зүйлийг бэлэгдсээр ирсэн. Гэвч энэ нь тухайн үндэстний соёл уламжлал зан заншлаас хамаарч ялгаатай байдаг. Өнгийг зөв хэрэглэвэл эерэг эсвэл сөрөг сэтгэгдэл төрүүлж, борлуулалтаа нэмэгдүүлж, олныг тайвшрүүлж эсвэл тамирчны амжилтанд ч нөлөөлж болно. Бор өнгө нь ихэвчлэн найдвартай тогтвортой байдал болон нөхөрлөлийг билэгддэг. Хар өнгө их нухацтай буурь суурьтай өнгө гэж тооцогддог ба эрх мэдэл болон хүч чадлын билэгдэл. Зарим саарал өнгө өндөр нас, үхэл, татвар, сэтгэл гутрал зэргийг илтгэнэ. Дэлхийн ихэнх улс орнуудад сүйт бүсгүйчүүд гэгээн ариуныг билэгдэж цагаан даашинз өмсдөг бол зарим Азийн орнуудад цагаан өнгө уй гашууг билэгдэнэ. Үзэм ягаан өнгө нь эрх ямба, эд баялаг, тансаг хэрэглээг билэгдэнэ. Ногоон өнгө нь энх тайван, амар амгалан байдал, эв эе, өгөөмөр зан, тус дэмжлэг гэсэн ойлголтуудтай холбогдоно. Цэнхэр өнгө шударга зан,надвартай байдал, мэргэн ухаан, үнэнч сэтгэлийн өнгө. Шар өнгө оптимистик өнгө гэж тооцогдох боловч хэтрүүлж хэрэглэвэл фрустрац эсвэл уур хилэн үүсгэж болно. Хамгийн хүчтэй бас сэтгэл хөдлөлийг үүсгэдэг улаан өнгө нь зүрхний цохилт болон амьсгааг хурдасгадаг.

169.Өөрийгөө ажиглах арга (метод интроспекций – introspection)-Өөрийгөө ажиглах арга буюу интроспекцийн (лат. introspecto – дотогшоогоо харах) арга нь сэтгэл судлалын анализ хийх арга. Өөрийгөө ямар ч багаж хэмжүүр ашиглалгүйгээр ажиглахад гол арга нь оршино. Ж. Локкийн хүний туршлагыг гадаад ба дотоод гэж ангилсан болон Рене Декартын бүтээлүүд дээр өөрийгөө ажиглах арга тулгуурласан. Германы эрдэмтэн В.Вундт ХХ зууны сүүл үед анх энэ аргыг дэвшүүлсэн ба структурализмд хэрэглэгдэж байсан. Гэсэн хэдий ч өөрийгөө судлах гэсэн тэр оролдлого нь ухамсартай үйлдлүүдийг хувиргадаг болохыг сэтгэлзүйчид олж тогтоосон.

