tolgoi

Thursday, 2 January 2014

Мэдээ мэдээлэл

ГЭБДС-ийн СӨБ-2-р ангийн оюутанууд Монгол гэр барих үйл ажиллагаанд оролцов.
2013-2014 оны хичээлийн жилд тус сургуулийн захиргаа Япон улсын цэцэрлэгтэй холбоо тогтоож хамтран ажиллах гэрээ байгуулах санал тавив. Энэ ажлын хүрээнд Япон Улсаас ирсэн зочид төлөөлөгчдөд өөрийн сургуулийн оюутануудын сургалтын танхимтай танилцуулав. Оюутан сурагчид Монгол гэр барих үйл ажиллагаанд оролцож Япон Улсын хамтын ажиллагаатай цэцэрлэг, багш нартаа зураг, танилцуулгаа илгээв. 

Monday, 16 December 2013

Мэдээ, мэдээлэл

Чингэлтэй дүүргийн боловсролын хэлтэсээс нийт цэцэрлэгүүдийн дунд зарласан "Хамтын бүтээл"-ийн уралдаан боллоо.
Уралдаанд оролцсон цэцэрлэгүүдийн багш, хүүхдүүдийн "Шилдэг бүтээл"-ээр үзэсгэлэн гарав.
ГЭБД сургуулийн СӨБ 2-р ангийн оюутанууд тус үзэсгэлэнг үзлээ.

Хөтөлбөр

Õºòºëáºð
     1.  Õºòºëáºðèéí òîâ÷ òàíèëöóóëãà
v  Õè÷ýýëèéí íýð
v  Ìýðãýæëèéí èíäåêñ
v  Õè÷ýýëèéí êðåäèò
v  Ñóäëàõ àíãè
v  Íîîãäîõ öàãèéí õóâààðèëàëò
v  Õºòºëáºð áîëîâñðóóëñàí, øèíæýý÷

Sunday, 20 October 2013

Сургуулийн өмнөх боловсрол

Сургуулийн өмнөх насны хүүхдийн хөгжил

....Сургуулийн өмнөх насны хүүхэд орчноо танин мэдэж харилцах, биеийн хөдөлгөөний үйлдэл, хэл яриагаараа илэрхийлэх, сэтгэл зовох болон шинэ санаа олох зэрэг үйлдлийн явцад танин мэддэг. Хүүхэд өөрөө хүсэж сонирхож, таашаалтайгаар хийх явцад жинхэнэ цогцоор хөгждөг. Ер нь сургуулийн өмнөх насанд хүүхдийн дотоод сэтгэл, ертөнцийг үзэх үзэл, өөрийн ухамсар болон бусадтай харилцах хандлага зэрэг нь юуны түрүүнд төлөвшдөг. Хүний хөгжил нь оюун ухаанаас биш, сэтгэлийн хөгжлөөс эхэлдэг....
Эх  сурвалж:"Хүүхдийн хөгжүүлэх менежмент" Н.Тэгшжаргал 2013 он

        Сургуулийн өмнөх боловсролын агуулга нь: хүүхдэд бие бялдрын хувьд эрүүл чийрэг, хэл яриа, хараа, сонсгол хэвийн, үндсэн хөдөлгөөнүүдийг зөв гүйцэтгэдэг, ариун цэвэр, эрүүл ахуйн анхны хэвшилтэй болгох, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, хүмүүнлэг ёс, байгалын юмс үзэгдлийн талаар анхдагч ойлголт эзэмшүүлэх, хүрээлэн байгаа орчин, эд юмс, үйл явдлыг дүрслэн зурах, урлан бүтээх, дуулах, хөгжимдөх, бүжиглэх анхны төсөөлөлтэй болгох, эцэг эх, ах эгч, дүү, бусад хүнийг хүндэлж, эелдэг харьцаж сурах, бие даасан, эвсэг нийтэч чанарыг хөгжүүлэх, бага боловсрол эзэмшихэд бэлтгэж, санаа бодлоо зөв илэрхийлэх, бусдыг ойлгох, өөртөө үйлчлэх дадал, чадвартай болгох, сурч мэдэх эрмэлзэл төлөвшүүлэхэд чиглэнэ.    /Эх сурвалж: Монгол Улс СӨБ тухай хууль УБ.,2009 он/ 

Бага насны хүүхдийн анатоми, физиологи эрүүл ахуй

Хүүхдийг чийрэгжүүлэх тухай.

Хүүхдийн бие махбодыг чийрэгжүүлнэ гэдэг нь тэдний биеийг бэхжүүлэх хатуужилтай болгох, биеийн эсэргүүцлийг дээшлүүлэх амьдралын янз бүрийн өөрчлөлтөд түргэн зохицох чадварыг хөгжүүлэхэд чиглэгдсэн системт иж бүрэн арга хэмжээг хэлнэ.