170.Өөрийгөө идэвхжүүлэх онол (самоактуализация – self-actualization)-Өөрийгөө идэхжүүлэх (лат. actualis - үнэн бодит) — хүн өөрийн авъяас чадвараа илүү хөгжүүлэх, өөрт байгаа боломжоо бүрэн нээх хүсэл эрмэлзэл. Өөрийгөө идэвхжүүлэх онолыг А. Маслоу”хэрэгцээний пирамидын” хамгийн дээд хэрэгцээ гэж үзсэн. Тэрээр 1940-өөд оны хэрэгцээний шатлалын онолоо боловсруулан гаргажээ. А.Маслоу хүнд маш олон янзын хэрэгцээ байдаг бөгөөд эдгээр нь эрэмбэлэгдсэн шаталсан хэлбэртэй байдаг 5 хэрэгцээ юм гэж үзсэн. Хүний олон янзын хэрэгцээг 5 үндсэн ангилалд хувааж авч үзсэн. Үүнд:
1 Бие физиологийн хэрэгцээ: Хүнд юуны өмнө хооллож ундлах, унтаж амрах, өмсөх, орон байртай байх зэрэг хэрэгцээ байдаг үүнийг анхдагч буюу төрөлхийн хэрэгцээ гэдэг.
2 Аюулгүй байх, ирээдүйдээ итгэлтэй бах хэрэгцээ: Ирээдүйд хүний бие физиологийн хэрэгцээ баталгаатай хангагдаж байх, хүрээлэн байгаа орчны зүгээс ямар нэгэн аюул заналгүй байх хэрэгцээ юм. Байгууллагын ажилчдын хувьд энэ нь даатгал тэтгэвэр тэтгэмжийн хувьд баталгаатай байх, баталгаатай ажлын байр, ажиллах нөхцөлөөр хангагдсан байх хэрэгцээ юм.
3 Нийгмийн хэрэгцээ: Хүмүүсийн аль нэгэн бүлэгт хамааралтай байх, нийгмийн харилаанд орж байх, нийгэм, хамт олон, бүлгийн зүгээс дэмжлэг авч байх хэрэгцээ юм.
4 Хүндлүүлэх хэрэгцээ: Өөрийн авъяас чадвар, ажлын амжилтаа бусдаар хүлээн зөвшөөрүүлэх, тэдэнд хүндлүүлэх, өөрийгөө хүндлэх хэрэгцээ юм.
5 Өөрийгөө илэрхийлэх хэрэгцээ: Энэ нь өөрийн авъчас чадвар дадлага туршлага боломжоо амьдралд хэрэгжүүлэх хувь хүний өсөн дэвжих хэрэгцээ юм. Тэрээр анхдагч хэрэгцээнээс эхлэн хэрэгцээ хангагдаж явах ба аль нэг хэрэгцээ хангагдаагүй үед шат алгасч хэрэгцээ хангагдахгүй гэжээ.
Маслоугийн онолын гол ач холбогдол нь хүний үйл ажиллагааны тодорхой тэмүүлэлийн эх сурвалж нь хэрэгцээ гэж үзсэнээс гадна байгууллагын удирдлага нь хүмүүсийн хэрэгцээг мэдсэнээр түүнд тохируулан идэвхижүүлэлтийн арга хэрэгслээ сонгож, ингэснээр тэднийг хүчтэй идэвхжүүлэх нөлөөтэй болохыг харуулсанд байгаа юм.

173.Өөрийгөө эзэмдэх-Бандурагийн онолын гол ойлголтын нэг бөгөөд хүн уръд хийсэн буюу хийж байгаа зүйлдээ тодорхой амжилт гаргаад ирвэл үүндээ урамшиж өөрийгөө эзэмдэх чадвартай болдог байна.

174.Өтлөлтийн солиорол-Өтлөлтийн насны үед илрэх солиорол нь ухаан тэнэгрэлийн байдлаар илэрдэг. Өтлөлтийн тэнэгрэлийн үүсэх эмгэг анотомийн үндэс бол их тархины бор гадрын эд, эсүүдийн тэжээлийн дутагшил буюу хатингаршилт юм. Энэхүү тэжээлийн дутмагшил нь тархины цусан хангамжийн хямралын үр дагавар биш, харин өтлөлтийн насны өөрчлөлттэй холбогдон өөрөө аяндаа гарч байгаа эмгэг процесс тул анхдагч хатингаршилт гэж нэрлэдэг. Анхдагч хатингаршилтын процесс их тархины бор гадрын аль хэсгийн эд, эсэд зонхилон илэрснийг харгалзан өтлөлтийн тэнэгрэлийг дотор нь :
а. өтлөлтийн энгийн ухаан сулралт
б. Ойгүйдлийн хам шинж зонхилсон ухаан сулралт
в. Пикийн өвчин
г. Альцгеймерийн өвчин хэмээх нэртэй клиникийн хувилбаруудад хуваагддаг.

175.Өтлөлтийн сэтгэл судлал (геронтопсихология – gerontopsychology)-Өтлөлтийн сэтгэл судлал буюу геронтопсихология нь өндөр настай хүмүүсийн сэтгэхүйг судалдаг насзүйн сэтгэл судлалын нэг салбар юм. ХХ зууны дунд үеэс салбар ухаан болж бүрэлдсэн. Өтлөлтийн сэтгэл судлал нь хөгшрөлтийн физиологийн ерөнхий процесс болон тухайн хүний хөгшрөлтийн явцын холбоо хамааралын онцлогийг судалдаг. Мөн хүний хөгшрөлтийн явц дахь өөрчлөлтүүд судлах зүйл нь болдог. Зорилт нь хүний идэвхтэй амьдралын хэв маягыг уртасгах явдал юм. Үүсэх болсон шалтгаан нь тухайн үеийн нийгмийн асуудлууд буюу өндөр настай хүмүүсийн хөдөлмөрийн чадвар, амьдралын байдал мөн эдгээр хүмүүсийн тоо олширсонтой холбоотой юм.

2013 он 08,16 нд татав.

No comments:

Post a Comment